Энтертайнмент
“Маша ба Баавгай”-г 3.4 тэрбум хүн үзэж Гиннесийн амжилтыг эвдлээ
Оросын “Маша ба Баавгай” хүүхэлдэйн кино нь YouTube дээр хамгийн их үзсэн хөдөлгөөнт дүрслэл бүхий зураглал хэмээн Оросын хүүхэлдэйн киноны цуврал “Маша ба Баавгай”нь анх 2009 онд гарч эхэлсэн юм. Энэ нь 36 хэлээр орчуулагдсан бөгөөд дэлхий даяар 100 гаруй оронд цацагдаж байна. Энэ оны 1-р сард төсөл нь арван жилийн ойгоо тэмдэглэлээ. Өнөөдрийг хүртэл YouTube дээрх Маша-н агуулгуудын нийт тоо 42 тэрбумыг давсан байна. Орос ардын үлгэрээс сэдэвлэн бүтээсэн, сэргэлэн бяцхан охин Маша болон Мишка нэртэй баавгайн хөгжилтэй адал явдлыг өгүүлэх тус хүүхэлдэйн киног үзээгүй хүн ховор биз ээ. Энэхүү киног Оросын “Animaccord” студи бүтээсэн юм. Барууны эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж Оросын гадаад худалдааны ашиг буурч байхад энэхүү хүүхэлдэйн киноны ашиг л жилээс жилд өссөөр ирсэн. М.Баяр |
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.