Эдийн засаг
Имарт 2018 оны шилдэг “Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер”-ээр тодорлоо

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг “Энтрепренер 2018” ёслолын ажиллагаа 12-р сарын 21(Ба)-ний өдөр 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус ёслолоор нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилдөг ба энэ оны “Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер”-ээр Скай хайпермаркет ХХК буюу ИМАРТ шалгарсан байна.
“Скай Хайпермаркет” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Фермэрүүдийг дэмжих хөтөлбөр”, МҮХАҮТанхимтай хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих хөтөлбөр” ажлын хүрээнд 200 гаруй жижиг дунд аж ахуйн нэгж хамрагдан үйлдвэрлэл, менежмент үйл ажиллагаа, сав баглаа боодол, нийлүүлэлтийн стандартын хувьд сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх бүрэн боломжтой болж чадавхижсан.
Дотоодын 700 гаруй бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, тэдгээрт Имартын худалдааны Know-how хуваалцаж байна. Бараа бүтээгдэхүүний нэр төрөл, сав баглаа, нийлүүлэлтийн сувгийг хөгжүүлэх чиглэлээр БНСУ, БНХАУ, Узбек, ОХУ зэрэг орнуудад хамтарсан бизнес аялал хийх, гадны мэргэжилтэн урьж зөвлөгөө өгөх зэргээр нягт хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд интоор, эрдэнэшиш, гүзээлзгэнэ, пицца, талх нарийн боов, түргэн хоол гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт шинэхэнээр нь, хямд үнээр очих боломжийг бүрдүүлж чадлаа.
“Скай хайпермаркет” ХХК нь 2017 онд “Оны онцлох хөрөнгө оруулагч Энтрепренер”-ээр шалгарч байсан ба ийнхүү онцлох “Энтрепренер” шагналыг 2 дахь жилдээ хүртэж байгаа юм. Нээлтээ хийгээд 2 жил хагас хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч 2 жил дараалан “Энтрепренер” шагналыг хүртэж буй нь нээгдсэн цагаасаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан хичээн ажиллаж буйн баталгаа болж байна.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Энтертайнмент15 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм16 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм16 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа