Энтертайнмент
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацистуудын дээрэмдсэн бүтээлийг Бельгийн дүрслэх урлагийн музей эздийнх нь үр хүүхдүүдэд шилжүүлжээ. “Blumenstilleben” (Цэцэгтэй натюрморт) хэмээх уг бүтээлийг 1913 онд Германы зураач Ловис Коринт зурсан юм байна. Зургийг эзэмшиж байсан Германы жүүд гэр бүлийн хос Густав Майер, Эмма Майер нар 1938 онд Франкфуртээс Бельги рүү дүрвэж, сүүлд Их Британид суурьшжээ. Тэднийг дүрвэх үеэр Нацистууд гэрт нь хадгалагдаж байсан уран зургийн олон бүтээлийг дээрэмдсэн юм байна. Дайны дараа эзэн нь олдоогүй тул уран зургийг Бельгийн эзэн хааны дүрслэх урлагийн музейд байршуулж, олон нийтэд үзүүлэх болжээ. Харин 2008 онд Майерынхны үр удам болох хүмүүсийн өмгөөлөгч музейтэй холбоо барьсан байна. Өнгөрсөн онд Бельги улсын засгийн газар музейд байгаа зургийг анхны эздэд нь шилжүүлэх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн Пүрэв гарагт музейн ажилчид “Blumenstilleben” бүтээлийг эздэд нь хүлээлгэж өгсөн юм. “Бид ёс зүйтэй, түүхийн асуудалд хариуцлагатай ханддагаа харуулсан нь маш чухал үйл явдал юм” гэж музейн захирал Мишел Драг хэвлэлд ярьжээ. Дайны үеэр алдагдсан урлагийн бүтээлүүдийг эздэд нь шилжүүлж өгөх үйл явц үргэлжилсээр байна. Өнгөрсөн сард Франц улсын парламент ийм 15 бүтээлийг анхны эздэд нь шилжүүлэх тогтоолыг баталж байв. Үүнд Густав Климтийн “Rosiers sous les arbres” (Моддын доорх сарнайн бут), Марк Шагаллын “Le Pere” (Эцэг) зэрэг жүүд иргэдээс Нацистуудын дээрэмдсэн бүтээлүүд багтаж байжээ. Эх сурвалж: Russia Today

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацистуудын дээрэмдсэн бүтээлийг Бельгийн дүрслэх урлагийн музей эздийнх нь үр хүүхдүүдэд шилжүүлжээ.
“Blumenstilleben” (Цэцэгтэй натюрморт) хэмээх уг бүтээлийг 1913 онд Германы зураач Ловис Коринт зурсан юм байна.
Зургийг эзэмшиж байсан Германы жүүд гэр бүлийн хос Густав Майер, Эмма Майер нар 1938 онд Франкфуртээс Бельги рүү дүрвэж, сүүлд Их Британид суурьшжээ.
Тэднийг дүрвэх үеэр Нацистууд гэрт нь хадгалагдаж байсан уран зургийн олон бүтээлийг дээрэмдсэн юм байна.
Дайны дараа эзэн нь олдоогүй тул уран зургийг Бельгийн эзэн хааны дүрслэх урлагийн музейд байршуулж, олон нийтэд үзүүлэх болжээ.
Харин 2008 онд Майерынхны үр удам болох хүмүүсийн өмгөөлөгч музейтэй холбоо барьсан байна.
Өнгөрсөн онд Бельги улсын засгийн газар музейд байгаа зургийг анхны эздэд нь шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн Пүрэв гарагт музейн ажилчид “Blumenstilleben” бүтээлийг эздэд нь хүлээлгэж өгсөн юм.
“Бид ёс зүйтэй, түүхийн асуудалд хариуцлагатай ханддагаа харуулсан нь маш чухал үйл явдал юм” гэж музейн захирал Мишел Драг хэвлэлд ярьжээ.
Дайны үеэр алдагдсан урлагийн бүтээлүүдийг эздэд нь шилжүүлж өгөх үйл явц үргэлжилсээр байна.
Өнгөрсөн сард Франц улсын парламент ийм 15 бүтээлийг анхны эздэд нь шилжүүлэх тогтоолыг баталж байв. Үүнд Густав Климтийн “Rosiers sous les arbres” (Моддын доорх сарнайн бут), Марк Шагаллын “Le Pere” (Эцэг) зэрэг жүүд иргэдээс Нацистуудын дээрэмдсэн бүтээлүүд багтаж байжээ.
Эх сурвалж: Russia TodayДэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацистуудын дээрэмдсэн бүтээлийг Бельгийн дүрслэх урлагийн музей эздийнх нь үр хүүхдүүдэд шилжүүлжээ.
“Blumenstilleben” (Цэцэгтэй натюрморт) хэмээх уг бүтээлийг 1913 онд Германы зураач Ловис Коринт зурсан юм байна.
Зургийг эзэмшиж байсан Германы жүүд гэр бүлийн хос Густав Майер, Эмма Майер нар 1938 онд Франкфуртээс Бельги рүү дүрвэж, сүүлд Их Британид суурьшжээ.
Тэднийг дүрвэх үеэр Нацистууд гэрт нь хадгалагдаж байсан уран зургийн олон бүтээлийг дээрэмдсэн юм байна.
Дайны дараа эзэн нь олдоогүй тул уран зургийг Бельгийн эзэн хааны дүрслэх урлагийн музейд байршуулж, олон нийтэд үзүүлэх болжээ.
Харин 2008 онд Майерынхны үр удам болох хүмүүсийн өмгөөлөгч музейтэй холбоо барьсан байна.
Өнгөрсөн онд Бельги улсын засгийн газар музейд байгаа зургийг анхны эздэд нь шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн Пүрэв гарагт музейн ажилчид “Blumenstilleben” бүтээлийг эздэд нь хүлээлгэж өгсөн юм.
“Бид ёс зүйтэй, түүхийн асуудалд хариуцлагатай ханддагаа харуулсан нь маш чухал үйл явдал юм” гэж музейн захирал Мишел Драг хэвлэлд ярьжээ.
Дайны үеэр алдагдсан урлагийн бүтээлүүдийг эздэд нь шилжүүлж өгөх үйл явц үргэлжилсээр байна.
Өнгөрсөн сард Франц улсын парламент ийм 15 бүтээлийг анхны эздэд нь шилжүүлэх тогтоолыг баталж байв. Үүнд Густав Климтийн “Rosiers sous les arbres” (Моддын доорх сарнайн бут), Марк Шагаллын “Le Pere” (Эцэг) зэрэг жүүд иргэдээс Нацистуудын дээрэмдсэн бүтээлүүд багтаж байжээ.
Эх сурвалж: Russia Today

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм12 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр13 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо