Энтертайнмент
“ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТАЛЖ, 100% ДҮҮРГЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БОЛНО”

Засгийн газрын ээлжит бус хуралдаан Даваа гарагт болж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, хилээ бүрэн нээх шийдвэр гаргасан.
Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас хоёр гаруй жил үргэлжилсэн хязгаарлалтын арга хэмжээнүүд 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцлагдсан. Гэхдээ халдварын эрсдэл огт байхгүй болоогүй тул амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барих вакциндаа хамрагдах арга хэмжээ хэвээрээ гэдгийг албаны эх сурвалжууд хэлж буй.
Тухайлбал, “Үзвэр, үйлчилгээний байгууллагууд 100 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох бөгөөд гар ариутгах, амны хаалт зүүх, вакцин хийлгэх зэргээс өөр ямар ч хязгаарлалт байхгүй” гэдгийг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй болон бусад худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаар:
№ | Худалдаа, үйлчилгээний төрөл | Ажиллах цагийн хязгаар |
---|---|---|
1 | Хүнсний худалдаа | 00:00 |
2 | Ресторан (зориулалтын байртай) | 05:00 |
3 | Баар (зориулалтын байртай) | 05:00 |
4 | Кафе (зориулалтын байртай) | 05:00 |
5 | Ресторан (нийтийн орон сууцанд байрладаг) | 00:00 |
6 | Баар (нийтийн орон сууцанд байрладаг) | 00:00 |
7 | Кафе (нийтийн орон сууцанд байрладаг) | 00:00 |
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаар:
№ | Худалдаа үйлчилгээний төрөл | Хаах цаг | ||
---|---|---|---|---|
1 | Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газар | Зориулалтын байртай | 24 цагаар ажиллах боломжтой | |
Нийтийн орон сууцанд байрладаг | 06:00 | 00:00 | ||
2 | Ая тухтай дэлгүүр | Зориулалтын байртай | 24 цагаар ажиллах боломжтой | |
Нийтийн орон сууцанд байрладаг | 06:00 | 00:00 |
Түүнээс гадна, хязгаарлалтууд цуцлагдсанаар манай улсад ирэх гаднын иргэн вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч зөвхөн шинжилгээ өгөөд ирэх боломжтой болж байгаа.
Тиймээс манай улсыг чиглэсэн нислэг үйлдэж буй авиа компаниуд өөрийн мөрдөж буй халдвар хамгааллын дэглэмээ баримталсны үндсэн дээр үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм11 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр12 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо