Энтертайнмент
ОЛОН УЛСЫН ШҮДЭНЗНИЙ ӨДӨР

Орчин үеийн шүдэнзний түүх 1805 оноос эхлэлтэй, Францын химич Шапсель хамгийн анх өөрийгөө шатагч шүдэнз бий болгожээ. Энэ нь модон иштэй, үзүүрт нь давс бүхий түргэн шатагч улаан толгойтой байж. Ийм шүдэнзийг бөөнөөр нь үйлдвэрлэх анхны үйлдвэр Австрийн Вена хотод 1813 онд бүртгүүлж байжээ. Манай умард хөрш Орост 1848 он гэхэд шүдэнз үйлдвэрлэдэг гуч орчим цех ажиллаж байсан мэдээ бий.
Жил бүрийн гуравдугаар сарын 2-нд дэлхийд нэг сонин гэмээр баяр буюу Олон улсын шүдэнзний өдрийг тэмдэглэдэг байна. Өчигдөр дэлхийн хамгийн чухал хэрэглээний бүтээгдэхүүний баярыг уламжлалын дагуу тэмдэглэжээ. Ийм баярыг тэмдэглэхдээ яагаад энэ өдрийг сонгосон тухай янз бүрийн мэдээ байдаг аж.
Гэхдээ олон арван жилийн туршид шүдэнз хүний амьдралын юугаар ч орлуулшгүй, нэн чухал эд зүйл байсан гэдэгт бүгд санал нийлдэг юм. Тиймээс өнөөдөр ч шүдэнз нь гал гаргах тун энгийн, хямд төсөр аргын хувьд бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа билээ. Ердийн шүдэнз нь хүний ухааны хамгийн гайхалтай нээлтүүдийн нэг юм. Үүнийг мэдрэхийн тулд өмнө нь гал гаргахаар хичнээн их чармайлт гаргаж байсан билээ дээ. Тэгвэл, үрэлтээр гал гаргах ядаргаатай ажлаас эртнээс татгалзсан ба дундаж зууны үеэр цохиур ба цахиур чулуутай болжээ. Түүгээр гал гаргахад мөн ижил ур чадвар шаардагдсан нь мэдээж. Оч үсэргээд түүнийг селитртэй хагд эсвэл ууланд нь буулгаж, түүнийг үлээн хөөргөж гал гаргаж байв. Хамгийн гол нь галыг үлээн бадраах юм. Түүнгүйгээр гал гаргаж болох уу? Хэн нэгэн хуурай өвсний голыг хайлуулсан селитрт дүрээд түүний нэг талыг хүхэртэй толгойтой болгожээ. Ийм маягаар анхны шүдэнз гарч ирсэн юм.
Фосфорыг нээснээр шүдэнзийг боловсронгуй болгоход их дэвшил хийсэн байна. Германы эрдэмтэн А.Ганквитц хэсэгхэн фосфорыг үрэхэд асдаг хүхрийн бүрхүүл бүхий шүдэнз хийж болох юм байна гэж таамаглажээ. Харин 18 дугаар зууны сүүлчээр Францын химич К.Бертоллекалийн хлорт давс (бертолетова гэдгээрээ илүү танигдсан) гаргаж авсны дараа шүдэнзийг өргөн хэрэглэхэд илүү аятайхан болгох боломжтой болсон байна. Химийн өөр урвал явагдсанаар, тодруулбал бертолетовын давсан дээр хүхрийн хүчил дусаавал ноцдогийг чухамхүү тэр нотолжээ. Энэхүү нээлт нь гал гаргах асуудалд огт өөр өнцгөөс хандах боломж олгосон байна. Энэ үеэс эхлэн олон орны эрдэмтэд хэрэглэхэд эвтэйхэн, аюулгүй шүдэнз хийх эрэл хайгуул хийж эхэлсэн бөгөөд тэгэхэд олон улсын патентын эрх гээч юм бас байгаагүй аж. Тиймээс өнөөдөр бидний мэддэг шүдэнзийг хэн анх бүтээсэн тухай нэг ч лавтай мэдээ байхгүй юм. Үүнтэй холбогдуулан шүдэнзийг үйлдвэрийн аргаар өргөн хийх болсон тухай л ярих хэрэгтэй болж байна.
Австрийн химич Антон Риттер фон Кристелли Шретер хоргүй улаан фосфорыг 1847 онд нээсэн байна. Түүнээс хойш цагааныг нь улаанаар солих санаа гараад түүнийг хамгийн түрүүнд Франкфуртын их сургуулийн профессор Рудольф Кристиан Беттгер хэрэгжүүлэв. Тэрээр хүхэр, бертолетийн давс зэргийг цавуутай холиод парафинаар бүрхсэн савханцарт түрхэв. Түүнийг барзгар гадаргад үрэн асаах боломжгүй байсан юм. Тэгээд Беттгер цаасанд бага зэргийн улаан фосфорын хольцтой тусгай бүтцийг түрхэх болов. Улаан фосфорын хэсэг нь бертолетийн давстай нийлээд ноцож тэр нь үлдсэн хэсгийг нь асаадаг болсон ба тийм шүдэнд жигд шар дөлтэй, утаагүй, фосфорын шүдэнз шиг муухай үнэр гаргаж байсангүй. Гэвч түүний бүтээлийг үйлдвэрлэгчид эхлээд сонирхсонгүй. Хожим түүнийг хэрэглэх эрхийг Шведийн үйлдвэрлэгчид ах дүү Лундстрем худалдан авсан байна.
Англид 1851 онд улаан фосфор орж ирснээс хойш тэд шүдэнзний үйлдвэрлэлийг эхлүүлжээ. Тэдний нэг Йохан Эдвард Лундстрем 1855 онд өөрсдийн сайжруулсан технологидоо патент авсан ба түүний үйлдвэрийн шүдэнз Парисын Дэлхийн үзэсгэлэнгээс алтан медаль авч байжээ. Тэр цагаас хойш “Шведийн” гэж нэрлэгдсэн аюулгүй шүдэнзийн үйлдвэр бүхэл бүтэн аж үйлдвэр болсон байна. Анхны тэр “аюулгүй” шүдэнзийг тэд 1851 онд гаргаж эхэлсэн нь өнөөдрийн бидний хэрэглэж байгаа шүдэнз юм. Тиймээс л тэднийг “Шведийн” гэж урт хугацаанд нэрлэж байлаа. Аюулгүй шүдэнз тараад эхлэх үеэс фосфорын шүдэнзийг олон оронд хориглож эхлээд хэдэн арван жилийн дараа тэднийг үйлдвэрлэхээ больсон байдаг.
Нэмэлт сонирхолтой баримтуудыг хүргэхэд: Америкийн химич Фредерик Фарнем 1886 онд “үрэлтгүй” гэх хатуу биетэд үрэхэд асдаг толгой нь давхар бүрхээстэй шүдэнзийн патент авч байв. Хлорт калий, цавуу, канифоли, гипс, бага зэргийн фосфор ба цагаан, өнгөт пигмент зэргээс эхний давхарга нь бүтсэн байжээ. Хоёрдугаар давхаргад нь улаан фосфор, цавуу, цахиур, гипс, цайрын оксид, будгийн бодис байжээ.
- Өдгөө дэлхийд 100 гаруй төрлийн шүдэнз үйлдвэрлэдэг. Асах хурд, шаталт, зориулалт, хэлбэр хэмжээ гээд л тэд өөр өөр. Ойролцоогоор үйлдвэрлэж байгаа шүдэнзний 98 хувь нь ахуйн, 2 хувь нь тусгай зориулалтынх ажээ.XIX зуунд Шведад хамгийн их шүдэнз үйлдвэрлэж байлаа. Бидний мэдэх шүдэнзний хайрцгийг 1889 онд Жошуа Пьюси зохиосон байна. Гэтэл түүний патентыг
- Америкийн Diamond Match Company компани авчээ. Компани нь яг тийм хайрцгийг бүтээхдээ зуруулыг нь хайрцагны гадна хийсэн бол Пьюси түүнийг хайрцаг дотроо хийсэн байсан аж.
- Аюулгүй шүдэнз ба түүний хайрцаг зохиогдсон нь нийгэмд маш чухал байснаас Америкийн Ерөнхийлөгч У.Тафт хувиараа Diamond Match Company компанийг патентаас татгалзахыг хүсжээ. 1911 оны нэгдүгээр сард компани сайн дураараа патентыг нийт хүн төрөлхтнийх гээд түүнээс татгалзсан байна.
- Шүдэнзний савханцруудыг зөөлөн төрлийн мод ба картоноор хийдэг. Одоо бүх шүдэнзний модны 99 хувийг улиангар модоор хийж байна.
- Шүдэнзний хайрцагны наалт, хайрцаг, шүдэнз ба түүнтэй холбоотой зүйлийг цуглуулагчдыг филумен гэж нэрлэдэг.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо