Connect with us

Энтертайнмент

ЦЭРГИЙН ЧУУЛГЫН ТОГЛОЛТЫН БУУХИА ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн

-

АРД ТҮМНЭЭ, ТЭД МИНЬ НАМАЙГ МЯЛААЛАА
“Мялаалга” тоглолтын эзэн ийнхүү сэтгэл дүүрэн өгүүлж сууна. Ийм хэмжээний том тоглолт, нөр их хөдөлмөрийн ард гарсан хүн сэтгэл тайвшран нам унтдаг, эсвэл гэнэт ядарснаа гэнэт мэдэж, сульддаг. Харин тэр шөнө Б.Магсаржав ах маань урмаар хөглөгдөн, бүжгийн хөгжим бичээд онгодоо бадраан жаргаж суусан гэнэ. Ансамблийн, бас Армийн Маагаа ийм л хүн…
Хуарангийн шөнө халуун тангараг өргөж, хилийн заставын хар нүдэн бүсгүйд дурлаж явахдаа тэр ууж явсан уу гэхээс уянга ухаарлыг орхиогүй юм. Хүний орчлонгийн эрээн бараанд бэдэрч, харийн нутгийн хайлган тэнгэр дор жиндэж явахдаа тэр уйлж явсан уу гэхээс уянга яруугаа гээгээгүй ажээ. Тиймдээ ч Офицеруудын ордон нь армийн хүүгээ 30 жилийн дараа уухайлан угтжээ. Ард түмэн нь хайртай хөгжмийн зохиолчоо зуун дамжсан бүтээлүүдийг нь дууланхан тосжээ. Энэ бүхний тайлал “Мялаалга” тоглолтын тайзан дээр өрнөсөн юм. Хоёр Ардын жүжигчин, хорин Гавьяат хийгээд бие нь суудалд тухлавч сэтгэл нь тайзан дээр эргэлдэх үзэгч түмэн бултаараа нийлж энэ хэдэн цагийг дуулж хуурдаж, догдолж уярч, цангасан сэтгэлээ дэвтээж, царай зүсээ гэгээртэл баясан өнгөрөөв. Гавьяат маань өөрөө ч төгөлдөр хууртай ихэмсэг оршиж, баян хуураар дүрсгүйтэн доргиж, хамтдаа хөгжиж байлаа. Гавьяат гэснээс, “Морин хуур” наадмын Тэргүүн болон Үзэгчдийн шагналыг хэдэнтээ хүртсэн, ард олны сонсох дуртай, дуулах бүр ч дуртай “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Зүрхний уяа”, “Ээжийн чанасан цай” зэрэг хэдэн зуугаар тоологдох бүтээлийн эзэн тэр бээр яг арван жилийн өмнө “Хайранд мансуурсан аялгуу” хэмээх анхны тоглолтоо өргөн барихад УГЖ дуучин С.Жавхлан төрийн өмнөөс, түмэн олны зүгээс түүнд очих ёстой алдар хүндийг сануулж, өөрийн гавьяатын тэмдгээ энгэрт нь зүүж өгч байлаа. Харин өнөөдөр түүний энгэрт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдар гялалзан байна. Шагнал нүдээ олсон төдийгүй түүнд урлан бүтээхийн их онгод хийморь оршоожээ. Басхүү тэр бээр саяхнаас ЦДБЭЧ-ын хөгжмийн зохиолч хэмээх албанд очсон төдийгүй ордны хаалгаар ороход түүнийг тосох уран бүтээлчдийн харц түүнээс улам шинийг, уянга төгөлдрийг шаардаж байна хэмээн өөрийгөө хурцлах, бас ташуурдах… Чуулгын удирдлага ч түүнийг ажилд урихдаа “Цаг бүртгэхгүй, цалин хасахгүй. Гагцхүү бүтээл…” гэсэн шаардлага тавьсан нь түүнийг улам бүр цаг хоромтой өрсөхөд хүргэнэ. Тэгээд ч цэргийн хүү “Мэдлээ, гүйцэтгэе” хэмээх ажил, амьдралын эрч хүч, цог жавхаа, золбоо хийморийг бадраах амин чанартай энэхүү үгээ дэндүү ихээр санажээ. Одоо тэр бээр дайнд оролцсон ганц чуулгынхаа түүхт 90 жилийн ойн тоглолтоо сэтгэлдээ хэдий нь зурчхаад, алдарт Д.Мяасүрэн багшийнхаа захиасыг биелүүлж, магтуу хэмээх утга уянгын дээдийг эгшиглүүлэхээр, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” найраглалыг бүжгэн жүжгээр амилуулахаар онгодын гэгээн ертөнцдөө аяланхан явна.
ХАЛУУН ЗҮРХ НЬ МОНГОЛОО ГЭЖ ОМОГШСОН “MILITARY BAND”
Жагсаалын хэдэн дуундаа дориун эзэн болж амжсан шинэ цэргүүд хамтлагийн залуустай хамт “Бүрээн дуудлага”-аар сэргэж, “Монгол тандаа зүтгэе” хэмээн омогшиж, “Мартах учиргүй”-г ухаарч, алдарт Любэ хамтлагийн “А зори здесь тихие” дуунд уярч, хамтдаа найгаж, басхүү “Будлиу цэрэг”-тэй өөрийгөө жишин хөгжөөд авна. “Амин тангарагтай эх орон” тоглолтоос ёстой л сэтгэлийн таашаал, аархал омгорхол, уянга ухаарал бүхнийг тэрүүхэн цаг хугацаанд мэдрээд гарна билээ. Ганц нэг цэргийн ангийн урлагийн заал сэрүү татан угтаж, царцсан микрофон гар, уруулыг хайрч жиндүүлнэ үү гэхээс хаана ч очсон үзэгчдийн халуун алга ташилт, уухайн түрлэг, шүгэл исгэрээний төгс хоршилтой, Цэргийн хамтлагийн тоглолт үзэж суугаа тэдэнд нэг тийм шинэлэг, доргио, дотно мэдрэмж өөрийн эрхгүй төрнө.
Ялангуяа, хамтлагийн ахлагч дуучин Н.Түвшинжаргал
“Харвасан сум дүүгүүрийн чулуу шиг дэндүү омголон
Хатан болд сэлэмний ир шиг дэндүү эрэмгий
Халуун зүрх нь Монголоо гэж омогшсон
Бидний тэнгэрлэг залуу нас …
Монголын залуусын зүрхэнд… судсанд… тархинд…
Маргаашийн хувь заяа зураастай” хэмээн мэндчилэхэд танхим тэр чигтээ нүргэлнэ.
Түүхт 90 жилийнхээ ойтой золгож буй ЦДБЭЧ хэмээх их айлын авьяаслаг, адтай, авхаалжтай гурван хүү бол “Military band” хамтлагийг үүсгэн байгуулагчид болох Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Алтанхүү, Н.Түвшинжаргал, Г.Дөлбадрах нар билээ. Тэдний нэг Д.Алтанхүү нь Дорнод аймгийн ХЖТ-ын дуучин МУГЖ Н.Дугарын хүү, Г.Дөлбадрах нь “Морины” хэмээх дуучин МУГЖ Г.Батбаярын хүргэн, дуучин бүсгүйн нөхөр юм. Харин Н.Түвшинжаргал удам дамжсан офицерын гэр бүл, өнөр бүлийн өрхийн тэргүүн юм.
Тэд Цэргийн чуулгын найрал дуунаас өнгө хэмнэлээрээ хоршиж, үеийн залуусын дундаас зан ааль, хүн чанараараа ижилсэж хамтлаг байгуулан анхны уран бүтээлээ сэтгэл догдлон өлгийдөн авсан нь саяхан авч, энэ богинохон хугацаанд хэдий нь хамтлагийн өнгө төрхийг олж, шил дараалан шинэ уран бүтээл төрүүлж, өнөө аялан тоглолт хийж, үзэгчдийн уухайгаар мялаалгахаар хэмжээнд чөмөг суужээ.
Түүнчлэн тэд Монгол цэрэг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан 5 дугаар сарын 28-ны өдөр нийт энхийг сахиулагч нартаа зориулан дуулалт жүжиг буюу мюзикл тайзнаа тавихаар бэлтгэж байгаа бөгөөд энэхүү “Амин тангарагтай эх орон” тоглолтын үеэр цугласан Улаанбаатар цэргийн хүрээний анги, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн, ажилтан алба хаагчдын сэтгэлийн бэлгээр удахгүй мэндлэх шинэ уран бүтээлээ санхүүжүүлэх ажээ. Гурван өөр өнгө төрх, онцлог гурван дуу хоолой, гурвантаа шинээр сэрж мэдрэх тэдний шинэ уран бүтээл мюзиклийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, найруулагч “өндөр” хэмээх МУСТА М.Түвшинхүү найруулж, дэд хурандаа МУСТА Р.Өнөржаргал цомнолыг бичиж, МУСТА Ш.Өлзийбаяр аяыг нь зохиосон байна.
Анхны аялан тоглолтоороо Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын залуу уран бүтээлч дуучин Ч.Ану, М.Мөнх-Эрдэнэ, Г.Дөлгөөн, Б.Нарантунгалаг болон хөтлөгч МУСТА Б.Од нартай аяны дөрөө нийлсэн тэдний амжилтын ганзага ч бас чамлахааргүй билээ. Тухайлбал, ОХУ-ын Хабаровск хотноо зохиогдсон “Амурын долгио” Олон улсын цэргийн хөгжмийн фестивалиас тэд хамтлагаараа “Гранпри” хүртэж байсан бол Москва хотноо зохиогдсон “Армий игры” уралдаанаас дуучин Н.Түвшинжаргал “Гранпри” гардаж байсан удаатай.
Хэдэн бор цэргүүдтэйгээ хөц будаатай шөлөө идэж, хар цайгаа хувааж уунгаа тэдэнд урлагаар дамжуулан эх оронч үзлийг өртөөлөн хүргэж буй “Military band” хамтлагийн залуусын цаашдын уран бүтээл өрнүүн байж, “Атгасан гар шиг эвтэй, ассан гал шиг өөдөө” байхын ерөөл өргөн, аяны дөрөөг нь мялаая.
Д.ГҮНЖИЛМАА
“СОЁМБО” СОНИН

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм13 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент14 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр14 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр15 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм15 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм15 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр2 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм2 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм3 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм3 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм3 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим