Бусад
Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 онд 49.66 км дугуйн замыг нэмж барих зорилттой ажиллаж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өнгөрсөн жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Улаанбаатар хот нийт 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд 49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.
33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна
Эхний багцад:
Яармагийн гүүрээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл 16.6 км дугуйн замын ажил багтжээ.
Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар Яармагийн гүүрээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй, 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 1.2 м өргөн 11.6 км дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар, нэг метр өргөн явган хүний замын хамт бүрэн тавьжээ. Мөн Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр өргөн унадаг дугуйн болон явган хүний замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
15.76 км дугуйн замын гүйцэтгэл 30 хувьтай байна
Унадаг дугуйн замын хоёр дахь багц ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 15.76 км тус дугуйн замыг “Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 метр, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 метр, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 метр асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Эдгээр байршилд хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийсэн байна. Хоёр дахь багц ажлын хүрээнд дугуйн зам тавих байршлуудыг танилцуулъя.
Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м
Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 метр
Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 метр
Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөсөн.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм11 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр11 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм10 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо