Энтертайнмент
“Мөнгөн мод” наадам наадам энэ сарын 20-нд болж, шилдгүүдээ тодруулна

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны нэгдүгээр сарын 23-нд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл тус наадам энэ сарын 20-нд болж, шилдгүүдээ тодруулахаар болжээ.
Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийн тодруулна. Оролцогчдын материалыг 2022 оны нэгдүгээр сарын 3-18-ныг хүртэл хүлээн авсан бөгөөд 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэж Соёлын яамнаас мэдээлж байсан юм.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм14 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо