Энтертайнмент
Хөлбөмбөгийн ДАШТ-ны үеэр “Нүүдэл” үзэсгэлэн дэлгэгдэж Монгол өв соёлоо дэлхий дахинаа сурталчлах гэж байна
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2022 FIFA World Cup/ 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд Катар улсад болно. Энэ үеэр хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүс бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлал шинэчлэлтийг илтгэх “On the Move” буюу “Нүүдэл” үзэсгэлэнг гаргаж, дэлхий дахинаа сурталчлах гэж байна. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг Монголын Үндэсний музейд түшиглэн явуулж буй аж. “Нүүдэл” үзэсгэлэнд дэлхийн таван орны нэр хүндтэй музей хамтран оролцох бөгөөд Монгол Улсаас Монголын Үндэсний музей, Уран зургийн галлерей үзмэрээ илгээх юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.