Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн хэрэгжих ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО

Нийтэлсэн

-

Монгол Улсын эдийн засаг, аж амьдралын гол тулгуурын нэг яах аргагүй  Улсын баатар  “Эрдэнэт үйлдвэр”  билээ. Энд ганцхан жишээ дурдахад л хангалттай. Хүн төрөлхтөнийг  цочроож буй “Ковид-19” цар тахлын ул мөр, тархалт өнөөг хүртэл арилаагүй байна.  Цар тахлын оргил үед хатуу хөл хориотой  байхад  Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны мөнгийг төр даах шийдвэр гаргасан. Тэгээд  энэ  мөнгийг  “Эрдэнэт үйлдвэр”  гаргасныг бид мэднэ. Үүнд нийт нэг их наяд гаруй төгрөг  төлсөн тооцоо бий.

Өөрөөр хэлбэл газрын хэвлийн баялаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээгдэхүүний үр өгөөжийг  Монгол Улсын иргэн, айл өрх, аж ахуйн нэгж бүр эрх тэгш хүртсэн гэж хэлж болно. Дээрх мөнгийг гаргалаа гээд “Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт төлөх татвараа алдаагүй. Харин ч давуулан биелүүлсэн. Өнгөрсөн онд тус үйлдвэр түүхэндээ хамгийн өндөр буюу 1.2 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Үүнийг задлаад үзвэл хоногт 3.3 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт оруулж буй юм.

Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн цэвэр ашиг, төсөвт төвлөрүүлэх орлого жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, борлуулсан бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардал нь 2017-2019 онд дунджаар 65 мөнгө байжээ. Тэгвэл өнгөрсөн онд 56 мөнгө болж буурсан тооцоо гарав. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн  цэвэр ашиг өсөх гол үндэс суурь гэж хэлж болно. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” Монгол Улсын төсвийн орлогын 8.3, гадаад валютын нөөцийн 26 хувийг дангаараа бүрдүүлдэг болсон билээ. Ийм учраас “Эрдэнэт үйлдвэр” амьд амьтнаар ярьвал Монгол Улсын цохилох зүрх юм. Өөрөөр хэлбэл тус үйлдвэр нэг минут, нэг цаг зогсох эрх байхгүй гэсэн үг.

Тэгвэл энэ удаа “Эрдэнэт үйлдвэр” дахиад л түүчээлэх алхам хийв. Учир нь Засгийн газраас эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулж  оны өмнө УИХ-аар батлуулсан.

Энэ бодлогын нэг чухал хэсэг нь “Аж үйлдвэрийн сэргэлт” юм. Үүнийг хэрэгжүүлэх эхний шанг “Эрдэнэт үйлдвэр” татаж “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх” нь сэдэвт форум зохион байгуулж, хийх ажлаа ярилцаж мэдээлэл солилцлоо.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Бодлогыг арван жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлнэ хэмээн төлөвлөсөн юм. Шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс гаргана гэвэл бүтэхгүй. Иймд Засгийн газар хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Үүний тулд  зарим  хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах ажлыг холбогдох яам, тамгын газар шуурхайлж байгаа юм. УИХ-ын хаврын чуулганаар эхний ээлжинд найман хуульд өөрчлөлт оруулах аж. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд 27 хуульд өөрчлөлт оруулах  судалгаа гарсан билээ.

Энэ бодлогыг  амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин, эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Энэ  бодлогын үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасаж, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт байдал  хангагдана.

Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэж үйлдвэр технологийн парк байгуулах  шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл олгоод байгаа билээ. Энэ хүрээнд  “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зэс болон ган боловсруулах үйлдвэрийг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй технологи ашиглаж байгуулна. Аж үйлдвэржүүлэх бодлогод Эрдэнэтийг сонгосон шалтгаан нь маш тодорхой. Тодруулбал,  үйлдвэр байгуулахад шаардлагатай  газар нутаг, цахилгаан станц, усан хангамж, тээвэр ложистик, зам харилцаа гээд бүхий  л гол нөхцөлийг хангаж буй юм.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын  хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд, үндсэн үйлдвэрлэлийн өргөтгөл, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийн найм, дэд бүтцийн гурав, нийгмийн хөгжлийн зургаа, шинээр таван төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллгаа хангагдаж  хүчин чадал нэмэгдэх юм. Улмаар улс болон орон нутгийн төсвийн орлого өснө. Засгийн газраас баримталж буй үйлдвэржилтийн бодлого  хэрэгжиж шинээр ажлын  байр бий болох үр дүн харагдаж байгаа аж. Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд хоёр тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Үүний 50 хувийг  “Эрдэнэт үйлдвэр” өөрөө гаргах боломжтой аж. Үлдсэн мөнгийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас босгохоор төлөвлөж байна.

Нөгөө талаар  Засгийн газар урьд нь  “Эрдэнэт үйлдвэр”-ийг   тусгайлан авч үзэж  224 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоол гарснаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг  2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталжээ.  Ингээд  энэ үндсэн чиглэлээ тав, таван жилээр төлөвлөн хэрэгжүүлж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар “Эрдэнэт үйлдвэр”  2017-2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа бүрэн дүүрэн биелүүлсэн хэмээн дүгнэсэн байдаг.

Уулын баяжуулах үйлдвэрийн урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах нэг үндэс нь нөөц баялаг. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” сүүлийн дөрөв, таван жилд  ашиглах нөөцөө нэмэгдүүлэхийн тулд хайгуулын ажилд 30 орчим сая ам.доллар зарцуулсан байна.

Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиглах нөөц 46 хувиар нэмэгдэж, үүнийг нь  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулав. Ингэснээр тус үйлдвэр 60-70 жил ажиллах нөхцөл, боломж бүрдлээ.  Нэг ёсондоо  тус үйлдвэрийн үнэ цэн улам нэмэгдсэн гэсэн үг юм.

Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн  “Эрдэнэт үйлдвэрийн өнөөдөр-өчигдөр-маргааш”  сэдэвт илтгэлдээ “Бид эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэхийн тулд Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж ажлаа тав,  таван жилээр төлөвлөн ажиллаж байна.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 80 хүртэлх хувийг шинэчлэх шаардлага байсан.  Сүүлийн дөрвөн  жилийн хугацаанд 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, техник, тоног төхөөрөмжийн 30 хүртэлх хувийг шинэчилсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ажилтны цалингаа 2017-2021 онд 65 хувиар нэмэгдүүлсэн. Мөн үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудад нэмэлт тэтгэвэр олгодог. Үүнийг 1.5-2 дахин нэмэгдүүлсэн. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй  тэтгэврийн зөрүүг арилгах бодлоготой яв цав нийцэж байгаа юм.

Төрд мөнгөний бодлого байдгийг бид мэднэ. Түүн шиг “Эрдэнэт үйлдвэр”  өөрт тохирсон мөнгөний бодлого хэрэгжүүлж байна.

Үүний үр дүнд өмнө нь хуримтлагдсан авлагуудаа авсан. Жишээлбэл, Балхашмыс компаниас  20 сая ам.доллараа авсан. Энэ мөнгөөр бүтээн байгуулалтаа хийж байна. Мөн Стандарт банкны асуудал байсныг та бүхэн мэднэ. Уг  өр төлбөрийн хэмжээ 2019 онд 120 сая ам.долларт хүрсэн байлаа. Бид хуулийн хүрээнд боломжит арга хэмжээ авсны үр дүнд гурав дахин бууруулж  40 сая ам.доллар болгож төлсөн. Ингээд гадаад талдаа энэ асуудлыг цэглэсэн. Дотооддоо энэхүү хэргийг шүүхээр шийдвэрлэж  40 сая ам.доллараа буруутай этгээдүүдээс гаргуулахаар болсон. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу  анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 138 тэрбум төгрөгийг олж авах ажил явж байна. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” 2019-2021 онд   гадаад, дотоодын бүх зээлээ тэглэж чадсан.

Үйлдвэрийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахын тулд геологи хайгуулын ажлыг өргөн хүрээнд явуулна. Тухайлбал, Эрдэнэтийн  овоо ордынхоо орчимд   хайгуул хийнэ. Бас  ордынхоо 60 км-ын тойрогт  хайгуул хийж байна. Манай үйлдвэр  геологи хайгуулын ангитай байсан. Үүнийгээ экспедиц болгосон.

Хүдэр олборлох өртгийг 20, боловсруулах өртгийг 10  хүртэл хувиар бууруулах  зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэг жилийн үйлдвэрлэлийн зардлыг 40 сая ам.доллараар бууруулах боломж бүрдэх юм.  Бид 2024 он гэхэд  жилд 40 сая тонн хүдэр олборлох болно. Иймд жилд үйлдвэрлэж буй  зэсийн  баяжмалын хэмжээ 660 мянган тоннд хүрнэ. Баяжмал борлуулах гэрээний нөхцөлийг сайжруулснаар 2017-2021 онд 128 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон” хэмээн дурдлаа.

Эцэст нь хэлэхэд “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх” нь сэдэвт форумд оролцогчид  аж үйлдвэрийн IV хувьсгалд шилжих   ажлыг Монгол Улсын Баатар, эдийн засгийн гол тулгуур болсон “Эрдэнэт үйлдвэр” эхлүүлж байна гэсэн бодол өвөрлөн гэрийн зүг хүлгийн жолоо заллаа. Ийнхүү Монгол Улс дэлхийн улс орнуудын хөгжлөөс хоцрохгүйн тулд үйлдвэржилтийг шинэ шатанд гарах бодлогоо эрчимжүүлж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр7 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент9 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр9 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм10 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм10 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм10 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд11 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм12 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм12 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм12 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим