Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

А.Адъяасүрэн:Дундаж наслалтын хэт өндөр зөрүүг багасгах замаар төрийн тусгайлсан чамбай бодлого үгүйлэгдэж байна

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн Амгалангийн Адъяасүрэнгийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал  үндэсний чуулган”  өнөөдөр эхэлж байна. Энэ чуулганыг санаачлагч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй уулзаж ярилцлаа.

-“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал  үндэсний чуулган”-ыг санаачлах болсон тухайгаас хоёулаа ярилцлагаа эхэлье.

-УИХ-ын гишүүнийхээ хувиар эрэгтэйчүүдийн асуудлаар үндэсний хөтөлбөр санаачлан боловсруулсан. Энэхүү хөтөлбөрт санал авах зорилгоор Үндэсний чуулган зохион байгуулах ажлыг ивээлдээ авч дэмжиж ажиллахыг хүссэн хүсэлтээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ерөнхийлөгч энэ хүсэлтийг минь хүлээн авч ажлын хэсэг байгуулан зохион байгуулахаар болсон.

Өнөөдөр дэлхий дахинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр улс орнууд  хамтран ажиллаж, олон сайн туршлагуудыг хуримтлуулсаар байна.

Үүний нэг тод жишээ бол Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос 2018 оны зургадугаар сард Улаанбаатар хотод Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба хөгжил” олон улсын бага хурал зохион байгуулсан.

Энэхүү бага хурлаас жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь шударга, эрх тэгш, нээлттэй, нийгмийн оролцоог хангасан, хамгийн эмзэг бүлгийн хэрэгцээг харгалзсан тийм дэлхий ертөнцийг бий болгох, хөгжлийн явцад хэнийг ч орхигдуулахгүй байх гол арга зам мөн гэдгийг хамтаар хүлээн зөвшөөрч, цаашид жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаандаа “Жендэр ба хөгжил” хандлагыг баримталж, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд болон нийгмийн бүлгүүдийн ялгаа бүхий хэрэгцээг бодлого шийдвэртээ тусгах, төсөв хөрөнгө хуваарилах замаар тэдэнд хөгжлийн үйл явцад тэгш оролцох, үр ашгийг нь адил тэгш хүртэх боломж олгох чиглэлээр тууштай тэмцэн ажиллахаа илэрхийлсэн тунхаглал гаргасан.

-Манай улсад жендэрийн тэгш байдлыг хангах орчин эрх зүйн тал дээр хэр ахиц дэвшил гарч байна. Нэг үеэ бодвол энэ асуудалд нэлээд сайн анхаардаг болсон байх шүү?

-Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчныг сайжруулах, үндэсний тогтолцоог чадавхжуулах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарч байна. 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдаж, Засгийн газрын 2013-2015 оны дунд хугацааны стратеги, Жендэрийн тэгш байдлыг хангах 2002-2015 он, 2017-2021 оныг хамарсан үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж ирлээ. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль батлагдахаас өмнөх үе буюу 2011 он хүртэлх хугацаанд Монгол Улсын жендэрийн бодлого төлөвлөлтөд эмэгтэйчүүдийн талаарх тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэгдсэн “Эмэгтэйчүүд ба хөгжил” хандлага давамгайлж, багагүй ололт амжилт, тодорхой үр дүнд хүрсэн. Ялангуяа, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хүчирхэгжиж, эмэгтэйчүүдийн эрхийг сахин хамгаалах,  эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүчирхийлэл, түүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах үйл явцад тлүү анхааарч, үнэхээр ахиц дэвшил гарсан.

-Жендэрийн эрх тэгш байдал гээд ярихаар эмэгтэйчүүдэд давуу эрх олгох, эрх мэдэл албан тушаалын хувьд эрчүүдээс дутуугүй байлгах хэмээн ойлгох нь түгээмэл байсан нь нууц биш. Энэ ойлголтын буруугаас эрэгтэйчүүдийн асуудлыг нэлээд орхигдуулсан тал байна уу?

-Үнэхээр хөгжлийн явцад жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголт мэдлэг бүх түвшинд “эмэгтэйчүүд”-ийн асуудалд түлхүү төвлөрч, “эрэгтэйчүүд” зарим талаар орхигдож ирснийг бид эргэн харах шаардлагатай болсон. Жендэр болон эрэгтэйчүүдийн асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагууд жендэрийн талаарх үндэсний бодлого төлөвлөлтийг дэмжихүйц хэмжээнд төдийлөн хүрээгүй байна. Ерөнхийдөө 2015 оноос л жендэрийн асуудалд эрэгтэйчүүдийн хөгжлийг анхаарах, хүчирхийллийн эсрэг тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зарим байгууллагууд байгуулагдан, тодорхой асуудлаар мэргэшин ажиллах эхлэл тавигдав.

Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого төлөвлөлтөд баримталж ирсэн “Эмэгтэйчүүд ба хөгжил” гэсэн өмнөх үеийн хандлагаас эмэгтэй, эрэгтэй хүмүүст хөгжлийн тэгш боломж, сонголт олгоход чиглэсэн “Жендэр ба хөгжил” гэсэн манай орны хувьд шинэлэг чиглэл, хандлага руу шилжих шилжилтийг хурдасгах хэрэгтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байх талаар заасны дагуу хүн амын хүйсийн тэгш эрхийн асуудалд шинэлэг байдлаар хандах, бүр тодруулж хэлбэл дан ганц эмэгтэйчүүдийн хүрээ хязгаарт баригдахгүй, бас эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг орхигдуулахгүй байх тийм чиглэл, хандлага руу эрчимтэй төвлөрөх нийгмийн хэрэгцээ нэгэнт бий болоод байна.

-Тэгэхээр манай улсад эрэгтэйчүүдийн асуудал орхигдож, түүнээс улбаалаад тэд эрүүл мэндийн хувьд ихэд хохирсон дүр зураг судалгаанаас харагдаж байна. Энэ талаар Таны бодол?

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хүрээнд эрэгтэйчүүдийн хөгжлийн тулгамдсан асуудлууд хуримтлагдаж, улмаар тодорхой судалгаа дүгнэлт, ухаалаг гарц шийдэл, эрчимтэй дэмжлэг туслалцааг хүлээсээр байна.

Манай улсын хувьд өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэнд нэн тулгамдсан асуудал болоод байгаа нь үнэн.

Улсын хэмжээнд хүн амын дундаж наслалт 1992 оноос 2018 оны хооронд буюу 26 жилийн хугацаанд 7,4 жилээр нэмэгдсэн бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт энэ хугацаанд 5,4 жилээр, эмэгтэйчүүдийнх 10,9 жилээр нэмэгдсэн тооцоог Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хорооноос хийсэн судалгаанаас харж болно. Дээр дурдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү дэлхийн дунджаас 2,2 дахин их байгаа бөгөөд 2020 оны байдлаар 9.5 жил болж Монгол Улс дундаж наслалтын зөрүү хамгийн их 13 орноос зургадугаарт орсон байна.

Үндэсний Статистикийн Хороо, Эрүүл мэндийн яамны тооцоолсноор улсын хэмжээнд жилд дунджаар 17000 орчим хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрэгтэй хүмүүс байна. 2020 оны байдлаар 10 нас баралт тутмын зургаа нь эрэгтэйчүүд байна.

2018 оны судалгаагаар эрэгтэйчүүдийн хүний гарт амь алдах, зам тээврийн осолд орж нас барах тохиолдол нь эмэгтэйчүүдийнхээс 6.9 дахин, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлох үзэгдэл эмэгтэйчүүдээс 5.8 дахин их байсан бол үйлдвэрлэлийн ослоор нас барагсад бүгд эрэгтэй хүмүүс байжээ. 2020 оны байдлаар улсын хэмжээний нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 56.5 хувь нь эрэгтэйчүүд байна.

2018 онд амбулаторийн үзлэгийн бүртгэлд орсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс 1,5 дахин бага байсныг Үндэсний статистикийн хороо, Жендерийн үндэсний хорооны 2019 оны судалгааны дүн харуулж байна.

Жендэрийн үндэсний хорооноос 2020 онд гаргасан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн талаарх судалгааны тайланд дурдсанаар асуулгад хамрагдсан эрэгтэйчүүдийн 35,2 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагдаж байгаагүй гэжээ. Гэрлээгүй эрэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй хувь 36,4 байгаа бол найз эмэгтэйтэй эрэгтэйчүүдийн 33,1 хувь, батлуулаагүй гэр бүлтэй эрэгтэйчүүдийн 31,0 хувь, батлуулсан гэр бүлтэй эрэгтэйчүүдийн 29,3 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаагүй байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал зөвхөн эхчүүд, эмэгтэйчүүдийн хүрээнд хязгаарлагдаж, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн өнөөгийн байдал хангалтгүй түвшинд байна.

-Бас нэг таатай биш мэдээ сонсч байсан юм байна. Эрэгтэйчүүд амиа хорлох нь ихсээд байгаа тухай?

-Манай улсад жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлодог гэсэн судалгаа байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын амиа хорлолтын 2016 оны статистикт үзүүлснээр манай улс 100,000 хүнд ногдох амиа хорлолт 23.3 буюу дэлхийд гуравт орсон бөгөөд нийт амиа хорлосон тохиолдлын 85 хувь нь эрэгтэйчүүд байна.

Эмэгтэйчүүдийн эмнэлэг олон байдаг. Эрэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлгийн тоо үзүүлэлтээрээ бас тэдний нийгмийн асуудлыг шийдэлтээр манай улс ямархуу дүр зурагтай явдаг юм бол?

-Эрэгтэйчүүдийн ялгаа бүхий хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ хөгжөөгүй байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд андрологийн эмч зургаа, урологийн эмч 40 гаруйхан байгаа бөгөөд ердөө дөрвөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт л эрэгтэйчүүдийн (урологийн) кабинет байгуулагдаад байна.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд дундаж наслалтыг уртасгах чиглэлээр үндэсний хэмжээний дөрвөн бодлого, арав шахам хөтөлбөр хэрэгжиж байгаа боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг бууруулах, арилгах чиглэлээр тодорхой бодлого, үйл ажиллагаа байхгүй байгааг жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланд дурдсан байна.

Нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцааны хүрээн дэх эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал нь өнөөгийн нийгмийн томоохон тулгамдсан асуудлын нэг болж байна.

Энд юуны өмнө эрэгтэйчүүдийн архи, тамхины хорт зуршил, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийн эсрэг нийтийн тэмцлийг тууштай өрнүүлэх нь чухал юм.

Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийгдсэн судалгаанд хамрагдсан өрхүүдийн насанд хүрсэн 10 эрэгтэй тутмын зургаа нь тамхи татдаг, мөн хорооноос 2019 онд гаргасан тайланд насанд хүрсэн нэг хүний согтууруулах ундааны жилийн дундаж хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28,8 литрээс 52,5 литр болж 1,9 дахин өссөнийг дурдсан байна.

-Гэмт хэрэгт холбогдох талаасаа ч эрэгтэйчүүд давамгайлаад байгаа нь жендэрийн эрх тэгш байдал алдагдсаныг харуулж байгаа гэж ойлгож болох уу?

-2017 онд үйлдэгдсэн гэмт хэргийн 12,4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн, 2018 онд албадан эрүүлжүүлэгдсэн 81,2 мянган хүний 92,5 хувь буюу 75,1 мянга нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний 80,8 хувь нь эрхэлсэн ажилгүй, 92,1 хувь нь дунд болон түүнээс доош боловсролтой байсан гэжээ.

Монгол эмэгтэйчүүдийн 57,9 хувь нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэл болон хянах зан үйл гэсэн хүчирхийллийн таван хэлбэрээс аль нэгд эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгааг зарим Олон улсын байгууллагаас хийсэн судалгаа харуулж байна.

Цагдаад хандан бүртгэгдсэн гэмт хэргээс үзэхэд 2017 оны байдлаар хохирсон иргэдийн 93,0 хувь нь эмэгтэйчүүд, долоон хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна. Эдгээрийн 53,5 хувийг хүчирхийлэл үйлдэгчдийн эхнэр нь, 17,1 хувийг хамтран амьдрагч нь, 3,4 хувийг төрсөн хүүхэд нь эзэлж байна.

Эдийн засаг, бизнесийн хүрээн дэх эрэгтэйчүүдийн манлайлал, оролцооны чиглэлд цаашид бодож боловсруулах асуудал цөөнгүй байна. Сүүлийн үед бизнес эрхлэлтийн хүрээнд ялангуяа орон нутгийн түвшинд тулгамдсан асуудал бол эрэгтэйчүүдийн оролцооны асуудал юм.

Эрэгтэйчүүд олноор ажилладаг болон ажилчид нь удаан хугацаагаар оршин суудаг газраасаа алс хол ээлжээр ажилладаг салбарт албан ажил, ар гэрийн амьдралын тэнцвэрт байдлыг анхаарах шинэ шаардлага, хэрэгцээ ч тавигдах боллоо. Орон нутагт газар тариалан, аялал жуулчлал зэрэг улирлын чанартай салбаруудад эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай байна.

Гадаадад ажиллагчдын ихэнх нь залуу эрэгтэйчүүд, хотод ирж суралцагчдын дийлэнх нь залуу эмэгтэйчүүд байна. Дунд боловсролын түвшинд анги дэвших тусам хөвгүүдийн тоо буурдаг байдал хадгалагдсан хэвээр байна. Дээд сургуульд суралцагчдын дунд эмэгтэйчүүд тооны хувьд давамгайлсаар байна. 50-иас дээш насны эрэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин өндөр байна. Эрэгтэй төрийн албан хаагчдын тооны өсөлт эмэгтэй төрийн албан хаагчдын тооны өсөлтөөс хоцорч байгаа одоогийн хандлага цаашид хэвээр үргэлжилбэл нийт төрийн албан хаагчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь давамгайлахаар байна.

Малчдын гэр бүлийн байдал анхаарал татсан асуудал болж байна. Хөдөө аж ахуйн салбарын 2011 оны нэгдсэн бүртгэлийн тайланд мал аж ахуйн салбарын нийт ажиллагчдын 46217 буюу 13,6 хувь нь гэрлээгүй байгаа ба тэдний 32675 буюу 70,6 хувь нь эрэгтэйчүүд байна гэжээ. Гэтэл 2017 оны мэдээгээр гэрлээгүй малчдын хүйсийн харилцаа улам дордож, 78 хувь нь эрэгтэйчүүд, 22 хувь нь эмэгтэйчүүд болсон байна. 2020 оны байдлаар улсын хэмжээнд нийт 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 25.5 мянга нь малчин өрхөд амьдарч байна. Малчин гэр бүлийн хувьд эмэгтэйчүүд нь бага насны хүүхдээ сургахаар сум, суурин газарт амьдарч, эрчүүд нь хөдөө малаа хариулах хандлага давамгайлж байгаа нь тэдний эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна.

-Энэ бүх тулгамдсан асуудлуудыг шийдэхтэй холбогдуулан эн тэргүүнд пу хийж, ямар асуудал шийдэх ёстой вэ?

-Үндэсний хэмжээнд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, жэндерийн мэдрэмж бүхий төсөв болон хяналт-шинжилгээний тогтолцоог бий болгох хүрээнд эрэгтэй хүмүүсийн онцлог ялгаа бүхий хэрэгцээг иж бүрэн сайтар судалж, төр, засгийн урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтөд тусгайлан тусгах, шаардагдах төсөв хөрөнгийг хуваарилах замаар нийгэм дэх эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шуурхай шийдвэрлэх шаардлага байна.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас жендэрийн асуудлаар урьд өмнөх жилүүдэд батлан гаргаж байсан дунд хугацааны баримт бичгүүд болон үндэсний төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа нь дуусаж байгаа бөгөөд эдгээр үндэсний хэмжээний баримт бичгүүд, хөтөлбөр төслүүдийн орон зайг юугаар, хэрхэн яаж нөхөх асуудал бүрхэг хэвээр байгааг бодууштай байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөвхөн салбарт л жендэрийн бодлогоо тодорхойлсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хорооноос судалгааны тайландаа дурдсан байна.

Эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилт, үр дүнгийн хэрэгжилтийг бүрэн хангахуйц төсөв хөрөнгө баталж байх талаарх хуулийн заалтын хэрэгжилт ч хангалтгүй байсаар л байна. Жендэрийн үндэсний хорооны Улсын Их Хуралд ирүүлсэн хуулийн хэрэгжилтийн талаарх тайланд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаас хойш 2011-2019 онуудад улсын хэмжээнд жендэрийн асуудлаарх санхүүжилтийн 96,4 хувийг Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн санхүүжилт эзэлж байгаа талаар дурджээ.

Төрийн бодлогын чанар, үр дүнгийн шалгуур болсон хүйсээр ангилсан статистик мэдээлэл хангалтгүй байгаа нь төрийн хариуцлагын болон жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим алдагдахад хүргэж байгаа талаарх Жендэрийн үндэсний хороо болон судалгааны байгууллагуудын дүгнэлт, саналуудад анхаарах шаардлага ч бас байгаа болно.

-Жендэрийн тэгш байдал тэр тусмаа эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудалд төрийн зүгээс яг юу хийх ёстой гэж төрийн түшээ хүний хувьд бодож байна?

-Нийгэмд нэгэнт хуримтлагдаад байгаа эрэгтэйчүүдийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэхэд төрийн зүгээс эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь чухал байна. Энэ асуудлыг зөвхөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсноор хязгаарлаж болохгүй.

Хууль, тогтоомжуудыг жендэрийн мэдрэмжтэй болгох чиглэлээр хийгдэж эхлээд буй зарим эхлэл санаачилгуудыг хэрхэн эрчимжүүлж бэхжүүлэх вэ, шинээр болон шинэчлэн боловсруулж байгаа хууль тогтоомжуудыг хэрхэн яаж жендэрийн мэдрэмжтэй болгох вэ гээд эрх зүйн хүрээнд шийдвэл зохих цөөнгүй асуудал байгаа. Тухайлбал, хүн ам зүйн тухай, эрэгтэй, эмэгтэй хүмүүст сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх тухай зэрэг асуудлаар анхдагч хуулийн төслүүдийг батлан гаргах, гэр бүлийн хүчирхийлэл, архи, тамхины асуудлаарх эрх зүйн зохицуулалтад зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах, шинэчлэн боловсруулах, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Хууль тогтоомжийн тухай, Төрийн албаны тухай хуулиудад ч зохих өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Монголын нийгэм дэх эрэгтэйчүүдийн хөгжлийн тулгамдсан асуудлуудаас хамгийн гол гогцоо бөгөөд суурь асуудал нь болж байгаа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дундаж наслалтын хэт өндөр зөрүүг багасгах замаар чанартай урт наслалтыг дэмжих төрийн тусгайлсан чамбай бодлого үгүйлэгдэж байгааг хэлэх ёстой гэж бодож байна. Энэ бодлогыг дан ганц Ерөнхий сайдын захирамжаар баталсан арга хэмжээний төлөвлөгөөгөөр эсхүл аль нэг хөтөлбөр доторх бүлэг, хэсэг төдийхнөөр биш, харин үндэсний хэмжээний стратегийн баримт бичигт цогцоор тусгаж, салбар дундын удирдлага, зохицуулалтаар хангах хэмжээнд авч үзэх хэрэгтэй байна.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг, кабинетыг бүх аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллуулж, хүний нөөц, техник тоног төхөөрөмжөөр хангах, эрэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээний талаарх мэдээлэл, судалгааг өргөжүүлж, энэ чиглэлээрх мэдээлэл сурталчилгааны ажил, ялангуяа эрэгтэйчүүдэд эрүүл мэндээ анхаарах мэдлэг, хандлага, дадал болон эрүүл амьдралын зан үйлийг бий болгох ажлыг өргөнөөр зохион байгуулах, эрэгтэйчүүдийн эмч бэлтгэх асуудлыг бодлогоор дэмжих, эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрчимтэй, тогтмол хамруулж байх шат дараалсан бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлаар Жендэрийн үндэсний хороо, судалгаа шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагуудаас удаа дараа санал болгож дэвшүүлж ирсэн санал санаачилга, зөвлөмжүүдийг бодит үйл ажиллагаа болгоход шууд чиглэсэн богино болон дунд хугацааны цогц арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд жендэрийн тэгш эрхийг хангаж, эрэгтэйчүүдийн энэ олон асуудлыг шийдсэнээр эмэгтэйчүүдийн нийгэмд үүрч байгаа энэ их ачаанаас хөнгөлөх юм.

-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр7 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент9 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр9 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм9 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм10 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм10 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд11 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм12 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм12 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм12 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим