Бусад
Б.Ган-Очир: Энэ намын даргыг МАН цагаан ордноосоо томилдоггүй юм

Б.Ган-Очир: Энэ намын даргыг МАН цагаан ордноосоо томилдоггүй юм. Энэ намын даргыг УДШ өөрийн үзэмжээрээ тавьдаггүй юм аа. Энэ намын даргыг АН-ын гишүүд өөрсдөө сонгоно.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Өвөрхангай аймагт сурталчилгааны уулзалтаа хийлээ. Монгол орны төв цэг Өвөрхангай аймгийн Ардчилагчидтай уулзсан нэр дэвшигчдийн уулзалтын эхэнд тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир зарим мэдээлэлд хуулийн хүрээнд тайлбар хийлээ.
Тодруулбал: Тэрээр “УИХ-ын сонгуульд бид 65 суудал алдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихсан мэт боловч нөгөө талд зовлон биднийг нэгтгэн, нягтруулж орон нутгийн сонгуульд 8 аймаг, 149 суманд дангаараа засаглаж байна. Хамгийн сүүлд Багийн даргын сонгуульд 55 хувийн амжилттай, Монгол орон даяар ялалт байгуулсан АН-ыг дарах гэж эрх баригчид их үзэж байна. Ийм нам дарагддаггүй. Ийм нам төрийн мөнгөн дээр биш, түмний итгэл, гишүүдийнхээ сэтгэл, ардчилал, Монголынхоо хувь заяан дээр байдаг нам .
Хүн харахад олон маргаан байгаа мэт боловч маш энгийн хэдхэн асуудал бий. Өнгөрсөн 2020 оны 12 сарын үед нам ялагдсаны дараа С.Эрдэнэ дарга маань буцаж амилж гарч ирлээ. Өөрийгөө АН-ын дарга гээд. Дарга байсан нь үнэн. Дарга гээд хүрээд ирэх 2021 оны 2 сарын 26-нд Дээд шүүхийн 9-р тогтоол гэж гарсан. Энэ тогтоол нь “С.Эрдэнийн УДШ-ийн цахим бүртгэлд АН-ын даргаар бүртгэсэн бүртгэлийг сэргээхээс татгалзлаа” гэж гарсан. Дараа нь 2021 оны 4 сарын 24-ны өдөр Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаан болж дахин тогтоол гаргасан. Уг тогтоолд “ УДШ-ийн цахим сан дахь С.Эрдэнийн АН-ын даргаар бүртгэсэн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэж 20 шүүгч шийдвэр гаргасан. Гэтэл С.Эрдэнэ шүүх дээр намайг бүртгэдэггүй юм бол АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж байж намын дарга болно гээд намын дүрмийг өөрчлөх хүсэлтийг УДШ рүү дахин явуулсан. Энэ нь 2021 оны 10 сард юм. Уг хүсэлтийг авч хэлэлцсэн Улсын дээд шүүхийн 20 шүүгч шийдвэрээ “АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай” гэж гаргасан юм.
ҮБХ-ны гишүүн З.Энхболд Дээд шүүхээс “ Цахим санд АН-ын даргаар С.Эрдэнэ гэж хүн байгаа юм уу, үгүй юм уу гэж лавлахад, УДШ-ийн Тамгын газрын дарга Амардэлгэрээс “АН-ын даргаар бүртгэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзлаа” гэж хариу ирсэн. Ингээд даргагүй болчихлоо.
Яагаад УДШ дахин дахин татгалзаад байгаа юм. Нэг, АН 2020 оны УИХ-ын сонгуульд 65 суудлаар ялагдсан. АН-ын Үндсэн дүрмийн 3-ийн 10-аар ялагдуулсан дарга хариуцлагаа хүлээсэн. Хоёрт, тэгвэл тэр даргыг томилсон 2017 оны УДШ-ийн 1-р тогтоол өөрөө эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. Ингээд 2020 оны 7-р сарын 24-ний өдөр ҮБХ-ны хурлаар С.Эрдэнэ даргыг намын даргаас чөлөөлсөн. Намын дүрэмд намын дарга буруу шийдвэр гаргавал, намын дарга байхгүй бол ҮБХ өөрөө өөрийгөө зарлан хуралдуулдаг. ҮБХ-ны 200 гаруй гишүүн гарын үсгээ зураад онц их хурлыг зарлан, хуралдуулсан. Өвөрхангай аймгийн 19 сумаас төлөөлөгчид очсон. Онц их хурлаас 3 янзын хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Уг хүсэлтийг хэлэлцээд УДШ 38-р тогтоолоо гаргасан. Нэгт, Үндэсний бодлогын хороог нэг болгож шийдвэрлэсэн. АН-ын Улсын бүртгэлийн баримтууд болон хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн бичиг баримтуудыг тулгаж үзэхэд ҮБХ-ны гишүүд, 2017 оны 5-р сарын 6-ны өдрийн 7-р тогтоолын 389 гишүүний 58,9 хувь нь АН-ын онц их хурлыг зарлан хуралдуулахаар санал гаргасан нь тогтоогдлоо. Энэ нь АН-ын үндсэн дүрмийн 5.12-т заасантай нийцжээ.
Хоёрт, АН-ын улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Буянаагийн Ган-Очирыг Улсын бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл нийцжээ гэв.
Гуравт, Энэ онц их хуралдааныг хүлээн зөвшөөрлөө гэсэн. Ингэхээр бид нэг үндэсний бодлогын хороо, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй болж, онц их хурлаа хүлээн зөвшөөрүүлж чадсан.
Ингээд ҮБХ 3-р сард бодитоороо хуралдсан. Уг хурлаар 2022 оны 4-р сарын 7-ны АН-ын баярын өдрөөр намын их хурлыг хуралдуулах, уг хурлаараа АН-ын даргыг ёсчлон батламжлах, мөн үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах шийдвэр гарсан.
Тэгэхээр бид АН-ын дүрэмд заасны дагуу сонгууль явуулж нийт гишүүдээс олонхийн санал авсан даргыг 4-р сарын 7-ны өдөр батламжлах юм. Тийм учраас энэ сонгууль хууль ёсных юм. Энэ бол дүрмийн дагуу. Энэ сонгууль бол үндсэн хуулиар хамгаалагдсан. Ардчилсан үндсэн хуульд бид эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ намын даргыг МАН цагаан ордноосоо томилдоггүй юм. Энэ намын даргыг УДШ өөрийн үзэмжээрээ тавьдаггүй юм аа. Энэ намын даргыг АН-ын гишүүд өөрсдөө сонгоно. Хэрэв зээ энэ намын гишүүдээс сонгогдсон даргыг УДШ бүртгэдэггүй юм бол МУ-д шүүх ч байхгүй, хууль ч байхгүй гэсэн үг. Тэгвэл бид нар өөрсдөө очиж шударга ёсыг тогтооно гэсэн үг. Гэхдээ УДШ-ийн өнөөдрийн байгаа баримтууд дээр ямар ч асуудал байхгүй. Энэ сонгууль хууль ёсных гэдгийг хэлье” гэсэн юм.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм10 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр11 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо