Connect with us

Нийгэм

С.Мөнгөнчимэг: Ашигт малтмалыг аль болох олон улсын зах зээлийн буюу өндөр үнэ хүргэж экспортлох бодлого, зарчмыг Засгийн газар баримталдаг

Нийтэлсэн

-

Нүүрс экспортлогч ком­паниуд АМНАТ  төлөх нь уул уур­хайн компаниудын үүрэг. Гэхдээ хэт өндөр жишиг үнэ тогтоож АМНАТ авч байна. Үүнийг эргэж харахгүй бол аж ахуйн нэгжүүд “дампуурч” мэдэх нь гэсэн  хүсэлт гаргасан. Энэ асуудал ямар шатанд явна вэ?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу рояалти нь тухайн компанийн ашигтай ажилласан эсэхээс үл хамааран заавал төлөх зарчимтай татвар. Энэ нь Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх төрийн нийтийн өмч гэсэн ойлголтыг хэрэгжүүлэх бодлогын үндсэн хэрэгсэл бөгөөд Ирээдүйн өв сан, улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг зэрэг бүх шатны төсвийг бүрдүүлдэг онцлогтой татвар юм.

Ашигт малтмалын тухай хуулиар экспортолж буй ашигт малтмалд олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмаар тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан АМНАТ ногдуулах үнэлгээг тооцох хуультай. Үүний дагуу хууль тогтоомжийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан төр, хувийн хэвшлийн хамтарсан Ажлын хэсэг сүүлийн 20 орчим жил АМНАТ тооцоход үндэслэх жишиг үнийг олон улсын зах зээлийн үнэд үндэслэн сар бүр тасралтгүй тооцож олон нийтэд зарлаж ирсэн.

Ашигт малтмалын хуулиар ч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, экспортлогч нь ашигт малтмалаа олон улсын зах зээлийн үнээр борлуулах үүрэгтэй байдаг. Иймээс бид олон улсын зах зээлийн үнэлгээнд суурилж АМНАТ-өө тооцож ногдуулдаг нь олон улсын үнээр борлуулдаггүй зарим компаниудын хувьд хүндрэлтэй байдал үүсгэж байж болзошгүй юм.

АМНАТ-ийн жишиг үнэтэй холбоотой асуудлаар үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид боловсронгуй болгох нь үе үеийн Засгийн газрын анхаарлын төвд байсан бөгөөд энэ ажил өнөөдөр ч үргэлжилж байна.  Жишээ нь, Засгийн газраас  УИХ-д Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Энэ хууль батлагдвал та бидний яриад байгаа  жишиг үнийг магадгүй энэ биржийн үнээр тодорхойлох боломж бүрдэх байх.

-Жишиг үнэ тогтоохдоо далайн боомттой том зах зээлийн жишиг үнийг авч байна. Гэтэл манай экспортын нүүрс зөвхөн Хятадын жижиг зах зээлд,  Өвөрмонголд борлуулагдаж байгаа. Иймд зах зээлдээ тохирсон жишиг үнэ тогтоох ёстой гэдэг.  Тэгэхээр АМНАТ авах жишиг үнийг ямар байд­лаар тогтоох нь зүйтэй юм бэ?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах зорилгоор тогтоосон нүүрсний борлуулалтын үнэлгээг тогтоохдоо далайн боомтын үнэтэй жишдэг гэдэг нь ташаа мэдээлэл байна. Экспортын нүүрсний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг бэлтгэхэд нүүрсний ангилал, нүүрсний хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын зах зээлийн үнийн мэдээллийг бүхэлд нь анхаарч, судлан үздэг. Ингэх нь зүйтэй, хуульд илүү нийцнэ гэж үзэж байна.

-АМНАТ  авах  жишиг үнийн талаар зах зээлийн судалгаа хийж байгаа юу?

-Олон улсын зах зээл дээрх ашигт малтмалын бүтээг­дэ­хүү­ний үнэ, цаашдын чиг ханд­лага, төсөөллийн талаар зах зээ­лийн судалгаа тогтмол хийж, ажиллаж байна. Ашигт малт­ма­лын бүтээгдэхүүний үнэ хан­шийн талаар тогтмол мэдээл­дэг эх сурвалжуудаас бо­лон энэ чиглэлээр судалгаа, тө­сөө­лөл хийдэг олон улсын банк, сан­хүү­гийн байгууллагаас хийсэн су­дал­гаатай тогтмол танилцаж, мэ­дээ­лэл авч ажиллаж байна. Нө­гөө талаас, ашигт малтмалын бү­тээг­дэхүүний олон улсын зах зээ­­лийн үнийн мэдээллийг авч бо­лох боломжит бусад эх сур­вал­жийг судлан ажиллаж байгаа болно.

-Аж ахуйн нэгж хоорондын худалдан борлуулах гэрээний үнэд үндэслээд АМНАТ-ийн жишиг үнийг  тогтоох боломжтой юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолд нүүрсний борлуулалтын үнэлгээ тогтоох эх үүсвэрийг тодорхой заасан. Тэр эх үүсвэрийн үнийн мэдээллийг ашиглах ёстой.

Бид татварын хуулийг хэрэг­жүү­лэхдээ тэгш шударга, зайлш­гүй байх зарчмыг баримтлах учир­тай бөгөөд Ашигт малт­ма­лын тухай хуулийн дагуу олон улсын зах зээлийн үнэд үндэслэн АМНАТ-ийг тоо­цож байх зарчмыг цаашид үр­гэлж­лүү­лэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Харин жишиг үнэ тоо­цох аргачлал, эх үүсвэр, ашигт малтмалын ангиллыг боловс­рон­гуй болгох ажлууд бол нээлттэй бөгөөд энэ чиглэлээр бид анхаарч ажиллаж байна.

-Нүүрс олборлогч, экспорт­логч  ААН-үүд жилд хэдий хэмжээний орлого улсын төсөвт оруулж байна вэ?

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, нүүрсний экспортын биет хэмжээ сүүлийн хоёр жил буурсан. Өнгөрсөн 2021 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэ­дээ­нээс харахад нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд 16.2 сая тонн нүүрс экспортолж, 981.9 орчим тэрбум төгрөгийн ор­лого төсөвт төвлөрүүлсэн байгаа.

-Ер нь нүүрс экспортлогч болон  уул уурхайн бусад компаниудад  татварын ямар систем үйлчилж байна. Үнэхээр татварын дарамт үүссэн асуудал байгаа юм уу?

-Манай улсын татварын систем үйл ажиллагааны чиглэлээр үл ялгаварлах, тэгш шударга байх, зайлшгүй байх зарчмыг баримталдаг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөрийг эс тооцвол уул уурхайн компаниудад зориулсан, тэднийг ялгаварласан, зөвхөн тэдний үйл ажиллагаанд тусгайлан ногдуулдаг татвар байхгүй. Бусад аж ахуйн нэгжүүдийн адил татвараа төлөөд явах хуультай.

-Эрчим хүчний нүүрс экспортлох  асуудал хэт өндөр АМНАТ-ийн жишиг үнээс шалтгаалж зогссон. Тухайлбал, нүүрсээ 13 ам.доллароор борлуулчихаад, 15 ам.долларын АМНАТ төлөх болсон гэдэг. Эрчим хүчний экспортыг төрөөс хэрхэн дэмжих вэ?

-Эрчим хүчний нүүрсний экспорт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох олон улсын зах зээлийн үнээс шалтгаалж зогссон гэдэг нь өрөөсгөл байх. Мэдээж зах зээлийн нөхцөл байдал, тээвэр логистик болон бусад олон хүчин зүйлээс хамаарч, экспортын хэмжээ буурсан. Нөгөө талдаа зарим саруудад олон улсын зах зээлийн үнэ өссөн нь уурхайн амаар буюу олон улсын үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаггүй  аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Засгийн газрын зүгээс ашигт малтмалыг аль болох олон улсын зах зээлийн буюу өндөр үнэ хүргэж экспортлох бодлого, зарчмыг баримтлан ажилладаг. Мөн компаниудын хувьд ч хуулиар ийм үүрэг хүлээсэн байдаг.

Засгийн газар нүүрс болон бусад ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх,  боомтын дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичигт хилийн боомтын сэргэлтийн асуудлыг тусгайлан нэг бүлэг болгон оруулсан. Энэ нь ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч, өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл мөн.

-Дотоодын эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын татварын өр төлбөр ямар хэмжээнд байна вэ?

-Татварын албанаас урьдчилсан байдлаар авсан мэдээгээр эрчим хүчний нүүрс олборлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн татварын өр төлбөр 2021 оны жилийн эцсийн байдлаар 67 орчим тэрбум төгрөг байна.

-АМНАТ-ийн жишиг үнийг бууруулж тооцсон тохиолдолд төсвийн орлогод  сөргөөр нөлөөлөх байх. Энэ талын тооцоо судалгааг Сангийн яамнаас хийсэн үү?

-Энэ судалгааг тогтмол хийж, ажилладаг. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ болон тоо хэмжээний өөрчлөлт төсвийн орлогод хэрхэн нөлөөлөх талаар мэдрэмжийн шинжилгээг ч байнга хийдэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурах нь Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн бүхий л шатны төсөвт сөргөөр нөлөөлдөг онцлог татвар юм.

-Нүүрс экспортлогчдын ол­бор­лолт болон үйл ажиллагааны зардал, борлуулалтын үнийн зөрүү ямар байгаа вэ?

-Аж ахуйн нэгжүүд 2021 оны жилийн эцсийн татварын болон санхүүгийн тайлангаа ирүүлж байна. Тайланг бүрэн хүлээн авч, холбогдох боловсруулалт хийсний дараа дүр зураг илүү тодорхой харагдах болов уу. Урьдчилсан байдлаар тандан судлахад нүүрсний олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшин, үйл ажиллагааны зардал харилцан адилгүй ялгаатай байна. Өнгөрсөн 2021 онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байсан.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд  болно.

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.

Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол  оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.

2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.

Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм5 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр6 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм6 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм6 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм6 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм6 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм6 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм7 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент7 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад7 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр7 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим