Бусад
Гэрэл цахилгаанд холбогдоогүйгээс амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн олон өрх байна

Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт иргэдтэй уулзлаа. Уулзалтад УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгч Б.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын Дунд даваа орчимд нутаглаж буй 100 орчим өрхийн төлөөлөл Ерөнхий менежер Д.Ганболдтой уулзаж, өнөө хэр гэрэл цахилгаанд холбогдоогүйгээс амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн тухайгаа өгүүлсэн юм. Хүсэлт гаргасан иргэн Д.Нарантуул л гэхэд Дунд даваанд 15 жил амьдарч байгаа аж. Гэрэл цахилгаангүйгээс хүүхдүүд цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй, хоцрогдолд орсныг уулзалтын үеэр хэлсэн юм. Тэд гэрэл цахилгаантай болгохын сацуу газраа өмчлөх боломж олгож өгөхийг давхар хүссэн. Тэдний хүсэлтийг сонссоны дараа Ерөнхий менежер Д.Ганболд “Газраа эзэмшиж, өмчлөх эрхтэй өрхүүдийг гэрэл цахилгаанаар хангахгүй энэ олон жил хүлээлгэх учиргүй. Газрын зөвшөөрлөө аваагүйгээс ийм асуудал тулгарсан байх магадлалтай. Тиймээс би ойрын өдрүүдэд Дунд даваа руу очиж, газар дээр нь ажиллана. Магадгүй Богдхан уулын экологийн коридорт багтсан байх магадлалтай. Байгаль экологийн асуудал бол маш нарийн. Тиймээс нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, цаашдын гарц гаргалгааг зөвлөлдье” гэсэн хариу өглөө.
Баянзүрх дүүргийн долдугаар хорооны II байрны “Мандах нар” СӨХ-ны дарга С.Алтантүлхүүр Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй уулзаж, байрандаа дулаалгын болон гадна фасадын засвар хийх хөрөнгийг шийдэж өгөх хүсэлт тавилаа. Тус байр нь 1988 онд ашиглалтад орсон, олон жил засвар үйлчилгээ хийгдээгүйгээс цууралт, ан цав үүсэж, өвөлдөө дулаан алдагдалтай болсноос байрны оршин суугчид, тэр дундаа хүүхэд, хөгшид зутарч байгааг дуулгалаа.
Ерөнхий менежер СӨХ-ны даргын хүсэлтийг сонсоод “Орон нутгийн төсвөөс гадна гадаадын хөрөнгө оруулалт, төслийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны гадна фасадыг шинэчлэх ажил өрнөж байгаа. Энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд танай байрын засвар, шинэчлэл орсон эсэхийг нягтлаад хариу өгье” гэв. Нийслэлийн хэмжээнд 1965-2000 онд баригдсан хэдий ч орон сууцны зориулалтаар ашиглаж болох 1077 угсармал орон сууц бүртгэлтэй байдаг бөгөөд тэдгээрт техникийн шинэчлэлийг үе шаттайгаар хийх юм. 2020 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 73 блок барилгад 11.9 тэрбум төгрөгийн, 2021 онд 53 блок барилгад 12.8 тэрбум төгрөгийн гадна фасадын засвар, дулаалгын ажил хийжээ.
Нийслэлийн удирдлагууд цаашид долоо хоног бүр ээлжлэн иргэдтэй уулзах юм. Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар баталсан бөгөөд уулзалт хуваарийн дагуу үргэлжилнэ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм11 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр12 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо