Энтертайнмент
Д.Ганцэцэг:Сэтгэл дотор минь гал асч байна

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа болов.
“Мөнгөн мод 2022” наадамд “Гэм зэм” постдрамын жүжгийн Улсын яллагчийн дүрээрээ нэр дэвшин өрсөлдөж буй МУГЖ Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Энэ наадамд өрсөлдөж буй дүрийг бүтээхдээ хэрхэн бүтээв?
-“Улсын яллагч”-ийн дүрийг бүтээхэд надад нэг талаар хэцүү нөгөө талаар дөхөм байсан. Дөхөм нь юу байсан бэ гэвэл би Отгонтэнгэр Их Сургуулийн эрх зүйн ангийг 2019 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Энэ утгаараа хуулийн ангид дандаа мэтгэлцээн өрнөж байдаг. Иймээс Улсын яллагч гэдэг дүрийг бүтээхэд дөхөм байлаа. Сургуулийн сургалтын зарчмын дагуу маш олон шүүх хуралд сууж судалж байсан учраас ойрхон байсан гэх үү дээ. Харин нөгөө талаар юу хэцүү байсан талаар хэлбэл М.Батболд гэдэг найруулагч постдрам гэдэг шинэ төрлөөр тавьсан учраас тухайн төрөлд нь станиславский суурьтай Ганцэцэг гэдэг жүжигчний хувьд эвдэгдэх шаардлага гарсан учраас хэцүү байсан. Гэхдээ бид зургаан сар бэлдсэн, хичээсний үр дүнд чадсан.
-Улсын яллагчийн дүрд тоглохдоо та маш хүнд элементүүдийг хийдэг шүү дээ. Жишээлбэл, А суух иог хийх гэх мэт. Та жүжигт зориулж бэлдэв үү?
-Би Иогоор хичээллээд хоёр жил болж байна. Иог бол миний амьдралын нэг хэсэг болсон зүйл. Уран бүтээлч хүний хувьд эрүүл зөв байх үндэс суурь болж өгдөг. Мэдээж, иог хийгээд текст хэлнэ гэдэг маш хэцүү байсан учраас ямар ч амьсгаа авч хүнд байгаа юм шиг харагдахгүйгээр үгээ хэлэхийн тулд олон өдөр сургуулилт хийсэн.
-Энэ арга хэмжээ уран бүтээлчдэд цаашдын шинэ уран бүтээл хийхэд урам зориг өгч, шинэ зүйлсийн эхлэл болдог гэж харж байна?
-Шагнал авсан ч аваагүй ч аль аль нь л надад өндөр үүрэг хариуцлага хүлээлгэнэ. Манай “Аримун” продакшн дараагийн уран бүтээлдээ орж эхэлж байгаа учраас сэтгэл дотор минь гал асаж байна.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм12 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр13 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо