Улс төр
Гишүүн чөлөөлөх хуулийн төсөл
УИХын даргыг гишүүдийн олонх (39-өөс дээш) нь чөлөөлөх тогтоолын төсөл өргөн баривал дараалал хараглзахгүй авч хэлэлцэн чөлөөлөх тухай хууль батлагдлаа. Хуулийн заалт энэ сарын 25 (баасан гариг)-аас эхлэн мөрдөгднө. Хэвлэл мэдээлэл (25 дугаар суваг ТВ)-ээр нэг хүнд зориулсан хууль парламент баталлаа хэмээн шүүмжилж байна. Шүүмжлэх нэг хэрэг хууль батлагдсан тул одоо ганцхан мөрдөх л үлдэв.
Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулга ийм хуулийн төсөл өргөн барьж УИХ-ын дарга М. Энхболд хүлээн авч хэлэлцүүлэн батлуулж байгаа нь энэ. Ийм хуулийн төслийг хүлээн авч батлуулах нь түүнээс хүнийх нь хувьд тэвчээр улстөрчийн ноён нуруу шаардав бололтой. Ганцхан энэ эрх зүйн орчны өөрчлөлтөөс гадна чуулганыг 40 гишүүн бойкотолсон 40 гаруй хоногийн хугацаанд тэрбээр олон шалгуурын ард гарлаа. Амьдралын явцад жирийн хүн олон шалгуур сориолтыг даван туулдаг. Улстөрчдөөс, тэр дундаа улс төрийн өндөр албан тушаалтнаас бусдын шаардах шалгуур сорилт өндөр байх нь тодорхой. Улс төрийн шалгуур сорилтоос улстөрчдийг хамгаалах зүйл алга. Харин өнгөрсөн хугацаанд М. Энхболдоос улс төрийн шаардлага сорилтоос давсан олон зүйлийг таван гишүүн олон нийтийн нэр барьж шаардсан гэж хэлж болно.
Түүнийг эхний шаардлагаараа буулгаж авах гэсэн Л. Оюун-Эрдэнэ, Т. Аюурсайхан нарын хүсэл эхлээд талаар болсон. Үйл явдлын төгсгөлд гүйцэтгэх засаглал бүхэлдээ, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ хүч тавиан сөрөг хүчин (Ж.Батзандан, Л.Болд) нартай хүч хавсран эрх зүйн шинэ орчныг бүрдүүллээ. Улс төрийн тэмцлийн дархан хилийг (Ж. Батзандан) удаа дараа зөрчиж түүний хувийн амьдарлын талаар илүү их зүйл ярьлаа. Энэ бол түүний олонд таалагдах гэсэн эрмэлзлэлтэй холбоотой гэж улс төрийн хүрээнийхний зарим хэсэг нь хэлж байна. ”Хүн гэмээ тэмээ гэдгэрээ мэдэхгүй” гэж монголчууд ярьдаг. Улстөрчийн хувьд Ж. Батзандан (Л. Болд, Т. Аюурсайхан, Л. Оюун-Эрдэнэ нар хамаарна)-д өндөр албан тушаал хаших өдөр ирж мэдэх юм. Ийм нөхцөлд тэдний эргэн тойронд юу яригдах талаар одоо хэлэхэд дэндүү эрт байна.
УИХ-ын дарга нь институцийн хувьд зөвхөн хурал зохион байгуулдаг “спикр” биш. Түүнд хуулиар бусадтай хуваалцахгүй олон эрх, үүрэг хамааруулдаг. Ийм учраас УИХ-ын даргад хуулийн дархлаа олгосон юм билээ. Гэтэл шинэ хуулиар түүнийг нь харгалзан үзэхгүйгээр байр суурийг нь (институцийн хувьд) ганхуулах анхны алхам хийлээ. Хууль хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл өргөн барихад гишүүдийн гарын үсэг цуглуулна. Энэ тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүнийг чөлөөлөгдсөн УИХ-ын даргын оронд сонгодоггүй байх улс төрийн шинэ соёлыг УИХ-д бий болгох хэрэгтэй болов бололтой. Ийм ёс зүйн хязгаарлалт хийхгүй бол урьд өдөр нь даргыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурчихаад, маргааш нь түүнийг чөлөөлөх тогтоолын төсөлд УИХ-ын даргын хувьд гарын үсэг зурах бусармаг үйлдэл гарч ирнэ.
Одоо УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр яг ижил нөхцөлөөр ажлаасаа чөлөөлөгднө (39 кноп) гэж зарим судлаачид байр сууриа илархийлсэн харагдана билээ. Монгол Улс 1990 онд нийгмийн харилцаагаа өөрчилсөн (Д. Содном)-өөс хойш 30 жилд 17 Ерөнхий сайдын нүүр үзжээ. Засгийн газрын өнгөрсөн хугацааны дундаж наслалт 1, 3 жил байсан гэсэн статистик тооцоо гарчээ. Эрх зүйн шинэ орчинтой болсноор (баасан гариг)-аас хойш ирэх 30 жилд хэдэн УИХ-ын даргатай болохыг тоолох л үлдлээ.
Шинэ хуулиар дарга аа чөлөөлөх гэж байгаа УИХ-ын гишүүд таван нөхцөлөөр УИХ-аас чөлөөлөгдөх хуулийн заалттай. Түүн дээр УИХ-ын даргыг олонхиор нь чөлөөлдөгтэй нэгэн адил (тойргийн сонгогчдын гарын үсгээр, УИХ-ын гишүүдийн олонх (39)-иор) гишүүнээс чөлөөлөх эрх зүйн орчинтой болохыг цаг үе биднээс давхар шаардав бололтой. Мөн УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, халдашгүй дархан эрх (хуулийн байгууллага шалгах боломжгүй)-тэй. Гишүүний эдгээр хуулийн хамгаалалт “хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн зарчимтай (1992 он)-оос хойш зөрчилтэй явж ирлээ. Энэ нь амьдрал дээр гишүүдийг тойрсон жижиг хэл амыг зарим үед улс төржүүлэх, дэвэргэх нэг шалтаг болоод байна. Хамгийн сүүлчийн жишээг авч үзэхэд, ЖДҮ-ийн сангаас зээл өгсөн, авсан гишүүдийг прокурор шалгах хүсэлт гаргалаа. Гэвч УИХ олонхиороо, тэднийг хэрэг биш гэж үзэн авч үлдэж байх жишээтэй.
Нэгдсэн чуулганы хэлэлцүүлэг дээр прокурорын хийсэн тайлбараас харвал ЖДҮ-ийн сангийн данснаас нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий (гэргий, дүү) хуулийн этгээд, аж ахуйн нэгж рүү мөнгө шилжсэн гэнэ. Хэрэв энэ үнэн бол нэг данснаас нөгөөд мөнгө шилжинэ гэдэг нотолгоотой, төгс үйлдэл шүү дээ. Хариуцлагатай албан тушаалтан (прокурор) хэлж байгаа ч хүн хэлэх, шалгаж үнэнийг нь тогтоох хоёрын хооронд зөрүү гарна. Хуулийн байгууллага шалгаж тогтоохгүй болохоор иргэдийн дунд гишүүдийг “мэдэхгүй юм үгүй, идэхгүй (хөрөнгө) юм үгүй болчихсон хүмүүс” гэж хардахад хүргээд байна. Ийм учраас шударга ёсны төлөө тэмцэж байгаа нэр бүхий гишүүдээс “УИХ-ын гишүүнийг чөлөөлөх хуулийн төсөл” санаачил гэж шаардахыг тухайн тойргийн сонгогч, иргэдэд уриалахад хүрэх нь. Гэхдээ хүлээж авах, эсэх нь тэдний хэрэг юм даа.
Г.Эрдэнэбат
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр11 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр11 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа