Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

АРДЧИЛЛЫН ЗЭРЭГЛЭЭ

Нийтэлсэн

-

Үүнийг уншигч  та  хэзээ нэгэн цагт  говьд аялж  зэрэглээ үзсэн байх. Үзээгүй ч байсан байгалийн содон энэ үзэгдлийн талаар уншсан, дуулсан  гэдэгт эргэлзэхгүй байна. Говь талын зэрэглээ их усан далай мэт харагдаж ангаж цангасан хүнийг хуурч байдаг гэсэн. Байгалийн энэхүү хуурах үзэгдэлтэй адил үйл явц манай нийгэм, улс төрд үүсээд байх шиг сэтгэгдэл төрөх.

МоАХ болон Ардчилсан Намын нийт гишүүдэд ардчиллын нэн шинэ түүхийн  парадокс үзэгдлийн талаар товч өчсү. Ялангуяа  манай залуучууд энэ тухай огт сонсоогүй ойлгоогүй байх шиг байна. Аль болох энгийн ойлгомжтой тайлбарлахыг хичээе.

МОНГОЛД 1990,1991 ОНУУДАД ХОЁР УДАА ХУВЬСГАЛ ГАРСАН ЮМ.

  1. Цагаан морин жилийн АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ2.18-наас 1990.5.6-ныг дуустал гуравхан сар үргэлжилсэн.  Монголын ардчиллаас урвасан Э.Бат-үүл тэргүүтэй хүмүүс үүнийг зогсоосон болно.
  2. МОНЖООЧ, МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ1 сард 20-р тогтоолоор эхэлж өнөөг хүртэл 31 жил Монголын нийгэмд тулгагдан төлөвшин тогтоод байна.

Нэг. Гуравхан сар тогтсон АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ, 31 жил тулгагдан хүчээр  төлөвшин тогтсон МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ буюу либериал монетаризм  хоёр ус, тос мэт зарчмын өөр зүйл л дээ.

Харьцуулж үзье. Жишээ нь: МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлаар “Монголын үнэт баялгийг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого үйл ажиллагааг таслан зогсоож Эрдэнэтийн зэсийн, Мардайн ураны, Асгатын мөнгө, Заамарын алтны уурхайнуудыг нэн даруй хааж  цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг нийт ард түмнээрээ хэлэлцүүлж шийддэг журам тогтоох тухай өргөн барих бичгийг барьж байсан нь баримт нотолгоотой түүхэн үйл явц.

Гэтэл 33 жилд юу юу болов доо. МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлын шаардлага тэр үедээ биелсэн үү? Монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн байж, эрдэс баялгийн үр өгөөжийг тэгш хүртэх, Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангах үйл явц ямар адармаатай хүнд зам туулж байгааг иргэн бүр харж мэдэрч байна.

 МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлаар байгалийн баялгийн тэгш бус хуваарилалтын ”Ард түмнээ ядууруулан, улс орноо асар их өрөнд унагаад, байгалийн баялгаа цөлмөн дээрэмдүүлэхийг зогсоох” тухай өргөх бичиг барьж байсан  ардчилагчид маань  төрийн өндөр албанд хүрмэгцээ танигдахгүй босоо ороолон  шиг болон өөрчлөгдөж, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж улсын төсөв бүрдүүлдэг

Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хувьдаа авахдаа 400 сая 270 мянган ам. Долларын 72,4% нь төрөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөнөөс авсан тухай хэдэн жил шуугив. Эрдэнэт үйлдвэрийг сүүгүй болсон хөгшин үнээтэй зүйрлэж байсныг ард нийтээрээ санаж байгаа байх.

“Оюу толгойг” тойрсон зууны манлай луйврын гэрээ, Таван толгойн нүүрсний ордыг   УИХ-аар хэлэлцүүлэлгүй хятадын төрийн компанид 100 жилээр өгчих шахав? Салхитын алт, мөнгөний орд, Асгатын мөнгөний орд, Багануур, Бор өндөр, Ноён уул, Тосон Бумбын Нуруу, Хармагтайн орд гээд олон стратегийн  ордуудыг тойрсон гэмт хэргийн шинжтэй үйл явдлуулыг ард нийтээрээ цуврал кино үзэж байгаа мэт,,, гайхан шогширч, аргаа барж, тэмцэж ирсний үр дүнд, төр ард түмний өмчид буцаан авч эхлээд байна. Бидний мэдэхгүй хэчнээн ч ордууд гадаад дотоодын хомхой шуналтнуудын мэдэлд шилжсэнийг одоо ч  Монголын ард түмэн бүрэн мэдэхгүй байна.

Тэгэхээр бидэнтэй мөр зэрэгцэн 1990 оны  Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт зүтгэсэн анхдагч алтан хараацай гэх нөхдүүд маань харин гаднын мөлжигч дээрэнгүй их гүрнүүдийн  МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ-ын анхдагч, хар хэрээнүүд болж тэдний удирдамжаар улсаа орноо тонон   дээрэмдэхэд идэвхтэй оролцжээ гэх дүгнэлтэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл байгалийн нөөцийн төлөөх харийн гүрнүүдээс явуулсан далд колоничлолын бодлого Монголд бүрэн хэрэгжжээ. Монгол Улсын Засгийн газар, нутаг дэвсгэрийн хэдэн хувийг дотоод гадаадын компаниуд  лицензээр эзэмшиж байгааг ард түмэндээ зарлах хэрэгтэй байна.

Хоёр. Мөн 1990.2.18-1990.5.06 хүртэл тогтсон АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ төгрөгийн ханшийг навс унагаж хүн амынхаа 70%-ийг ядууруулах бодлогыг хэзээ ч дэвшүүлж  байгаагүй. Үүнийг 1991 оны 20-р тогтоолоор хийсэн.

Монгол төгрөгийн ханшийг хиар цохин унагасан 20-р тогтоолын ард гаднын их гүрнүүд байгалийн баялгийг хамгийн хямд үнээр цөлмөн дээрэмдэх, Монгол Улсыг их гүрнүүдээс гутамшигтайгаар байнга гуйланчлууулан адаг сүүлд нь Монгол улс, монголын ард түмнийг дааж давшгүй асар их хэмжээний ямар ч ашиггүй зээлийн өрөнд унагаж барьцаалан колоничлох бодлого хэрэгжүүлсэн байдаг.

Хэрвээ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ-ын анхдагчид дэвшүүлсэн концепц бодлогоосоо урвалгүй  Ард Түмний Онц Зөвлөл, Ардын Түр Хурлаа байгуулсан бол МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ буюу либерал-монетаризм, неолиберализм тулгагдан тогтохгүй байсан гэж МоАХ-ны учир мэдэх  саруул ухаантай сэхээлэг гишүүд үздэг юм билээ.

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ-ын анхдагчдын  дэвшүүлсэн концепц, бодлого зарчмаас ухарсан урвагчдыг зүй нь “МОНЖООС МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛЫН ПАРТИЗАНУУД” буюу “Мо Мө За Зэ Ху Па” хэмээн нэрлэх  ёстой бус уу.

Мөн тухайн үеийн МАХН-ын зарим гишүүд харь гүрнүүдийн далд колоничлолын бороохой болж МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГМИЙГ тогтооход ихээхэн хүчин чармайлт гаргасан гэдгийг  нам дамнасан луйврын бүлэглэлүүдийн нэн шинэ гэмт хэргийн түүхээс харж байна болно.

Дээрхээс дүгнэхэд “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”-ын концепц, бодлого, зарчмаас эрс эсрэг чиглэмжтэй мөлжигч зах зээлийн шилжилтийг МАХН, АН-уудын улс төр, эдийн засгийн гэмт бүлэглэл гаднын заавраар эхлүүлжээ.

Монголчууд бид харийн далд колонийн бодлого, үзэл суртал, шашин номлолоор тархиа угаалгаж монжооч зах зээлийн оньсуудаар навсайтлаа мөлжүүлж оюун сэтгэлгээ, үнэт зүйлийн хоосролд орсноос 31 жил тогтоод байгаа “МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ”-ыг гуравхан сар үргэлжилсэн “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”-аас ялган салгаж чадахгүй болтолоо “ЗЭРЭГЛЭЭН”-д хууртагдан төөрөөд байна. Энэ бол үндэстний гүн эмгэнэл болно.

“АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”, “МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ”-ын мөн чанаруудыг ялган салгаж ойлгохгүй байгаа УИХ гишүүд, төрийн түшээд, түшмэлүүд, улс төрийн намын удирдагчид, гишүүд үүнийг ойлгож ухаарч үзэл баримтлал, чиг хандлагаа өөрчлөхгүй бол улс үндэстэн чинь сүйрэл сүйтгэлийн зам руу нэн эрчимтэй уруудаж байна.

“МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ” нь монголчуудын оюун санааны ертөнцийг асар  их гэмтээж  ёс суртахууны үнэт чанаруудыг эвдэн нурааж байна.

Гуравхан сар тогтсон ардчиллын нэр барьсан  “Мо Мө За Зэ Ху Па” -нууд ардчиллын түүх болон учир мэдэхгүй  гэнэн залуусыг олзлон булхайдаж худал хуурмагийн замд уруу татан эвдэж, неолибериал үзлийн бороохой болгон тэдний ирээдүйг хорлон хохироож байна.

Ашиг орлого, хөрөнгө мөнгө олохын төлөө алалдан тэмцэлдэж боулихай махан биеийн цадашгүй шунал хүслээ хангах, хамгаалуулахдаа хүний сайхан үрсийг булай  зорилгодоо ашиглаж байгаа чинь монголчуудын баримталдаг ёс зүйн хориг цээрийг хэт хол давжээ.

Нам дамнасан “Мо Мө За Зэ Ху Па” олигархуудудын баялгийн төлөөх улайрсан шунал, уул ус газар нутгийг нүд халтирам тонон экологийн сүйрэлд хүргэж,  төрийн амин чанарыг алдагдуулан ганхуулж, системээр нь хүчгүйдүүлж, авилга  хахуулийн торонд бариулж, улс орны сан хөмрөгийг хоослон дээрэмдэх эрээ цээргүй үлэмж луйврыг 30 гаруй жил зогсолтгүй эрчимтэй үйлдсэнээс улсын дотоод хүч суларч нөхөж баршгүй хохирол сүйтгэлд  уналаа. Муугийн гай олонд могойн цус  тэнгэрт гэж энэ дээ. “Мо Мө За Зэ Ху Па” олигархуудын цөвүүн цагийг эцэслэе.

Хөх монголчууд бид эвлэлдэн нэгдэж хамтын хариуцлагаар цөвүүн цагийг халах зөв амьдрах уй, зөв засаглахуйгаар төвшин сайхан энхийг тогтоох түүхэн өөрчлөлтийн өмнө ирээд байна. Энэхүү түүхэн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд улс төрийн намуудын үнэт зүйл, ёс зүй, хүмүүжил, сахилга бат, эх орон ч үзэл, улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр, эв нэгдэл нэн чухал байна.

Хэдхэн хоногийн дараа АН-ын даргын дотоод сонгууль явагдах нь.   АН-ын даргын сунгаанд хашир туршлагатай улс төрч  Х.Баттулга нэр дэвшсэнээр ёстой үер бууж, түймэр гарах шив.  Галын дөл өөдөө гэдэг дээ.

Х.Баттулга хэмээх эрэлхэг эр АН-ын дарга болчвол  эх орноо тонон, луйвар хулгайгаар  хөлгүй баяжсан манай “Мо Мө За Зэ Ху Па” олигархууд улс төрийн нөлөөгөө алдаж, орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж олсон үлэмж олзоо /гадаад дотоодод хуримтлуулсан (оффшор) арвин баялаг/ хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэн хамгаалахаар шийдээ юу гэлтэй.

Мөнгөнд эх орон байхгүй гэдэг. Манай “Мо Мө За Зэ Ху Па” олигархууд энэ зарчмаар замнаад 30 гаруй жилийг элээжээ. Хээзээ нэгэн өдөр  энэ дэлхийд нь үлдээгээд одох  түр зуурын материаллаг хэрэглээ, олзноос өөр үнэт зүйл Та нарт алга бололтой.

“Мо Мө За Зэ Ху Па” олигархуудыг эх оронч, үндэстний ардчилагчид хэмээн  андууран мэхлэгдэж, ардчиллын зэрэглээнд хуурагдсан эгэл жирийн 140 000 орчим гишүүдийн зүтгэл сэтгэл, олон жилийн хөдөлмөр тэмцэл түй ч хамаагүй зажлаад хаях бохь  ажээ.

Х.Баттулга эх орондоо ээлтэй, ард түмэндээ асралтай улс төрч гэдгийг түүний бүтээсэн улс төрчийн гэгээн хөдөлмөрч түүх гэрчилнэ. Энэ тухай сэрж сэхээрсэн ир+гүнүүд сошиалаар элбэг бичсэн байна билээ.

Эмээ бага байхад “Эр хүн эрдэнэ” гээд л хааяа хэлдэгсэн. Эмээгийн минь хүндлэл шингэсэн энэ сургаал эрхэм ерөнхийлөгч асан Х.Баттулгад яг зохино.

Манай “Мо Мө За Зэ Ху Па” олигархууд  Х.Баттулгыг хүн  амины хэрэг, эх орноосоо урвах гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн байна билээ.  Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина  гэгч болж байх шив.

Гэмт хүн гэлбэлзэнэ гэж Халтмаагийн хүүгээс ямар их айж байхын?  Айхын учир аандаа тайлагдах биз.

Захгүй  үргэлжилсэн шатам, халуун говьд өөрийгөө явж байна гэж төсөөл дөө. Тэнгэрт бүртийх ч үүл байхгүй, үл мэдэг салхи салхилна. Цангаж харангадаад үхэх гэж байгаа ч Та урагшилсаар л. Явсаар байгаад нэг л мэдэхэд унаад өгнө. Арайхийн өндийж алсыг бараачилбал  өмнө чинь их усан тэнгис цэлэлзэж  харагдана. Хамаг хүчээ шавхсаар усанд  мөлхөн ойртоно. Ойртоод  очиход өнөө  цэнхэрлэн мяралзах их усан алга. Энэ юу байв аа? Энэ бол зэргэлээ.

Бид хэдий болтол говь талын тэр зэрэглээ шиг худал үг, хууран мэхлэлтэд хууртагдсаар явах вэ?

 

Д.Аззаяа

2022.03.30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм23 цаг өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм24 цаг өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр24 цаг өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр2 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр3 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим