Connect with us

Бусад

Хувь хүний хөгжил нь өөрийгөө танихаас эхэлдэг

Нийтэлсэн

-

Их дээд сургууль, коллежуудаас яагаад чанаргүй боловсон хүчин, олны хэлдгээр “дипломны гол” төгсч гараад байна аа хэмээн сүүлийн үест шуугицгаах болсон. Зарим нэгэн нь нэг сайхан “ДИПЛОМ” гэсэн хавтастай болж аваад огт өөр ажил хийгээд явдаг бол, нэг хэсэгт нь тэр дипломоосоо илүүтэй намын батлах чухал болж дарга даамал болох. Аль алиных  нь мэдлэг боловсрол хэдхэн өгүүлбэрээсээ андашгүй танигдаад ирнэ.

Чухам юунаас болоод өнөөдрийн боловсрол ийм болчихов оо, сургуулиудын сургалт үнэхээр муу байна уу, хүмүүсийн сурах идэвх сонирхол ингэтлээ дор орчихов уу гэсэн асуудлаар Монголын цахим институтын захирал Л.Алтансүхтэй ярилцлаа.

-Их дээд сургууль төгсөгчдийн мэдлэг боловсрол үнэхээр чамлалттай, хөдөлмөрийн зах зээлд гологдоод байна гэж шуугих боллоо. Өөрөө боловсролын салбарт багагүй хугацаагаар ажилласан хүний хувьд юу гэж боддог вэ?

-Олон шалтгаан бий. Үүнээс хамгийн гол шалтгааны нэг нь залуучууд мэргэжлээ буруу сонгоод байна. Судалгаагаар суралцаж байгаа оюутнуудын 60 гаруй хувь нь мэргэжлээ буруу сонгосон гэж гарч байна. Өөрөө сонирхолгүй мэргэжлээр суралцахаар чинь сайн сурахгүй, тэгээд л гологдол бүтээгдэхүүн болж байна. Хөдөлмөрийн зах зээлд гараад л хэдхэн хоноод л тар нь танигдана шүү дээ. Энэ бол манайх ажилгүйдэл ядуурлаараа дэлхийд тэргүүлж байгаагийн үндсэн гол шалтгаан болоод удлаа. Эдийн засгийн хувьд ч асар их алдагдалд оруулж, эцэг эхчүүд үргүй зардал гаргаж байгаа харамсалтай тоо баримтууд их бий.

-Мэргэжлээ буруу сонгоход юу нөлөөлдөг юм бэ. Уг нь хүүхэд чинь би багш болно, эмч болно гээд л мөрөөдөж явдаг, эсвэл бүр багаасаа дугуйлан секцэд яваад байдаг, Сургуулиуд ч сонгон суралцах, төрөлжсөн сургалт гээд хүүхдийг хөгжүүлж байна, мэргэжил сонгох чиг баримжаа олгож байна гээд байдаг биш билүү.

-Мөн л олон шалтгаан байна даа. Хүүхдүүд өөрийнхөө төрөлх өгөгдөл, сонирхлоо сайн мэдэхгүй,  сэтгэлийн хөөрлөөр сонголт хийх, найз нөхдөө дуурайх, яаж ийгээд л нэг бакалаврын дипломтой болъё гэх, эцэг эх нь ажил мэргэжлээ өвлүүлэх, миний хүү бөх болох ёстой гэдэг ч юмуу сонирхолгүй зүйлд нь шахаж албадах явдал байна. Залуус сонирхолтой мэргэжлээрээ элсэх гэхээр оноо нь дутаад юу хамаагүй нэг сургуульд элсэх явдал бүр түгээмэл. Эсвэл за ерөөсөө зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжил энэ юм байна, ийм л мэргэжилтэй болчихвол ажилтай байх юм байна гээд суралцах явдал ч байна. Хөндлөнгөөс нь хараад энэ л сайхан мэргэжил, би эмч болно, багш болно гээд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэр хүнд нь энэ төрлийн мэргэжлээс шаардах ямар нэгэн өгөгдөл байхгүй, дээр нь тэр мэргэжлээ судлах гээд мэргэжил сонголтын олон алхмуудыг алгасаад сонголтоо хийчихдэг. Эмч болно гээд сонирхоод орсон оюутан анхны дадлагаараа л задлан шинжилгээнд ороод шантарч, сургуулиасаа гарсан тохиолдол ч байна. Ингээд л сонирхолгүй, өөрийн чадахгүй мэргэжил эзэмшсэнээс болоод ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна шүү дээ. Мэргэжлийн чиг баримжаа олгох асуудал манай улсад эхлэлийнхээ шатанд л явж байна. Хөгжингүй орнууд энэ салбарт ихээхэн анхаарч олон олон төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн агентууд ажиллаж, залуусаа чиглүүлдэг. Бидний ирээдүй болсон залуусын амьдралд чиглүүлэг болох энэ эмзэг салбарыг бодлогын түвшинд дэмжихгүй бол зөв хөгжлийн тухай ярих боломж муу гэж үзэж байна.

-Одоо тэгэхээр яаж энэ залуучуудыг чинь өөрийнх нь сонирхсон ажил мэргэжилд чиглүүлж, энэ чиглэлээр нь сургах вэ….Нэг үгээр хэлбэл өөрийн тань дээр дурдсан олон хүчин зүйл, сөрөг шалтгааныг хэрхэн даван туулах вэ?

-Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь хувь хүний хөгжил байдаг. Хөгжингүй улс орнууд хүнээ багаас нь төрөлх өгөгдлүүдийг нь тодорхойлоод түүнийхээ дагуу чиглүүлж,  сайн хүний нөөц бэлдэж байна. Өөрөөр хэлбэл хүнийхээ хөгжилд шинжлэх ухаанчаар хандаж байна гэсэн үг. Харин бидний хувьд ингэж чадаж байгаа билүү.

Хамгийн энгийнээр хэлэх юм бол дөнгөж амьдралын замд орж байгаа хүүхдүүдээ хөлгүй их далай руу зүгээр л шууд түлхчихэлгүй, ядахнаа нэг жижиг завь өгье гэмээр байна. Өөрөөр хэлбэл тухайн хүн, хүүхэд юунд авьяастай, ямар чиглэлд амжилт олох боломжтой гэдгийг шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан тестүүдээр тодорхойлж, ХЭМЖИЖ авах хэрэгтэй байгаа юм. Энэ хэмжих ажлыг манай институт монголд анх удаа хийж эхлээд байна. Эхлэх ч гэж гурван жил гаруй болж байгаагийн хоёр жилийг нь хөл хорионд өнгөрүүлчихлээ. Одоогоор цөөн хэдэн байгууллага генетик тест болон бусад тестүүд хийж байгаа. Аливаа зүйл сайн муу талтай байдагчлан зарим нэг сэтгэл зүйчид шүүмжлэлтэй хандах тохиолдол байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүний төрөлх өгөгдөлд тодорхой чиг баримжаа олгох чиглүүлэг байхгүй явж ирлээ шүү дээ.

-За яаж тодорхойлдог юм бэ?

– Шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан тестүүдээр тодорхойлно…

-Өнөөдөр манайд хэрэглэдэг тестийн асуултаар хариулт авна гэсэн үг үү…Тест гэж өнөөдөр түгээмэл болсон хэлбэр чинь энэ биз дээ…

-Үгүй, энэ бол өөр. Тухайн хүнээс юу ч асууж, юу ч бөглүүлэхгүй. Ердөө хурууны хээгээр, тоон мэдээллээр нь, төрөлхийн өгөгдлийг нь тодорхойлно. Дерматоглификийн ШУ-нд суурилсан генетик тест, номерлогийн ШУ-нд суурилсан тоон мэдээллийн тест, сэтгэл судлалийн ШУ-нд суурилсан мэргэжил сонголтын тестүүдийг хийж, мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа. Өөрөөр хэлбэл хүнийг 3 талаас нь хэмжиж үзээд голчоор нь зөвлөж байгаа гэсэн үг. Бид урьд нь зөвхөн генетик тест хийдэг байсан. Энэ нь жаахан учир дутагдалтай байсан тул Тоон мэдээллийн тестийг нэмж, тухайн хүний төрөлх өгөгдлийг илрүүлэхэд ахиц гаргаж чадсан. Дэлхийн олон улсад ашиглаж байгаа эдгээр аргачлалуудаар хүн өөрийнхөө ерөнхий төрөлх өгөгдлийг мэдэж авах нь ихээхэн ач холбогдолтой байгаа.

     Ингээд хариу нь генетикийн тест 21 үзүүлэлтээр, тоон мэдээллийн тест  16 үзүүлэлтээр, мэргэжил сонголтын тест нь 8-12 үзүүлэлтээр гарна. Энд л нөгөө спортлог байдал, тохиромжтой боловсролын төрөл, харилцааны ур чадвар, дүн шинжилгээ хийх, практик ажлын чадвар, шинжлэн судлах, бүтээж туурвих шинж чанар, багаар ажиллахад гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн эрсдэл, илүүдэл жин, хэт хамаарлын магадлал гэсэн мэдээлэл гарна шүү дээ. Бүр дэлгэрэнгүй тест нь 177 хариугаар гардаг. Энэ тестийг дэлхийн олон улсад ашиглаж байгаа юм. Хүний төрөлхийн өгөгдлийг тодорхойлдог  тестүүдээр хүн амьдралдаа ганц л удаа хэмжүүлэхэд хангалттай. Ахиж хийлгэх шаардлага байхгүй ба хийлгэсэн ч адил үр дүн гарна. Яагаад гэвэл дээрх тестүүдийн өгөгдөл аль ч насанд хэвээр байдаг учраас.

-Хүмүүс, ялангуяа хүүхдээ ийм тестэд оруулах юм уу…?

-Өмнө хэлсэн бид чинь хоёр жил хөл хорионд байлаа. Тэгээд жил гаруй хэртэй л идэвхтэй ажилласан. Энэ хугацаанд 1000 гаруй хүний тест хийхэд, бидний харж байгаагаар 85-аас дээш хувь нь оновчтой гарч байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийн нэг ангийн эцэг эх, багш  бидэнд хандаад нэг ангийн 35 хүүхдийг бүгдийг нь ийм тестэд оруулж тодорхойлж өгсөн. Нэлээд хугацааны дараа багш нь бидэнрүү утасдаад “Ямар сайхан юм. Би одоо л яаж ажиллах, хэнтэй яаж харьцах, хэнийг ямар чиглэлээр түлхүү хичээллүүлэхээ ойлгож авлаа. Хүүхдүүдийнхээ талаар ШУ-ны үндэслэлтэй хувийн хэрэгтэй болсондоо баяртай байна” гээд бөөн урам зоригтой ярьж байсан.  Ийм байдлаар хүүхдүүдээ цаашдын авьяас сонирхол, чадварыг тодорхойлоод авбал сургуулиуд ч ямар дугуйлан секц хичээллүүлэх, нөгөө сонгон суралцах, төрөлжүүлэх энэ тэрээ зохицуулаад байх боломжтой болно. Энэ нь хүүхдийн цаашдын амьдралд тустай. Ердөө л хүүхдийг  багад нь “оношилж тодорхойлъё”, үүндээ тулгуурлаад, чиглүүлж сургая гээд байгаа юм.

-Сонирхолтой, хамгийн хэрэгтэй зүйл байна санж. Нэгэнт ийм ажил эхэлчихэж, одоо дараагийн алхам юу вэ…..Хүүхэд өөрийнхөө чиглэлийг тодорхойлчихлоо….Гэтэл тогтолцоо чинь үүнд тээг болоод байна шүү дээ. Инженер болох хүүхдээс хуучин монгол бичгийн шалгалт аваад л…..

-Бидний эхний алхам бол юун түрүүнд эцэг эхчүүд рүү хандаж байна. Хэн ч гэсэн үр хүүхдээ сайн сайхан яваасай л гэж боддог. Яаж ийгээд мэдлэг боловсролтой, хэнд ч гологдохгүй ажил мэргэжилтэй болоосой гэдэг шүү дээ. Тэгэхээр хүүхдийнхээ ирээдүйн ажил мэргэжил, сонирхол, чадварыг ийм тестүүдээр тодорхойлуулчхаад, түүгээрээ чиг баримжаа авч, хөгжүүлвэл сургууль, эцэг эхэд хялбар болно. Ер нь ШУ-ны үндэслэлтэйгээр хүүхдийнхээ ирээдүйг чиглүүлэх боломж бүрдэх юм.  Өөрийн тань хэлээд байгаа боловсролын тогтолцоог хүүхдээ хэрхэн залж чиглүүлэхээ мэдсэн эцэг эх, багш нар зөв шаардаад засч залруулчих боломжтой гэж харж байна.

Эхний ээлжинд эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь өөрийгөө ерөнхийд нь таньж аваг. Энэ чинь л өнөөгийн гол бэрхшээл, мэргэжлээ буруу сонгоод байгаагийн цаашлаад ажилгүйдлийн гол шалтгаан болоод байна шүү дээ.

Тэгээд энэ тестүүдэд ямар хүмүүс хамрагдаж болох уу?

Ерөнхийдөө бүх насны хүмүүс хамрагдаж болно. Генетик тестийн хувьд 2-оос дээш насныхан гэж байгаа. Учир нь тестийн мэдээлэлд хурууны хээ ордог.  2-оос доош насны хүүхдийн хээ сайн тодроогүй байдаг тул 2 наснаас дээш гээд байгаа юм. Хээ судлал буюу дерматоглифика гэдэг ойлголт нь ШУ-нд нэвтрээд 100-аад жил болж байгаа юм. Цаашлаад хурууны хээ, тархи мэдрэлийн тогтолцооны холбоо хамаарлыг нарийн ярьж болно. Их цаг авах учраас товчлоё.

 Мэргэжил сонголтын тестийг 8-12-р ангийн хүүхдүүд хийгэхэд тохиромжтой. 8-р ангиас бага насны хүүхдийг хэт мэргэжлийн чиглэлрүү хандуулахаас татгалздаг дэлхий нийтийн жишиг байдаг тул 8-р ангиас доош насны хүүхэд, мэргэжлийн чиглэл тодорхойлох шаардлагагүй том хүмүүст генетик болон тоон мэдээллийн тестүүд хийгдэж зөвлөгөө өгөгддөг.  Тоон мэдээллийн тестийн хувьд манайхаас өөр газар хийгдэхгүй байгаа.

Мэргэжил сонголтын тест хийгдэж, зөвлөгөө өгөх ажлыг бид 10-аад жил хийж байна. Харин сүүлийн үед 2 тестээр баяжуулж төрөлх өгөгдөлтэй нь харьцуулан зөвлөгөө өгч эхэлсэн нь тодорхой үр дүнгээ өгч байгаа гэж дүгнэж байна. Учир нь бид үйлчлүүлэгч болгоноосоо сэтгэл ханамжийн судалгаа авч, эргээд тэдэнтэйгээ холбоотой ажилладаг.  Судалгаанаас харахад үйлчлүүлэгч нарын 98 хувь нь сайн, маш сайн гэсэн үнэлгээ өгч байгаа нь тэдний сэтгэлд хүрч, ямар нэгэн чиглүүлэггүй байснаас ШУ-ны үндэслэлтэй тодорхой чиг баримжаатай болж, ирээдүйн зарим нэг эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжийг эрт илрүүлж өгсөнд талархсанаа илэрхийлсээр байна. Манай хамт олон ирээдүйн хувь хүн, гэр бүлийн аз жаргал, улс орны хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм3 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент4 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр4 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр4 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм4 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм4 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим