Бусад
ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн нар өнөөдөр ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус анги нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд эхний ээлжийн Airbus EC-145 T-1 загварын 2 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын “Cabri G-2” нисдэг тэргийг хүлээн авч, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Түүнчлэн энэ сарын 04-ний өдрөөс эхлэн Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт” дадлагыг зохион байгуулж эхэлжээ.
Тус сургалт, дадлагад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бүгд Найрамдах Франц улсын Иргэний аюулгүй байдлын газрын сургагч багш нар оролцож байна.
Мөн нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэгийг эхлүүлсэн бөгөөд нислэгийг “Cabri G-2” нисдэг тэргээр үйлдэж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус ангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Бидний хамтран хэрэгжүүлж байгаа төсөл бол бодиттойгоор хэрэгжиж байгаа, үлгэр жишээ болохуйц төсөл гэж бодож байна. КОВИД цар тахал болон тээвэр ложистикийн хүндрэлээс болоод зарим нэг үйл ажиллагаанууд саатсан хэдий ч хоёр талын хүчин чармайлтын үр дүнд ангарын барилга байгууламжуудаа барьж, нисдэг тэргүүд нийлүүлэгдэж, Францын талын мэргэжилтнүүд ирж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, манай алба хаагчдыг сургаж дадлагажуулах ажлууд эхлээд явж байгаа нь бодит үр дүн юм” хэмээн онцолсон.
Харин Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн “Анх удаа танай анги дээр ирж үйл ажиллагаатай танилцаж байгаадаа баяртай байна. Энэхүү төсөл бол иж бүрэн, бүх талыг хангасан цогц төсөл. Яагаад би иж бүрэн төсөл гэж онцолж байна вэ гэвэл төслийн хүрээнд шинээр техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээж авахын зэрэгцээ Онцгой байдлын алба хаагчдыг чадавхжуулах, бэлтгэх сургалтууд дэс дараатайгаар хийгдэж байна. Үүний үр дүнд алба хаагчид шинэ тоног төхөөрөмжөө бүрэн эзэмшиж, цаашид засвар үйлчилгээг ч өөрсдөө хийгээд явах гээд бүх талыг бодолцож, багтаасан төсөл учраас юм. Энэ төсөл Монгол Улсын Иргэний хамгааллын салбарын чадавхыг улам бэхжүүлэх энгийн хэрнээ маш чухал зорилготой төсөл. Алба хаагчид та бүхэн өөрсдийн туршлага мэдлэг дээр өнөөдөр дахин шинэ мэргэжил эзэмших мэт мэдлэгийг олж авч, агаараас, нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулах анхны мэргэшсэн алба хаагчид болж байна. Та бүхэнд талархал илэрхийлье” гэсэн юм.
Энэ үеэр “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт”-д амжилттай оролцсон алба хаагчдад сертификат гардууллаа.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм6 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр5 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент5 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна