Нийгэм
Нийслэлийн мал өвчингүй

“Улс орон даяар шүлхий өвчинтэй тэмцэх вакцинжуулалтын аян өнөөдрөөс эхлэн өрнөж байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод малын шүлхий өвчин бүртгэгдээгүй бөгөөд нийслэл малын өвчингүй байна” гэж Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа мэдээллээ.
Нийслэлийн Мал эмнэлгийн газар бол нийслэлийн хэмжээнд зарагдаж буй малын гаралтай бүтээгдэхүүнд, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, нөөцийн маханд шинжилгээ хийдэг. Өдөр тутамд 50-60 тонн мах, 20-30 тонн сүүг шинжилдэг аж. Ингэхдээ бруцеллёз өвчний шинжилгээг онцолдог. Учир нь, бруцеллёз бол мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозийн халдварт өвчин. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлж, харагдах байдалд насан туршийн эмгэг үлдээдэг өвчин тул тус байгууллага анхаарлаасаа гаргадаггүй аж. Улаанбаатар хотын хэмжээнд сүү нийлүүлж буй 16 аж ахуйн нэгж, 500 орчим өрх айлд бруцеллёзын шинжилгээ хийж, халдварлал маш бага хувьтай гарсан байна. Нийслэл хотын тухайд малын өвчингүй ч хаяа залгаа Төв аймгийн Сэргэлэн суманд малын өвчин бүртгэгдсэн тул анхаарал сэрэмж бүхнээс чухал гэдгийг тодотгов.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.