Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Спорт

 Г.Буяндэлгэр Залуучууд маань бүхий л  нөөц бололцоогоо дайчлаад тэмцээндээ амжилттай оролцох байх аа

Нийтэлсэн

-

Д.Нэргүй

 Монголын чөлөөт бөхийн холбоо түүхт 60 жилийнхээ ойн хүрээнд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд гаргаад байсан юм. Гэвч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас энэхүү хүсэлт 2021 онд биелээгүй ч 2022 онд  21 жилийн дараа дахин зохион байгуулах эрхийг авч чадлаа. Үүнд Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэрийн хичээл зүтгэл, нөлөө их байсанд  МЧБХ болон чөлөөт бөхийнхөн талархалаа илэрхийлж байгааг дурьдах нь зүйтэй.   Тиймээс энэ сарын 19-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Одоогоос  21 жилийн өмнө дээрх тэмцээн Монгол Улсад  болж эзэн орны тамирчдад ээлтэй байсныг тодхон санаж байна. Иймд тэмцээний  бэлтгэл ажил болоод тамирчдын бэлтгэл хэр  хангагдаж байгаа талаар Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,  Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П. Буяндэлгэртэй ярилцлаа.

 –Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх гэж байна. Бөхөд хайртай ард түмэн чөлөөт бөхөөс үргэлж л  итгэл найдвар хүлээж байдаг. Манай тамирчдын хувьд  ч жин бүрдээ амжилт үзүүлнэ гэсэн зорилготой байгаа даа ?

 – Миний хувьд Монголын Чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурлаар энэхүү хариуцлагатай ажлыг аваад удаагүй байна. Юуны  өмнө Чөлөөт бөхийн  Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад 21 жилийн дараа болж байгаад маш их ач холбогдол өгч байгаа. Өмнө нь хэд хэдэн олон улсын чанартай том тэмцээн зохион байгуулагдаж байсан хэдий ч орон орны баг тамирчдыг эх орондоо хүлээж авч байгаа гэдгээрээ бэлтгэл ажил их орох нь ойлгомжтой.  23 орны 250 гаруй тамирчин, 100 гаруй шүүгч, дасгалжуулагч ирнэ. Тиймээс хүндэт зочид, дэлхийн бөхийн холбооны техникийн албаны хүмүүс зэрэг 30 гаруй хүмүүстэй бэлтгэл ажилдаа орсон. Тамирчдын хувьд манайх бүтэн багаараа сонгомол, чөлөөт бөхийн эрэгтэй эмэгтэй гээд 30 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаж байна даа.

-Гадны  олон алдартай шилдэг тамирчид ирэх сурагтай. Манай чөлөөт бөх Дэлхийн АШТий мөнгө, хүрэл медальт МУГТ Б.Наранбаатар, ДАШТ-ний хошой хүрэл медальт, МУГТ Г. Мандахнаран гээд амжилтын буухиа тасраагүй байгаа?

– Тэгэлгүй яахав. Тамирчид ААШТ -ндээ орж байж ДАШТ-ндээ орох эрхээ авдаг дүрэмтэй. Энэ утгаар жишээ нь Энэтхэг, Иран, Узбек, Казакстан, Кыргызстан зэрэг орнуудаас 40 гаруй бүрэлдэхүүнтэй багууд оролцоно. Тодруулбал, Кыргызстанаас 57,65 кг-ын жинд олон дэлхий, олимпийн медальтнууд ирнэ. Манай улсаас нэгдүгээр сард болсон сорилт тэмцээнээс шалгарсан тамирчид, ерөнхийдөө залуучуудаа дэмжье гэсэн үүднээс залуу тамирчид оролцоно. Тэднийгээ амжилт гаргана гэж найдаж байгаа. Сонгомол барилдааны хувьд манайд тэгтлээ хөгжөөгүй. Гэсэн ч  2019 онд болсон 2019 онд Ази тивийн анхны U23 насны аварга шалгаруулах тэмцээнд манайх анх удаа олон улсын сонгомлын тэмцээнд багаараа орж Даваабаньд Ханбүргэд нар  маань анх удаа хүрэл медаль хүртэж байлаа. Энэ хоёр тамирчин гээд  нийтдээ ААШТ-нд арван хүүхэд бэлдсэн. Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа багш маань сонгомлын багаа бэлтгээд явж байгаа. “Эко” спорт цогцолборт багаараа бэлтгэл хийж байгаад дараа нь СХД-ийн бэлтгэлийн зааланд бэлтгэлээ хийсэн. Багш нар маань тамирчдаа сайн бэлтгэсэн гэж бодож байгаа. Тамирчид маань ч үндсэн багштайгаа хамт бэлтгэлээ хангасан учраас тэд маань улс эх орныхоо өмнөөс өөрт байгаа бүхий л  нөөц бололцоогоо дайчлаад амжилттай оролцох байх гэж бодож байна. Залуучуудаа дэмжиж урамшуулна гэж  Удирлах зөвлөлөөрөө удирдлагын түвшинд ярьсан. Гэвч үнийг дүнг хэлмээргүй байна.

Чөлөөт бөх хэзээнээсээ л ард түмний хайртай спорт байсаар ирсэн. Гэсэн ч хоорондын зөрчил, үл ойлголцол одоо ч арилаагүй байгаа гэх нь бий.Уг нь эв нэгдэлтэй байж л амжилтанд хүрэх учиртайсан?

-Ямар ч байгууллага дотроо зөрчилгүй байна гэж байдаггүй байх. Гэхдээ энэ асуудлыг шийдэж болохооргүй тийм ноцтой хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна. Цаашдаа эе эвээ хичээгээд зөвөөр ойлголцоод спортынхоо төлөө нэгэн сэтгэлээр зүтгэх байх аа гэж бодож байна. Бид чөлөөт бөхийн спортоо улам хөгжүүлэхийн тулд ялангуяа бага насны хүүхэд, өсвөр залуучууд, цаашилбал охидуудыг чөлөөт сонгомол бөхийн төрөлд дурлуулах, үүнд чиглэсэн  төрөл бүрийн арга хэмжээ,суртчилгаа,тэмцээнүүд явуулж, шинээр клубууд нээхийг хүсч байгаа. Одоо байгаа багш нар  маань бүгд сэтгэлтэй, зүтгэлтэй сайн ажиллаж байгаа. Мэдээж өнгөрсөн хоёр жилийн  ковидын үед эцэг эхчүүд хүүхдүүдээ дугуйлан секцэнд явуулах дургүй байсан.Харин одоо цаг гайгүй болж байгаа учраас чөлөөт сонгомол бөх гэж ийм байдаг юм гэж нэртэй тамирчдын нэрэмжит тэмцээн уралдаан зохион байгуулж тамирчдадаа урам өгч хөгжүүлэх талаар бодлого боловсруулаад хөтөлбөр хэрэгжүүлэх гээд явж байгаа.

-Та өмнө нь спортынхоо  гал тогоонд хамтдаа зүтгэж байсан хүн. Тэгэхээр Чөлөөт бөхийн нарийн бичиг даргын алба шинэ орчин биш. Түүнчлэн Чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурлаараа бүтэц бүрэлдэхүүн, МЧБХ-ны дүрмээ шинэчлэн баталсан.Тийм учраас цаашид гадаад дотоод харилцаагаа хөгжүүлэх тал дээр олон ажил төлөвлөсөн байх аа? 

– Хүүхэд байхдаа хөнгөн атлетик, оюутан байхдаа кендогоор хичээллэдэг байлаа. Гадаад харилцааны мэргэжилтэй.2009 оноос Биеийн тамир спортын хороо гэж байхад Н. Оюунбат даргатай  гадаад харилцааг нь  хариуцаж энэ үеэс спортын гал тогоонд чанагдаж эхэлсэн дээ. Олон улсын тэмцээнүүдэд тамирчдаа явахад гадаад харилцаа, визийг нь хариуцан зарим үед авч явдаг байлаа. Харин чөлөөт бөхийн ертөнцөд орж ирнэ гэж төсөөлж байгаагүй. Тухайн үед Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар дарга байсан. Энэ хүн намайг чөлөөт бөхийн талаар маш их зүйлийг зааж сургаж, энэ спортод дурлуулсан хүний нэг гэж боддог. Мөн би МҮОХ-ны чуулганаар гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон. Тийм учраас  гадаад дотоодод түншлэл, хамтын ажиллагаагаа сайн хөгжүүлж, МҮОХ болон бусад холбоод,олон улсын холбоодуудтайгаа харилцаагаа хөгжүүлээд тамирчин, шүүгч, дасгалжуулагч залуучуудаа бөхийнхөө спортыг хөгжүүлж дэлгэрүүлж яваасай гэж  хүсдэг. МҮОХ-тойгоо хамтраад олон хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаад явж байгаа.  Дээр нь хувьд Азийн бөхийн холбооны нарийн бичгийн даргын хувьд гадаад харилцаагаа нэлээд сайн хөгжүүлнэ. Гаднаас ч нэлээн боломжууд байгаа. Тухайлбал, тамирчдаа дэмжиж янз бүрийн сургалт курсууд явуулах, багш нараа чадавхжуулахын тулд гадагшаа. Вэб, онлайн сургалтуудад оролцуулах, шүүгч тэр дундаа эмэгтэй багш, шүүгчдийг нэмэгдүүлэх тал дээр хөтөлбөр боловсруулсан.

– Нэг л мэдэхэд олимп хаяанд ирнэ. Үе үеийн олимпийн наадамд мөн л чөлөөт бөхөөс амжилт  хүлээдэг. Өнгөрсөн Токиогийн олимпийн тод өнгө хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа байлаа шүү дээ. Тиймээс шигшээ багаа ч сонгон шалгаруулах  ажил  явагдах байх гэж бодож байна?

– Болортуяагийн хувьд амжилт. Бүгд л амжилтын төлөө явж байгаа.Тамирчдын  сонгон  шалгаруулалт болоогүй байгаа. Харин багш нарын сонгон шалгаруулалт зарлагдаад явж байна. Холбооныхоо удирдах зөвлөлөөр хэлэлцүүлээд шийдвэр нь арай гараагүй байна. ААШТ-ний дараа шигшээ баг бүрдээд явах байх гэж  бодож байна.Шигшээ багт бүх шалгуурыг хангасан шилдэг таммрчин байх ёстой. Парисийн олимпийн наадам болоход хоёр жил гаруй хугацаа байна. Энэ хугацаандаа шинээр бүрдсэн шигшээ багийнхаа тамирчдыг мөн тууштай барилдаж амжилт гаргаад байгаа тамирчдаа дэмжээд Парисын олимпийн наадамд амжилт үзүүлэхийн төлөө дор бүрнээ хичээх нь бид бүхний туйлын хүсэл мөрөөдөл.

 

 

Дэлгэрэнгүй ...

Спорт

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.

Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Спорт

Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.

Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.

Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.

Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Спорт

Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.

Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.

Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим