Энтертайнмент
“Усчин өвгөн Дэнзэн”-гийн дүрээрээ мөнхөрсөн Д.Чимэд-Осорын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

Театр, киноны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осорын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн “BlueMon” галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг түүний хүү Ч.Болд санаачлан гаргаж буй бөгөөд аавынхаа тайз, дэлгэцэнд бүтээсэн дүрүүд болон үе үеийн уран зураачдын зурсан хөргүүд гэсэн гурван хэсэгт хуваан толилуулжээ. Тэрбээр театрын урлагт хөдөлмөрлөхдөө “Сүрэг чоно” жүжгийн Данзан, “Талын баатар”, жүжгийн Чогдон хувилгаан, Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, “Ардын элч”-ийн дэн буудлын эзэн, “Өглөө” киноны Дүйнхэр заарин, “Хүний сайхан сэтгэл” киноны усчин өвгөн Дэнзэнгийн дүрийг 68 насандаа бүтээж, Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн билээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм4 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр5 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент5 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна