Спорт
ОХУ-ын мэргэжлийн лигийн шагналын сан тодорхой боллоо

ОХУ-ын мэргэжлийн бөхийн лиг ирэх тавдугаар сарын 19-20-нд Москва хотод анхны тэмцээнээ хийнэ. Мэргэжлийн лигт сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөх, грэпплинг, панкратионы тэмцээн болно.
Poddubny Wrestling League-д ОХУ, Беларусийн шилдэг тамирчид тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Зохион байгуулагчид өндөр шагнал гаргаж, гадаадын бөхчүүдийг урина гэж зарласан бөгөөд шагналын сан нь тодорхой болжээ.
Олимпын жингийн шагнал ( чөлөөт 57, 65, 74, 86, 97, 125 кг, сонгомол 60, 67, 77, 87, 97, 130 кг):
1 байр – 1 сая рубль;
2 байр – 500 мянган рубль;
3 байр – 250 мянган рубль.
Олимпын бус жин (чөлөөт 61, 70, 79, 92 кг, сонгомол 55, 63, 72, 82 кг):
1 байр – 500 мянган рубль;
2 байр – 250 мянган рубль;
3 байр – 125 мянган рубль.
Хувийн болон шилдэг багийн шагнал:
1 байр – 2 сая рубль;
2 байр – 1 сая 200 мянган рубль;
3 байр – 800 мянган рубль.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.