Энтертайнмент
“Хар санаа, хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжгээс сэдэвлэсэн “Саран хийл” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна

Ариун хайр, атаа хорслын тухай өгүүлэх Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжгээс сэдэвлэсэн “Саран хийл” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Киноны ерөнхий найруулагчаар Ч.Бат-Эрдэнэ, ерөнхий продюсерээр Ж.Баатарсүх ажилласан бол гол дүрд реппэр Roockie, голлох дүрүүдэд Монголын кино урлагт хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг жүжигчид оролцон тогложээ.
Та бүхэнд удахгүй дэлгэцнээ тоглогдох шинэхэн уран бүтээлийн товч зохиолыг танилцуулъя.
Нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүний хамгийн ойрын шадар болох, алдартай бизнесмений ганц хүү бол дээдсийн хүрээлэнгийн цуутай сайхан залуусын нэг. Гэтэл тэр байдаг л нэг хөгжимчний охинд дурлана. Хүүгийнх нь сонголт эцэгт таалагдсангүй. Эцэг нь өөрийнхөө зүтгэдэг УИХ-ын гишүүний нийгэмд шуугиан тариад байгаа секс скандалыг хаацайлахын тулд хүний санаанд багтамгүй башир арга сэдээд байлаа.
Эцгийн шадар туслахын гардан гүйцэтгэсэн хорон төлөвлөгөө хэрэгжиж, хөгжимчний охин сошиал скандалын гол дүр болсноор үйл явдал орвонгоороо эргэх нь тэр. Гэнэн хайр сэтгэл хүчтэй юу, сайтар төлөвлөсөн хар санаа хүчтэй юу?



Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм3 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр4 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент4 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна