Улс төр
Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж УИХ-ын дөрвөн гишүүнээс тайлбар авав
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 25-нд УИХ-ын даргад хүргүүлсэн. Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал орж ирвэл ажлын тав хоног дотор багтааж шийдвэрлэх ёстой. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2022.04.27/ хуралдав. Хуралдаанаар УИХ-ын гишүүд болон Ерөнхий прокуророос мэдээлэл авлаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Н.Энхболд ахалдаг бөгөөд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар мөн дэд хорооны бүрэлдэхүүнд багтдаг.
Г.Амартүвшин: Намайг бусдад давуу эрх олгож улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэж үзсэн байна
/УИХ-ын гишүүн/
-Энэ асуудалтай холбоотой асууж тодруулах зүйл байсан байна. Би тодруулж хариулсан. Намайг шалгаж байгаа үндэслэл нь “Вертэкс майнинг партнер” гэдэг компанид давуу байдал олгосон, улсад онц их хэмжээний буюу 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байна. Гэтэл тэр 33 тэрбум төгрөгийн зээл нь өнөөдөр 16 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, 9.6 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн байна. Дээрээс нь анх тавьсан барьцаа хөрөнгө нь хэвээр байгаа. Тэгэхээр яг яаж хохирол учруулсан нь тодорхой биш байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь дангаараа ямар нэг зээлийн шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдах хорооны найман гишүүн хуралдаж хамтын шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг нь үндэслээд ТУЗ-ын есөн гишүүн хуралдаж мөн адил хамтын шийдвэр гаргадаг. Ингээд нийт 16-17 хүн шийдвэр гаргалтад оролцдог. ТУЗ-ын шийдвэр гарсан тохиолдолд гүйцэтгэх захирал нь түүнийг биелүүлэх үүрэгтэй. Миний харж буйгаар намайг шалгах улс төрийн өөр ямар нэг шалтгаан байхгүй.
Х.Ганхуяг: “Вертекс майнинг партнер” улсад хохирол учруулаагүй зээлийн илүү төлөллтэй яваа
/УИХ-ын гишүүн/
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Үүнээс өмнө улс төрд нөлөө бүхий болон төрийн албанд ямар нэг албан тушаал эрхэлж байгаагүй. АТГ-аас миний хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 2019 онд Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.
Тухайн үед би хувиараа бизнес эрхлэгч иргэн байсан. Уг зээлийг анх олгоход зориулалтын дагуу, барьцаа хөрөнгийн шаардлага хангасан юм. Одоогийн байдлаар гэрээнд зааснаас илүү төлөлттэй байгаа нь их хэмжээний хохирол учруулсан гэсэнтэй нийцэхгүй байна. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тухайн зээлтэй холбоотой бүх нотлох баримт, материалуудыг гаргахад боломжтой, нээлттэй.
Н.Алтанхуяг: Намайг есөн жилийн өмнө Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэж яллагдагчаар татлаа
/УИХ-ын гишүүн/
-Намайг яллагдагчаар татсан тогтоолыг өнгөрөгч Баасан гарагт гаргасан юм билээ. Яг ямар хэрэгт буруутгаж яллагдагчаар татаад байгааг асуулаа. Гэтэл есөн жилийн өмнөх Засгийн газрын гаргасан хувийн компанийн эзэмшлийн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замыг “Эрдэнэс MGL” төрийн өмчийн компанид худалдаж авч өгөх тогтоол гаргасан. Энэ саналыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас Засгийн газарт оруулж ирсэн. Ингэснээр байгаль орчинд тархах шороо тоосгүй болно. Дээрээс нь тээврийн зардал хямдарна. Замын хураамжаас “Эрдэнэс MGL” компанид маш их мөнгө цуглана. Цугласан мөнгөнөөс өнөөх мөнгөө төлчихье гэсэн тогтоол орж ирсэн. Тэгээд замыг нь “Эрдэнэс MGL”-д өгөөд, дараа нь мөнгөө төлөөрэй гэсэн агуулгатай тогтоол гаргасан хэргээр яллагдагч болгож байна. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэж үзсэн байна. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх материалыг бүрдүүлдэггүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэж бий. Асуудал оруулж буй яам нь хэлэлцүүлэх асуудлын бүх судалгаа, тооцоог хийгээд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт өгдөг. Үүнийг тус газраас бүх яамд руу явуулж Засгийн газрын хуралдаанаар оруулж шийддэг.
Энэ бүхнээс дүгнэхэд улс төрийн зорилгоор намайг яллагдагчаар тооцож байна гэж үзэж байна. QSC компани, Хөтөлтэй холбоо асуудал гэж өмнө нь баахан мэдээлсэн. Энэ асуудалтай гэж бодтол есөн жилийн өмнөх замын асуудлаар яллагдагч болгож. Тэр замыг 174 тэрбум төгрөгөөр улсад авч байж. Тэгээд 324 тэрбум төгрөг цугласан. Тэгэхээр улсад ашигтай үйлдэл болсон байгаа биз дээ. “Эрдэнэс MGL” компани зам худалдаж авсан 174 тэрбум төгрөгийг Хөгжлийн Банкнаас авчхаад төлөөгүй байгаа юм байна. Тэр нь надад ямар хамаатай юм бэ. Ер нь есөн жилийн өмнөх шийдвэрээрээ яллагдагч болно гэдэг инээдтэй сонсогдоод байгаа юм. Гэхдээ тэр шийдвэр нь улсад ашигтай шийдвэр байсан. Яагаад намайг буруутгаад байгааг Улсын ерөнхий прокуророос асуухад дэд хорооны гишүүд УЕП-оос асуулт асууж болохгүй гэсэн.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм3 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр21 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм3 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Нийгэм1 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ