Connect with us

Сонин хачин

Бид өнөөдөр та бүхэндээ ордуудад бурхнаас өгсөн бэлэг, бусдаас ялгарах давуу талуудыг танилцуулахаар бэлтгэлээ

Нийтэлсэн

-

Та ямар ордонд төрсөн бэ?Таныг ямар ордонд, хэдний өдөрт төрснөөс хамаарч, бурхнаас онцгой бэлгийг өгдөг аж.

Бид өнөөдөр та бүхэндээ ордуудад бурхнаас өгсөн бэлэг, бусдаас ялгарах давуу талуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллээс өөрийн давуу талаа мэдэж аван, өөртөө итгэлтэй, урам зоригоор дүүрэн цааш алхаарай.

1.Хонины орд: Нэр төр, хүндэтгэл

Хонины орд хүмүүс ихэвчлэн жижиг зүйлсэд анхаарлаа хандуулах дургүй хүмүүс. Тэд хоёрын хооронд зүйлсийг тоолгүй орхиж, илүү том зүйлсийг сэтгэлдээ тээж, багтааж явдаг байна.

Харин тэдэнд бурхнаас өгсөн бэлэг нэр төр, бусдаас хүндэтгэл хүлээх чадвар аж. Нэг ёсондоо тэд төрөлхийн бусдыг манлайлан, чиглүүлэх чадвартай бөгөөд үргэлж бусдад тус хүргэхийг хичээж явдаг. Тиймдээ ч бусдаас хүндэтгэл хүлээж, үргэлж сайн нэр зүүдэг. Тэдний хувьд нэр төр хамгийн чухал төдийгүй “нэр хугарахаас яс хугар” хэмээх үгийг баримталдаг байна. Хонины ордныхон бусдыг зөв замд чиглүүлж, удирдан тэргүүлэхээс бүтээгдсэн хүмүүс билээ. Харин энэхүү давуу талаа ашиглаж чадахгүй бол, амьдрал нь утгагаүй мэт санагдаж эхэлнэ.

2. Үхрийн орд: Дотоод хүч чадал

Үхрийн ордыг хүчирхэг, эр зоригт гэдгээрээ алдартай “Theseus” хаантай зүйрлүүлэн адилтгадаг. Түүний түүхийг өгүүлэх аваас хотоос жил бүр нэг хүнийг сонгож, аймшигт мангас “Minotaur”-ийн эсрэг тулалдуулахаар явуулдаг байна. Харин “Theseus” эр зориг гаргаж, сайн дураар явж, үүргээ нэр төртэй биелүүлж, мангасыг даран эргэж ирдэг.

Харин үхрийн ордны хүмүүст бурхнаас “Theseus”-тэй адил чадлыг хайрласан байдаг. Энэ нь дан ганц биеийн хүч чадал биш төдийгүй сэтгэлийн  хат, эр зоригийг ч мөн багтаажээ. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэх гэж тууштай хичээж чаддаг төдийгүй нэгэнт эхлүүлсэн ажлаа хэзээ ч дуусгалгүй орхидог зан чанартай.

3. Ихрийн орд: Бусадтай харилцаж, учраа олох

“Dioscuri” буюу ихэр ахан дүүсийн түүхээр “Ихрийн орд”-ыг тайлбарладаг. Тэд Алтан ноосыг олохоор их аян замд гарч, яг л нэг хүн шиг байж чаддаг төдийгүй нэг нь амиа алдахад нөгөө нь сэтгэлийн шаналан болж, зовж тарчилж буйг илэрхийлдэг. Харин ихрийн ордонд мэндэлсэн хүмүүс нь үүнтэй ижил бусдад чин сэтгэлээсээ хандаж чаддаг, итгэл даах, сайхан сэтгэлт хүмүүс юм.

Мөн ямар ч хүнтэй учраа олж чадах төдийгүй маш нээлттэй, зан ааш сайтай. Тиймдээ ч найз нөхөд олонтой, хүмүүс эвтэй найртай байж чаддаг билээ. Тэднийг хамгийн сайн хамрагч, найз хэмээн нэрлэх нь бий.

4.Мэлхийн орд: Үнэнч байдал

Мэлхийн ордыг Геркулэсийн түүхтэй холбон тайлбарлаж болно. Үнэнч шударга, бусдын төлөө гэх сэтгэлтэй, эрэлхэг зоригтой Геркулэс бол мэлхийн ордныхны төлөөлөл юм.

Тэд найз нөхөд, гэр бүлийнхэндээ үнэнч бөгөөд хэзээ ч ардуур нь муулж, хар буруу санахгүй. Мөн үргэлж бусдад тусламжийн гараа сунгаж, чадах чинээгээрээ тус хүргэхийн хичээдэг дэндүү сайхан сэтгэлт хүмүүс байх аж. Заримдаа хэтэрхий гэнэн байдлаасаа болж, бусдад мэхлүүлж, сэтгэлдээ шарх авч мэднэ.

5. Арслангийн орд: Сүр хүч

Арслангийн ордны хүмүүс хамгийн бардам, сүр хүчтэй байдаг. Тэд төрөлхийн удирдагч шинж чанартай бөгөөд айх айдас гэж байдаггүй, хэнээс ч санаа зоволгүй хүссэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг. Тууштай зан чанар, үргэлж манлайлах хүсэл эрмэлзэл, эр зориг нь тэдний бусдаас ялгарах хамгийн том давуу тал билээ.

Хамгийн гол нь тэр их дотоод сэтгэлийн хүчээ зөв зохицуулж ашиглах хэрэгтэй. Хэрэв мунхаг аашилж, үргэлж өөрийн сүр хүчээ гайхуулах аваас энэ нь тэднийг буруу зам руу чиглүүлэх аюултай байдаг.

6. Охины орд: Дасан зохицох чадвар

Охины орд нь үржил шимийн дарь эх, газар тариаланг ивээгч Деметратай холбоотой юм. Деметрат нь Персефона гэх үзэсгэлэнт охинтой бөгөөд түүнийг харанхуй ертөнцийн эзэн Хедэс эхнэрээ болгохоор хулгайлжээ. Деметрат нь охиноо буцаан авчрахыг хичээж байсан ч чадалгүй тохиролцоонд хүрч, Персефонаг 6 сар дэлхий дээр, 6 сар газар доор амьдрахыг зөвшөөрсөн байдаг.

Үүнээс улбаалж охины ордныхон хаана ч дасан зохицох чадвартай байдаг аж. Хаана ч очсон гэсэн өөрийгөө аваад явчиж чадах төдийгүй ямар ч нөхцөл байдлаас хялбархан гарч чадна. Мөн сэтгэлийн тэнхээтэй, жижиг асуудалд үл бууж өгөх хүчтэй аж.

7. Жинлүүрийн орд: Шударга ёс

Шударга ёсны бурхан “Themis” бол жинлүүрийн ордны бэлэг тэмдэг билээ. Тиймдээ ч тус ордонд төрсөн хүмүүс үнэнч, шударга байдаг. Аливаад шүүмжлэлтэй хандах дуртай бөгөөд хэзээ ч шударга бус үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй аж. Мөн хэлэх гэсэн үгээ шууд хэлж, хэнээс ч үл эмээх хатан зоригтой бөгөөд үүнээсээ болж бусдад үзэн ядагдах ч гэлээ, үргэлж өөрийнхөө ялагч байж чаддаг нь гайхалтай.

8. Хилэнцийн орд: Мэдрэмж, чадвар

Ямар нөхцөл байдалд юу хийх хэрэгтэй вэ? гэдгийг хилэнцийн ордонд мэндэлсэн хүмүүс хамгийн сайн мэддэг. Тэд төрөлхийн мэдрэмж өндөртэй, чадварлаг хүмүүс байх бөгөөд хүмүүсийн сэтгэл санааг дэмжиж, зөвлөгөө өгөх гаргууд чадвартай юм. Тиймдээ ч бусдад үргэлж нэр сайтай байх төдийгүй хайр хүндэтгэлийг нь хүлээж чаддаг байна.

9. Нумын орд: Аз

Тал бие нь морь, тал бие нь хүн дүрст Кентавр бол нумын ордны бэлэг тэмдэг юм. Кентавр нь Геркулест багшилж байсан бөгөөд санамсаргүй байдлаар нэгэн удаа Геркулесийн харвасан хортой суманд оногдож байжээ. Гэхдээ тэрээр үхэшгүй мөнх нэгэн байсан тул, өвдөлтөө биедээ тээж, үхэлгүй амьдарч байсан гэдэг. Харин Зевс хаан түүний ур чадвар, эр зоригт үргэлж итгэдэг, сайшаадаг байсан тул түүнд үхэх эрхийг олгосон хэмээдэг.

Харин нумын ордонд мэндэлсэн хүмүүс нь бусдад захирагдах дургүй, үргэлж тэмүүлж, өөдрөгөөр ирээдүйгээ төсөөлдөг бадрангуй сэтгэхүйтэй байдаг. Мөн тэдний бурхнаас авсан бэлэг бол аз юм. Үргэлж аливаад азтай байж, амьдралын амтыг мэдэрч чадах төөрөгтэй.

10. Матрын орд: Амжилт

Үзэсгэлэн төгс, далайн бурхан Амальтеягийн түүх матрын ордныхныг тодорхойлдог. Тэрээр Зевсийг өөрийн хөхний сүүгээр хооллож, өсгөсөн бөгөөд Зевс хаан болсныхоо дараа түүнд талархсанаа илэрхийлж, санасан бүхэн нь бүтэж байх болон үргэлж амжилтаар дүүрэн байх бэлгийг өгчээ.

Матрын ордныхны бурхнаас авсан амжилт гэх бэлэг нь амттай мэт боловч асар их хүч хөдөлмөр шаардах аж. Тухайн хүн хэдий чинээ хичээж, зүтгэнэ, тэр хэрээрээ амжилтанд хүрч, улам бүр дээшлэх аж.

11. Бумбын орд: Бусдаас онцгой байх

Царайлаг, залуухан ханхүү болох Ганимедийн домгоор бумбын ордыг тайлбарладаг байна. Тэрээр бурхдын хамгийн царайлагт тооцогддог бөгөөд Зевсийн хайрыг хамгаас ихээр татдаг байжээ. Мөн үргэлж бусдаас ялгарч, хамгийн содон мэтээр харагддаг байв.

Бумбын ордныхонд өгсөн бурхны бэлэг бол өвөрмөц, онцгой байдал юм. Дахин давтагдашгүй үзэл бодолтой, хүн бүрээс онцгой өөрийн гэсэн ертөнцтэй бөгөөд үүгээрээ ямар ч хүний анхаарлыг татаж чаддаг байна.

12. Загасны орд: Төсөөлөн бодох чадвар

Аймшигт “Typhoon” мангасын түүхээр загасны ордыг төлөөлүүлэн тайлбарладаг аж. “Typhoon” мангасыг дарах арга замыг Зевс олох боловч, аймшигт мангас хайр дурлалын бурхан Афродита болон түүний хүү Эрос нарыг хөнөөхөөр завдсанд, Афродита хүүгийнхээ хамтаар загас болон хувирч, хөлгүй далайд сэлэн алга болжээ.

Үүнтэй адил загасны ордныхон ямарваа асуудалд орсон тохиолдолд, төрөл бүрийн арга сүвэгчилж, амиа аврах чадварыг бурхнаас хүртсэн байна. Тус чадварынхаа тусламжтайгаар, аливааг төсөөлөн бодох, гүйлгээ ухаан нь өндөр түвшинд хөгжсөн байдаг.

Дэлгэрэнгүй ...

Сонин хачин

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.

Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.

Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Сонин хачин

АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО

Нийтэлсэн

-

Нийтэлч

Дуу хуур, өв соёлын өлгий нутаг Дундговь аймаг нь нүүдэлчин түмний адууны соёлыг харуулах “Адууны өв соёлын баяр” эвент арга хэмжээг эртнээс адуун цэг гэгдсэн Адаацаг сумын “Сүм хөх бүрд” түүх, соёлын дурсгалт газарт 09 дүгээр сарын 10,11-нд зохион байгуулна. Адууны өв соёлын баяраар гүүний үрс гаргах ёсон, адуучин тэмцээн, унага тамгалах ёсон, дэмбээ, талын хуруу, айраг уух, сайхан хос морьтон, дээлтэй бөхийн барилдаан зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулна.
Зохион байгуулагч:
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Соёл, урлагийн газар, Адаацаг сумын Засаг даргын Тамгын газар
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим