Энтертайнмент
Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гоёв

Нью-Йорк хотын Метрополитан урлагийн музейд болсон загварын хамгийн том үдэшлэг болох “Мет Гала”-д урлагийн одод нэг дор цуглав.
Энэ үеэр реалити шоуны од, тэрбумтан Ким Кардашиан тэртээ 1962 онд алдарт жүжигчин Мэрилин Монро тухайн үеийн ерөнхийлөгч Жон Кеннедид зориулж төрсөн өдрийн мэнд хүргэн тайзан дээр дуулахдаа өмсөж байсан таван сая ам.долларын даашинзыг өмсжээ. Түүнийг Мэрилиний даашинзыг өмсөх гэж байгаа гэх таамаглал хэдэн долоо хоногийн өмнөөс гарч байсан юм. Өдгөө 41 настай Ким үсээ шаргал өнгөтэй болгож гоёмсог даашинзтай хослуулжээ.
Ким найз залуу Пит Дэвидсонтой улаан хивсний ёслол дээр байхдаа ярилцлага өгөхдөө даашинздаа багтахын тулд гурван долоо хоногийн турш нүүрс ус, элсэн чихэр хэрэглэхээс татгалзан 16 кг жин хассан гэв. Энэ даашинзыг бүтээснээс хойших 60 жилийн хугацаанд Мэрилинээс өөр өмссөн цорын ганц хүн нь Ким болж түүхэнд бичигджээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр2 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй