Дэлхий дахинд
Мадурогийн талынхан АНУ-ын элчин сайдын яамны цахилгааныг таслахаар сүрдүүлэв
Венесуэль улс хоёр удирдагчтэй болсны дараа АНУ сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж, хариуд нь ерөнхийлөгч Николас Мадуро Вашингтоноос дипломат харилцаагаа салгаж байгааг зарласан билээ.
Мөн нийслэл Каракаст суудаг дипломат албаны хүмүүсийг нь 72 цагийн дотор газар нутгаасаа гарч явахыг шаардсан.
Харин АНУ-ын төрийн департмент элчин сайдын яамаа хаахгүй, аюулгүй байдлын үүднээс зарим ажилтнаа буцаан татаж, хүн хүчээ цөөрүүлэх тухай мэдэгдсэн байна.
Тэгвэл Николас Мадурогийн ойрын холбоотон, Венесуэлийн парламентын гишүүн, парламентын дарга асан Диосдадо Кабелло нийслэл Каракас дахь АНУ-ын элчин сайдын яамны цахилгаан, хийн хангамжийг таслана гэж сүрдүүлжээ.
Тэрээр “Тэд Николасыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Цахилгаан эсвэл хийн хангамжийг нь таслахаар яах бол. Дипломат харилцаагүй болсон тул ингэхэд асуудалгүй” хэмээн ярьсан байна.
АНУ-ын элчин сайдын яамны байр Каракас хотын Колинас де Валле Арриба дүүрэгт уулын энгэрт 10 га газар эзлэн оршдог. Яамны байр нь 5 давхар, нийт 8,800 м.кв талбайтай юм байна.
Николас Мадурогийн өгсөн 72 цагийн хугацаа нь Бямба гарагт дуусна. Үүний дараа Америкийн дипломатчид явахгүй бол Венесуэлийн эрх баригчид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Хэрвээ элчингийн ажилтнуудад ямар нэг аюул учруулбал зохих арга хэмжээг авна гэдгээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Business Insider
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө