Connect with us

Бусад

ХАЛХЫН ИХ ЭРДЭНЭ МЭРГЭН БАНДИДА ГЭГЭЭН ХАНЧИН ХАМБО СҮРЭНХОРЫН ЖАМЪЯНГАРАВ МИНУ

Нийтэлсэн

-

ХАЛХЫН ИХ ЭРДЭНЭ МЭРГЭН БАНДИДА ГЭГЭЭН ХАНЧИН ХАМБО СҮРЭНХОРЫН ЖАМЪЯНГАРАВ МИНУ (1961-1918)
Гэгээнтэний эгнэсний 160 жилийн ойд зориулав.
Монголчууд үеийн үед өндөр дээд өвөг дээдсээ ямагт биширч дээдэлж ирсэн байдаг. Гэвч юуны учир, яагаад вэ? гэдгээ тэр бүр нарийвчлан мэддэг билүү? гэсэн бодол байнга бодогдож явдаг юм. Ямар ч болов тэднийхээ эрдэм чадал, оюун ухаанд итгэн биширч хүндлэн шүтдэг байсан нь лавтай. Энэ удаа одоогоос 160 жилийн тэртээ тэр цагийн Монголчуудын оюун санааны бишрэлт эрхэм хүмүүн болж амьдарч явсан Сүрэнхорын Жамъянгарав гэгээнтэний тухай дуулж, сонсож, уншиж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцахаар мөхөс би шийдээд байгаа юм. Болгоон соёрхоно уу!
Эл эрхэм дээд хүмүүн Бандида Гэгээн С.Жамъянгаравыг “Их таван ухаанд нэвтэрсэн, Буддын сонгодог боловсролтон, шинжлэх ухааны онол, анагаах ухаан, одон зурхайн мэргэжилтэн, “Эсэруагийн эгшиг дуун”-ыг зохиогч төдийгүй зохист аялгууны онолын /уран зохиолын онол/ нэрт судлаач, Буддын шашны нэрт зүтгэлтэн, ертөнцийн амьдралыг эрхэлж эмэгтэйчүүд, эгэл хүмүүсийг бичиг үсэгт сургадаг иргэний эрдэм боловсрол түгээхэд үнэтэй нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч номын мэргэн багш” хэмээн Монголын эртний уран зохиол судлаач, хэл бичиг судлалын нэрт эрдэмтэн, доктор (ScD) , профессор, Төвдөч эрдэмтэн ШУ-ны Гавьяат зүтгэлтэн Л.Хүрэлбаатар (1945-2010) багш онцлон тодорхойлсон нь гүн сэтгэгдэл төрүүлдэг билээ. Энэ эрхэм хүмүүний намтар түүхийг сонирхвоос олноо “Эрдэнэ мэргэн бандида Ханчин хамбо” хэмээн дээдлэгдсэн Сүрэнхорын Жамъянгарав нь хуучин Сайн ноён ханы аймгийн Эетэй засаг хошуу одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын нутаг Асайт багийн “Дунд заваг” хэмээх газар Төмөр тахиа жил буюу 1861 онд билигийн 10-р сарын 25 нд мэндэлжээ. Бага насандаа гэрийн сургуулиар Монгол, Төвөд хэл бичигт тэгш суралцан Санскрит хэл бичиг бие даан үзэж, судар шастир унших хэмжээнд хүрсэн гэдэг. 13 тайдаа Эмийн бага гурван үндсийг, 18 насандаа Магтаал шүлгүүдээ Төвөд хэлээр зохиож 20 насандаа Гүн ухааныг, 24 насандаа Дуун ухааныг судалж, бурхан шашны сонгодог боловсролыг олжээ. Хүүхэд байхаасаа нутгийн хүрээ хийдэд шавилан сууж онцгой авьяас билиг нь тодорч улмаар “Эсэруагийн дуун эгшиг”, гүн ухааны “ДАНАЙ НАНЖИД” хэмээх сор бүтээлүүдээ төвөд хэл дээр туурвисан нь өнөө цагийн судлаач мэргэдийн онцгой анхаарлыг татсан судалгааны чухал томоохон үүц болоод байгаа нь бахархмаар бөгөөд анхаарал татдаг юм.

Энэтхэгийн их мэргэн Нагаржунайн төв ёсны онолыг тайлбарласан түүний философийн зохиол “ДАНАЙ НАНЖИД” хэмээх эл судар бүтээл ороо бусгаа цагийн шалгуурыг гэтэлэн удмых нь үр садад өвлөгдөн хадгалагдаж уламжлагдан ирсэн нь гайхамшигтай бөгөөд Монголчууд бидний хувьд том хувь заяа гэлтэй. Уг судрыг анх МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш Төвдөч эрдэмтэн эх бичиг судлаач доктор Д.Ганболд задалж олзуурхан үзээд өргөөш 88мм, уртааш 440мм хэмжээ бүхий цаасан дээр Төвд хэлээр хар бэхээр нямбайлан бичсэн орчуулга бүхий 546 хуудас, 1083 нүүр (9 сул нүүртэй) хоёр боть судрын эх болохыг тогтоосон байдаг. Ханчин хамбо С.Жамъянгаравын “Данай нанжид” бүтээлийг нь түүний төвөд хэл дээр бүтээсэн хамгийн сор бүтээл хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэжээ. Түүний бүтээлүүд Төвөд хэлээр бичигдсэн байдаг тул бүтээл, ном, судрыг нь задлан шинжлэх, олон нийтэд хүргэх, тухайн цаг үеийн монголчуудын оюун санаа, сэтгэлгээний цар хүрээг ямар түвшинд хүрсэн байсныг судлан дүгнэхэд Төвөд хэлэнд нэвтэрсэн гүн ухаанч эрдэмтэн мэргэд хэрэгтэй хэмээн үзсэн нь нэгийг хэлэх шиг… Энэ үйлст хамгийн их гавьяа байгуулж зохиол номыг нь судалж шинжлэх ухааны эргэлтэнд оруулж дорвитой хувь нэмэр оруулсан эрхэм хүн бол дээр өгүүлсэн эртний уран зохиол судлаач, Төвдөч эрдэмтэн ШУ-ны Гавьяат зүтгэлтэн Л.Хүрэлбаатар багштан ажээ. Мөн түүний номын шавь МУБИС-ийн багш төвдөч эрдэмтэн Д.Ганболдыг хэмээн бодно. Төвдөч эрдэмтэн ШУ-ны Гавьяат зүтгэлтэн Л.Хүрэлбаатар багштан Ханчин хамбо С.Жамъянгаравын “Эсэруагийн эгшиг дуун” хэмээх зохиолыг судалж, зохист аялгууны жишээ шүлгүүдийг Төвөд хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлэн улмаар эрдэм судлалын боловсруулалт хийж Хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл туурвисан байдаг. 2011 онд гэгээнтэний мэндэлсний 150 жилийн ойгоор эрдэмтэн Л.Хүрэлбаатарын дээрх зохист аялгууны жишээ шүлгүүдийг эх хэлнээ хөрвүүлсэн эхийг олж эмхэтгэн гэгээнтэний үр хойчис “ЦАГЛАХУЙН САНААНЫ НАЙЛЗУУР МОД” УБ2011 нэртэйгээр анх хэвлүүлэн олон түмэнд хүргэсэн билээ.

Мөхөс би гэгээнтэний зээнцэр яруу найрагч эрдэмтэн профессор Чагнаагийн Пүрэвдорж багшийнхаа шавийн хувиар номын нээлтэд оролцож уг бүтээлийн дээжээс гардан авах завшаан тохиож байсан төдийгүй түүний араас хэвлэгдэн гарсан Эрдэнэ мэргэн бандида Ханчин хамбын амьдрал, уран бүтээлийн талаар хэвлэгдсэн хэд хэдэн бүтээлийг багшаасаа гардан авах хувь зохиол таарсан болон түүний үр сад, нутаг зоныхоны түүний өндөр ойд зориулан зохион байгуулсан олон талт арга хэмжээнд дусал ч гэсэн сэтгэл зүтгэл оруулж байсан сайхан дурсамжаа бодсон ч тэр энэ улиран одох гэж буй Цагаагчин Үхэр жилд эрхэм түүний эгнэсний 160 ойд зориулан гэгээнтэний тухай нийтлэл бичих гэж чармайн буй нь бас нэгэн шалтгаан минь мөн болой. 2011 онд анх энэ содон өвөрмөц нэртэй боловч нэг л гүн гүнзгий утгатай мэт дотно /монгол хүний хувьд / номыг үзээд гайхаад л байж билээ. Номыг уншиж үзэхэд ч уран зохиолын салбараас хол надад ойлгоход бүр ч хол сүрдмээр сэтгэгдэл төрснөө нуухгүй ээ. Иймд энэ удаа “ЦАГЛАХУЙН САНААНЫ НАЙЛЗУУР МОД” /ЦСНМ/ хэмээх номын нэрний үг бүрийн утгыг сониучирхан “Монгол хэлний зөв бичих дурмийн журамласан толь” УБ2018 -иос хайж үзэв ээ кк. Үүнд: “ЦАГЛАХУЙ” гэдэг үг энэ үгээрээ тольд байхгүй байсан тул “ЦАГЛА” гэдэг үгтэй дүйлгэж харахад: “ЦАГЛА”-{идэвхгүй үйл үг, цагаар юмыг хэмжээлэн бодох; нягтлах; мэдэж ухах; хэмжээрлэх; хязгаарлах} х-413, “САНАА”-{идэвхтэй жинхэнэ нэр, Хүний дотоод сэтгэлийн хөдөлгөөн; утга; агуулга} х-248, “НАЙЛЗУУР”-{ургамлын идэвхгүй жинхэнэ нэр, нялх мод; мөчрийн уян үзүүр} х-203 гэсэн байх юм. Бандида Хамбо Сүрэнхорын ЖАМЪЯНГАРАВ-ыг
– “Яруу найрагч” гэх нэгэн хэсэг байхад
– “Онолч” хэмээн нэг нь үзэх
– “Лам феодал” ч гэх нь байсан гэдэг. Эрдэм оюуны ертөнцөд “Ханчин хамбо” хэмээн хүндлэгдэх түүний 1903-1904 онд туурвисан онолын “Зохист аялгууны утгыг сайтар агуулсан-Эсэруагийн дуун эгшиг” зохиолыг тухайн үеийн Төвөд, Монголын номын мэргэд ихэд үнэлж байсан бол шинэ цагийн Монголын нэрт эрдэмтэн академич Ц.Дамдинсүрэн гуайгаас авахуулаад олон мэргэд судалж үнэлгээ өгөн “Монгол яруу найргийн онолын бие даасан тусгай бүтээл” хэмээн дүгнэсэн байдаг. Ардын багш, нэрт хэл судлаач эрдэмтэн С.Галсан багштан уг бүтээлийн тухай “эрдэмтэн Л.Хүрэлбаатар цоо шинэ онол болохыг шинжлэх ухааны үүднээс баталсан нь НЭЭЛТ” /”ЦСНМ” х166/ хэмээн онцолсон нь гайхамшигтай. Монголын эртний уран зохиолын бүтээл туурвигчдын бахархал болсон эрхэм хүмүүн С.Жамъянгаравын амьдрал, бүтээлийг судлах эрдэм шинжилгээний ажил 1990 оноос хойш тууштай бөгөөд амжилттай яваа нь сайхан үйл хэрэг юм. Эрдэнэ мэргэн бандида Ханчин хамбо Сүрэнхорын Жамъянгаравын амьдрал, уран бүтээл нь тийм ч амар хялбар, дардан сайхан байгаагүй нь намтар түүхээс нь илт харагддаг. Энэ тухай 2011 онд тэмдэглэн өндөрлүүлсэн түүний 150 жилийн ойн арга хэмжээний талаар сэтгүүлч, яруу найрагч Ж.Батсайханы МОНЦАМЭ сонины НОМЫН ХУРИМ булан дахь “Цаглахуй санааны найлзуур мод руу цагийн шувууд хошуурна” нийтлэлд/2011-04-12. №70/ “… Монгол газрын төв тэгшт орших алтан эрдэнийн ганжирт халхын их хүрээний горлом гортигоос зайдуу алсад, алслахуй баруун захын Даянжалбуу засаг гэх жаахан хошууны Асаатын хүрээ гэх жалгын бяцхан хийдийн зиндаа доогуур лам С.Жамъянгаравын Төвөд хэлээр зохиосон 560 хуудас бүхий “Эсэруагийн эгшиг дуун” номыг Цаст төвдийн орноос заларч ирсэн ДАЛАЙ ЛАМ ТҮВДЭНЖАМЦ /13-р/ сайтар болгоосноос гадна их мэргэн багш Данди шинжлэн судалж дуун алдаж байжээ. Энэ үеэс л Жамъянгаравын нэр хол ойрд цуурайтан оюуны мэргэдийн онол, эрдмээ булаалдах охьюу бүтээлийн нэг болжээ. 1906 онд болсон эл явдал мөр сайн муугийн сүүдэр, мунхаг харанхуйгийн саад бэрхшээлтэй ихэд тулж байжээ. 13 хан насандаа номын анхны үсэг үзсэн ч аль хэдийн номын цаад руу оюуныхаа үзүүрийг ширгээн хатгаж, охьлох бүтээлийнхээ эхний шадуудыг тэрлэж байсан С.Жамъянгарав Лхам зуугийн газраас алт мөнгөөр мандалдаж, алд бие зүдэн явж авчирдаг байсан хутагт хувилгаадын мутрын соёрхлыг жалгын мухарт сууж бичсэн бүтээлээрээ шууд хүртсэн нь онцгой авьяас, оргилуун онгодын хүч байлаа. Энэ тухай бичгийн их хүн, зохиолч В.Инжинаашийн бичсэнээр “ … баруун зуугийн газар зуун зүйлээр зовон зүдэрч, мацан хүрч авчирдаг байсан Лхарамба, дооромбын хэрэггүй хийдэм биш” нэг л өдөр Асаатын хийдийн бяцхан жалганаас багтан ядан гарч ирсэн бүтээлд өөрийн эрхгүй соёрхон хүртээсэн “Эрдэнэ мэргэн бандид” цол байлаа.

Сарлагт уулынхаа мухарт сууж байгаад чингэж эрдмийн их цол хүртсэн хүн тэр үедээ ч , өнөөдөр ч алга хэмээсэн байдаг. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Даянжалбуу засаг хошуу бол олонд алдаршсан Далай Чойнхор вангийн хошуутай залгаа багахан жалга газар байв. Асаатын хүрээ буюу Жамъянгаравын хийд энэхэн жалганаа оршиж, зэргэлдээ хийд хүрээтэй номын цэц булаалдан оюуны суварга сац босгох бүрий хоорондоо арсалдан тэмцдэг, атаа хорын уулга алдацгаадаг байсан гэдэг. Энэ цаг үед өндөр дээд нэр алдарт хүрсэн С.Жамъянгарав хийдээ гурвантаа шатаалгаж, төдий удаа сэргээн босгож байв. Нэгэн түүхийг /домог/ нь сөхөхөд 1906 оны зун 13-Р ДАЛАЙ ЛАМ Заяын хүрээнээ залран мөргөлч сүсэгтнүүдэд адис жанлаваа хүртээж байх үеэр Жамъянгарав өөрийн бичсэн бүтээлээ Далай ламд гардуулан өгөхөөр зорин ирж түүнд барихад тэрээр бүтээлийг нь ихэд магтан номын дээрх цолыг хүртээгээд байтал Төвд газраас Далай ламд “Жүег шар” гэх Төвдийн таталган бичгээр бичсэн захидал ирж Далай лам Заяын хүрээний лам нарт хандан “Үүнийг унших хүн танай хүрээнээ байна уу ” гэхэд нэг ч лам гарч ирээгүйд “Өөр хүрээнээс унших хүн байна уу” гэхэд нь мөнөөх Жамъянгарав “би уншъя” хэмээн уншиж өгөхөд нь хордож шаралхсан лам нар “Бага хошууны жаахан хийдийн зиндаа доогуур хүн ихэсийн толгой дээгүүр гаталлаа” хэмээн Заяын хүрээний зах руу аваачиж Булган хайрханы баруун суганд ухаангүй болтол нь зодож занчин тарваганы нүхэнд хаясан байсныг түүний шавь улаан нүдэн гэгдэх Жамсран багшийгаа тэндээс үүрч Тамирын хүрээ хүртэл хоёр өртөө газар явганаар хүргэн амийг нь аварч байсан гэдэг. Энэ тухай 2011 онд МУБИС-ийн тухайн үеийн Монгол судлалын номын сангийн эрхлэгч асан утга зохиол судлаач,шүүмжлэгч доктор Ц.Банзрагч “Заяын хүрээнд атаа хорслоос болж зодуулж явсан ч гэлээ ном судар нь олноо ил гарсанд ихэд баяртай байна.

Харин 1906 онд Далай ламын “Дандины хувилгаан цол” өргөмжлөөд шар өргөмж, тамгаар шагнасан байдаг. Тэр хаана байна вэ? гэдгийг асуумаар байна” гэснийг сэтгүүлч эрхэм нийтлэлдээ дурьдсаныг эргэн харахад нэн дурсамжтай бөгөөд сайхан сэтгэгдэл төрж байв. Дашрамд XIII Далай ламаас дээрх бүтээлийг туурвисны учир “Эрдэнэ мэргэн бандида” номын их цол хүртээж, эш зарлагийн шар жуух бичиг, эрдэнийн хүндэт дөрвөлжин тамгыг соёрхож, өөрийн мутраар гардуулсан бөгөөд тэр “жуух бичиг” одоо Архангай аймгийн Жаргалант сум дахь Гэндэнпилжээлэн хийдэд, “тамга” нь мөн сумын харьяат Д.Гүндсамбуугийн байгаа хэмээн тэмдэглэжээ. /ЦСНМ 2011, х165/
Эрдэнэ мэргэн бандида Ханчин хамбо Жамъянгарав гэгээн энэхэн замбуулин хорвоод 58 нас сүүдрийг зооглон амьдрахдаа төрсөн нутгийнхаа аглаг зэлүүдхэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт орших Асайтын хүрээ гэх багахан хийдээс холдсонгүй ном бүтээлээ тэндээ туурвин үлдээсэн нутаг амьтай нэгэн явсан төдийгүй шинэ хойд дүр нь ч Асайтын хүрээнийхээ буурийн дэргэдээс тодорсон нь сонин бөгөөд бишрэлтэй санагдах ажгу. Түүнчлэн “Гэлэн сахилыг сахилгүй гэцлийн жаягаар явж иргэний журмаар амьдарч эхнэр хүүхэдтэй болж, үр удмаа үлдээсэн түүний холын ухаан, эр зоригийг бишрэн хүндэтгэдэг юм” хэмээн дээрх ном (ЦСНМ) ыг ивээн тэтгэж хэвлүүлсэн бэр эм зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Эрүүл мэндийн Гавьяат ажилтан Д.Цэндээхүү онцлон тэмдэглэсэн байдаг билээ. С.Жамъянгарав гэгээнтэн гурван хүү, долоон охин төрүүлсэн байдаг бөгөөд Асайтын хүрээг өөд татах гэж зүтгэж явахдаа гурван хүүгээ алдаж зуурдын хагацал амссан ч охид нь бүгд өнөр өтгөн болж гэгээнтэний 32 зээ түүнээс хойших үр сад эдүгээ 800 аад болж, эрдэм номын болон урлахуй ухаан, төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүд болж өсөн дэвжиж яваа нь бахархалтай. Үр сад нь ороо бусгаа цаг үед дээдсийнхээ нэрийг нууцлан “ӨНДӨР ДҮР”, “БУРХАН БААВАЙ” хэмээн өргөмжилж хүндлэн дууддаг байжээ. Тэрээр зээ нартаа хайртай амгалан тайван хүн байсан бөгөөд эрдэм судлалынхаа нөр их ажлынхаа чөлөөгөөр элдэв зүйл уйгагүй оролдон суудаг ажилсаг хүн байсан гэдэг.

Үүнийг нотлох нэгэн баримт нь маш жижигхэн БИЧИЛ НЭГЭН НОМ-ыг гэрийнхээ өрхийг бүтээн тусгайлан гаргасан өчүүхэн нүхээр туссан хурц гэрэлд бичиж бүтээсэн явдал юм. Энэ тухай Ханчин хамбын зээнцэр түүний хоёрдохь охин Чойжилхамын зээ доктор (Sc.D) Ч.Пүрэвдорж багш маань “ Тэрээр сайн лам хувраг гэгдэхээс түрүүнд мэдлэгийг бүтээгч эрдэмтэн, эрдэм боловсролыг түгээгч багш, бүтээн байгуулалтыг удирдагч (энэ цагийн менежер) байжээ” хэмээсэн байдаг /”Бандида Гэгээн” УБ2015, х-64/. Алс хол бөглүүд нутгийн бяцхан хийдээс дэлхийн хэмжээнд сэтгэж байсан нь илт энэхүү эрхмийн амьдрал бүтээл туурвил нь Монголчууд ямархан боловсрол, оюуны чадвартай байсныг нотлох мэт. Энэ тухай мөн багшийн маань “Хүн зөвхөн амьддаа хэлмэгддэг үү” /1995 он/ (ЦСНМ. УБ2011, х-168) нийтлэлд “…Мянган жилийн турш шүүгээгүй Дорно дахины оюун сэтгэлгээний охь Энэтхэгийн Зохист аялгууны онолыг өөрийнхөөрөө эвдэж, эрдэм судлалын концепцийн хэмжээнд өөрчлөнө гэдэг тэр цагийн Монгол боловсролын хөгжил, сэтгэлгээний түвшинг лавтайлая харуулнам… Тэр цаг бол Монголчууд Манжийн эрхшээлд буурайж явсан үе… Нүүдэлчний боловсролын тогтолцоо авсаархан, нарийн дэс дараатай, өвөрмөц, түүний арга технологи, өгөөжтэйг өнөөдөр хайхрахгүй байж боломгүй” гэж дүгнэсэн юм. Түүнчлэн эрдэмтэн Л.Хүрэлбаатар багштанаас хойш Гэгээнтэний төвөд хэл дээрх бүтээл номоос эх хэл рүү хөрвүүлэх нөр их үйлсэд манай МУБИС-ийн багш эх бичиг судлаач доктор Д.Ганболд хүчин зүтгэж, судалгаа хийн “Батсүзэгт, Бандида Хамба ЖАМЪЯНГАРАВ” СУДЛАЛЫН БОТЬ-I,II,II -ыг эрхэм түүний намтар сэлт, зарим судрынх нь бичвэр, орчуулгыг хийж эмхэтгэж Ч.Пүрэвдорж багш болон МУБИС, НХУС, Монгол судлалын төв, Монгол хэлний тэнхимээс эрхлэн хэвлүүлээд буй нь бас л талархаж, бахархахгүй байхын аргагүй үйл билээ.

Ийнхүү бүтээлийг нягтлан судалж, орчуулж буй төвдөч эрдэмтэн Д.Ганболд багш маань бүтээлийнх царааг дурьдахдаа “Батсүзэгт, Бандида Хамба Жамъянгаравын сүмбүмийн гарчгаас харахад түүний туурвиж бүтээсэн ном зохиол 9 боть сударт 98 зүйл нэр бүхий ном оржээ” /”Бандида Гэгээн” УБ 2015 х-64/ гэж байна бол одоогоор 13 боть, 94 тооны ном бүтээлийг төвөд хэлээр бүтээн туурвисныг олж тогтоогоод байгаа аж. Дашрамд түүний алдарт сор бүтээл “Данай Нанжид” хэмээх төвөд хэл дээрх гүн ухааны судар судлагдаагүй байгааг анхаарахгүй байх аргагүй шигээ! Ийнхүү Монголын оюун санааны гүн сэтгэгч, бүтээгчдийн томоохон төлөөлөлийн нэгэн болсон эрдэм номын ихийг бүтээгч гэгээнтэн Жамъянгаравын бүтээл номыг тухайн үеийн төр, шашны өндөр дээд тэргүүн нараас хөхиүлэн дэмжиж тэргүүн дээд чимэг, зэрэг, цол, хэргэм ямбыг олгож байсныг онцлон та бүхэндээ толилуулбал,
1906 онд XIII Далай лам “Эрдэнэ мэргэн бандида” цол хүртээж, эвхмэл үсэгтэй тамга, хамбын бүрэн хэрэгслэлээр шагнасан бол,
1913 онд Богд хаан “Цорж” ямбаар
1916 онд Богд хаан “Бандида” цолоор
2018 онд Богд хаан “Мэргэн” цол, “Хамба” ямбыг гүйцэтээр тус тус шагнан өргөмжилсөн нь архивын баримтаар тогтоогджээ.
Ингээд та бүхэнд “ЦАГЛАХУЙН САНААНЫ НАЙЛЗУУР МОД” (зохист аялгууны жишээ шүлгүүд) УБ2011 номны бичиглэлийн онцлогийг танилцуулах үүднээс 1.ӨГҮҮЛЭХИЙН УЧИР хэсгээс толилуулая, сонирхоод үзээрэй!
“…Эдүгээгээс мянга их илүү жилийн өмнө хөшүүн сэтгэлийг хөвсөлзүүлэн татахаараа соронзон гүр мэт, мунхгийн харанхуйг гэрэлтүүлэн гийгүүлэхээрээ зул мэт, дуун утгын зохист ба эс зохистыг үзүүлэхээрээ толь мэт, үгийг урлах утгыг нээхийн нэгэн их сургаал гарсан нь эртний Энэтхэгийн яруу найргийн онолч Бэрээт хэмээх Данди багшийн тааллын шим – “Зохист аялгууны толь” хэмээх хэтэрхий мэргэн судар ажгуу. Энэ ном Хутагт, Цастан хийгээд Гүүний сүүгээр цэнгэгчийн орон гэх, Энэтхэг, Төвд, Монголын олон мэргэдийн оройн гавалд шүтэгдэхдээ яруу үгэнд эс мунхрахын шидэт дохиур, мунхгийн зузаан нойрноос сэрээх хэнгэргийн яруу дуун болон дуурьсаж, бадар угалз мэт бачилдсан атгаг муу сэтгэлийн харанхуйд гэгээ нэмж, бадран гийх оюуны зуланд тос нэмсэн ажаам, энэ ном оюуны охь,сэтгэлийн шим болон урсгал түрэх замдаа ариун ганга мөрөн мэт ухааны ганг тайлан, урсгалаараа хүчээ нэмэн нэмсээр, ай савдаа багаж ядан мэлмэрч, их далайд сүр жавхлантай цутган орох мэт, дэлхийн мэргэдийн ухааны далайд рашааны шим усаа цаг мөчид ундарга саалгүй юүлсээр авай. Дагуулан хөтлөхийн увдис, даган бишрэхийн сэтгэлээр адистидлэгдсэн энэ их сургаалыг зүрхлэн шинжилж, нягтлан үзэж, ариутган шүүх ухаантан хол хожуу үес, цаст уулсын эрихсийн гадна, хойт хязгаарын ээлжлэх дөрвөн улиралтай монгол газар алтан өнгөөр гялбалзах эрдэнийн алтан ганжирт халхын их хүрээний горлом гортигоос ч зайдуу алсад, алс баруун захын Дэянжалбуу засаг гэх жаахан хошууны Асаатын хүрээ гэх жалгын бяцхан хийдийн зиндаа доогуур лам Жамъянгаравын зохиосон “Эсаруагийн эгшиг дуун” хэмээх яруу найргийн онолын гайхамшигт номы нь Цаст төвдийн орноос заларч ирсэн Далай лам Түвдэнжамц сайтар болгоогоод, үүнийг шинжлэх нь байтугай тайлбарлах нь ухаан сорьсон хэрэг байсан, мэргэн багш Дандийн онолыг нягтлан шинжилж зүрхэлсэн, тэрхүү гийсэн ухаанд нь ихэд биширч “Гайхамшигт сайн номлол” хэмээн мэлмийн хур буулган мутрын эрх хайрлаж (баталж), “Эрдэнэ мэргэн бандид” гэдэг номын их цолыг шагнан хүртээж, эш зарлигийн шар жуух бичиг, эрдэнийн хүндэт дөрвөлжин тамгыг соёрхжээ.

Энэ хэрэг явдалд чадал баялгийн хоосон омгоор зогдроо сэгсэрч, Чадагчийн шашны цаст уулнаа эзэн мэт зогсох хөндий арслангууд ихэд алмайрч түүхийн урт аяны чих дөжрөөсөн олон мэргэдийн дуурианд дарагдаж гүйцсэн 1906 он эрхгүй цочсон билээ. Энэ бол атан тэмээний ул нимэглэн, алд бие зүдэн явж Лхас зуугийн газраа алт мөнгөөр мандалдаж, Далай лам, Банчин богдоос авч ирдэг байсан хутагт хувилгааны мутрын соёрхол биш, энэ бол их бичгийн хүн Инжаннашийн бичсэнээр “Баруун зуугийн газар зуун зүйлээр зовон зүдэрч, мацан хүрч авчирдаг байсан лхарамба, дооромбын хэрэггүй хийдэм…” цол биш, энэ бол нэг л өдөр Асаатын хийдийн тэр бяцхан жалгад багтан ядаж өөрөөн орж ирсэн, “Эрдэнэ мэргэн бандидын ” эрдмийн их цол байлаа. Сарлаг ассан уулынхаа мухарт номыг бясалган суусан эрдэмтэн лам Жамъянгаравт ингэж эрдмийн их цол өөрөө хүрч ирсэн нь XVIII зууны үеийн гүн ухаантан Агвандандарын бичсэнээр “Яруу алдрын алтан хүр чулуу үүд хатавчаар өөрөө өнхрөн орж ирсэн лүгээ адил” хэрэг байлаа. Энэхүү Дандийн “Зохист аялгууны толийг” өөрийн мэт дур зоргоор нягтлан шинжилсэн Жамъянгаравын гайхамшигт явдлыг тухайн үе нь хүлээн авахдаа урьд дүрүүдийн их эрдэм, Энэтхэгт Бэрээт багш гэж явсан зохист аялгууны онолч Данди, Хар охины зарц гэж явсан их зохист аялгууч Калидаса Төвдөд “ертөнцийн нүд болсон хоёр хэлийг өгүүлэгч” гэж алдаршсан их хэлмэрч лозава Нанам Иш-дэ нараар дамжин хувилж, монголд тодорсон “арван найм дахь дүр” гэж үзэж байлаа. Иймийн учир “Эрдэнэ мэргэн бандидын” номын титмийг өмсгөж, далай их алдраар хөхиүлэн тэтгэсэн Далай ламын зарлигийг дагаж, дэргэдийн нь их гүжир хамбо “Жамъянгаравын цадиг магтаалыг” төвд хэлээр зохиож өргөхдөө түүнийг Дандийн хувилгаан, Калидасын хойдох хэмээн дурдсан аж…” хэмээснийг уншваас сүрдэм утга гүн, яруу төгөлдөр үгсийг бодоод ч ухах чадал дутнам. Та бүхэн ч нэгийг тунгаан буй байхаа.
Ийнхүү бахархал-хүндлэлт өндөр дээд өвөг “Эрдэнэ мэргэн бандида Ханчин хамбо Батсүзэгт Жамъянгарав”-ын Үр хойчис болон нутгийнхан нь гэгээнтэндээ зориулан 2015 онд “НОМЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ”-г төрөлх хийдийнх нь буурины дэргэд сүндэрлүүлэн босгож хөшөөн дээр нь “ПРИНЛЭЙ-ЛХҮНДҮВ-ВАР-ЖҮРЖИГ” гэсэн гэгээний зүрхэн тарнийг бичсэн байна. Энэ нь “ҮЙЛС ӨӨСӨӨН БҮТЭХ БОЛТУГАЙ” гэсэн утгатай ажээ. Принлэйлхүндүв гэж энэ нутгийн уулсын хамгийн өндөр Оргилын нэр бөгөөд Гэгээнтэн эрдмийн бүтээлийн хажуугаар Далх, Дулаахан, Зонхов, Баянхонгор, Даага, Чингэстэй, Мөрөн, Чулуут, Тайшир, Булган, Баянцагаан зэрэг нутгийн томоохон бүх уулсын тахилгын судрыг зохиож тэднээс хамгийн өндрийг тахиж байх зөвшөөрлийг Богд хаанаас /төрөөс/ авч ПРИНЛЭЙ-ЛХҮНДҮВ хэмээн өргөмжилсөн байна.
Ингээд Монголчууд бидэнд оюун санаа, эрдэм чадлын нэгэн томоохон гэрэл гэгээ болох бүтээхүйн агуу үлгэр дууриалал болсон эл эгэл даруухан атлаа эрхэмсэг номч дээдэс Ханчин хамбо Сүрэнхорын ЖАМЪЯНГАРАВ ГЭГЭЭНТЭНИЙ оюуны авшиг, номын гэгээ бид бүхнийг мөнхөд ивээж явахын ерөөлийг өргөж Цагаагчин Үхэр жилийн Цагаагчин Үхэр сарын Цагаагчин Могой өдөр чадан ядан өндөрлүүлж буй нэгэн нийтлэлээ хуваалцсандаа баяртай байна.
ЭРДЭМ НОМЫН ГЭГЭЭН АРВИС БУЯН МӨНХӨД ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Т.Дуламрагчаа. 2022-01-28. Уб хот.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим