Бусад
Балжирын Балдулмаа: Амжилт дүүрэн найзуудаа харахаар баяр бахдал хоёр зэрэг төрдөг

МУБИС-ийн Багшийн сургуулийн Математик- Байгалийн ухааны тэнхмийн багш Доктор(Ph.D),профессор Балжирын Балдулмаа оюутан залуусыг эрдэм түгээх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа ачлалт багшийн нэг билээ. Тэрбээр 1998 онд “Цэцэрлэг болон ЕБС-ийн математик сургалтанд монгол ардын тоглоом ба бодлогыг хэрэглэх боломж” сэдвээр доктор, 2000 онд дэд профессор, 2005 онд профессор цол хүртжээ. Эдүгээ боловсролын салбарт 51 дэхь жилдээ ажиллаж байгаа түүний аав Л.Балжир Багшийн сургуулийн нэрийн хуудас болж тод мөрөө үлдээсэн нэгэн. Энэхүү эрхэм сайхан чанарууд нь шавь нар болон охинд нь үлгэр жишээ болон үлджээ. Иймд энэ удаа МУБИС-ийн Багшийн сургуульд зөвлөх профессор Б.Балдулмаа багштайгаа багшийнх нь хувьд бус найз нөхөд хамт олон, хамгийн дуртай баяруудынх нь талаар энгийн бөгөөд чөлөөт яриа өрнүүлж хуучиллаа.
-Монгол эх оронд маань хавар айлчилж байна. Урин цагт хүн бүрийн сэтгэл тэнийгээд, хүүхэд багачууд баясаад цаанаа л сайхан шүү. Иймд та хаврын тухай бодлоосоо хуваалцахгүй юу?
-Хаврын тухай яриад байвал их зүйл болно. Миний тухайд оюутан ахуй цагаа үдээд хонхны баяраа хийж байсан. Ингээд л багш болдог байж дээ гэсэн баярт мөч сэтгэлд ургаад л…. Бас хайрын улирал ч гэдэг. Энэ үед яруу найрагчдын онгод хөглөгдөж хайрын тухай шүлэг зохиолоо хайлаад, охид залуусын сэтгэл гэгэлзээд хаврын сайхан өдрүүдийг мартахын аргагүй.
-Ингэхэд таны хамгийн дуртай баяр тань?
– Эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8. Энэ баярыг оюутан байх үеэсээ өнөөг хүртэл олон жил тэмдэглэж ирлээ. Тухайлбал, тэнхимийн хамт олон маань цэцгийн баглаа мэндчилгээ явуулаад л, бас нэг жил манай тэнхимийн эрэгтэй багш нар аяган дээр эмэгтэй багш нарынхаа зургийг оруулж сайхан мэндчилгээний үг бичиж дурсгаж байлаа. Энэ өдөр гэр бүл, үр хүүхэд, хол ойрын шавь нараас минь ирсэн олон мэндчилгээ одоо ч надад хадгалаатай байдаг. Гэх мэтээр яриад байвал найз нөхдийн дунд мартагдахааргүй дурсгалт өдөр олон байдаг шүү.
-Тийм ээ, хүнийг найз нөхөдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймд та насан туршдаа үерхэж байгаа найз нөхдийнхөө тухай яривал нандин бөгөөд урт цуваа хөвөрнө дөө?
-Тэгэлгүй яах вэ, хүний амьдралыг хамгийн их гэрэлтүүлдэг зүйл бол найз нөхөд шүү дээ. Тиймээс надад нэгдүгээр ангиасаа одоог хүртэл үерхэж байгаа хамгаас дотно гурван найз бий.Тухайлбал,
Б.Рина,Б.Балдулмаа,А.Цогзол
Дараа нь гэр бүлтэй болж гэр бүлийн хүрээнд, гэр бүлийн найзуудын хүрээнд мөн л дээрх тэмдэглэж ирсэн. Одоо өргөжөөд найман гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг болжээ. Ах дүүс ажлын хамт олон хамтдаа баярладаг хамгийн хүндтэй баярын нэг дээ. Мөн энэ өдрийг тэмдэглэхдээ тухайн жилд онцлог амжилт гаргасан нэгэндээ тусгайлан баяр хүргэж бахархаж урамшуулдаг. Тэр нь эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан, бас үр хүүхдийнх нь амжилт, амьдралын өөрчлөлт гэх мэтээр баярлахын зэрэгцээ ажил үйлсээ дүгнэж цэгнэх нь бүр ч утга учиртай болдог юм билээ. Ингээд зарим найзуудынхаа амжилтыг жишээнээс дурдъя.
Холбооны Гавьяат ажилтан 2022 он
Даника Далай
2013 оны 12 сарын 26-ны өдөр
Хүний Гавьяат эмч
Агваанцэдэнгийн Цогзол
Бямбаагийн Рина 2015 онд Алтан гадас одон
Тухайлбал, /Шинжлэх ухаан, боловсролын салбарт амжилт гаргасан,/Эрдмийн зэрэг цол хамгаалсан/, Эрүүлийг хамаалах салбарт гавьяат болон ардын эмч болсон, Холбооны гавьяат ажилтан,Эвлэл пионерийн тэргүүний ажилтан/төрийн дээд одон медалтан/Онц тээвэрчин дипломат ажилтан,Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан/төрийн одон медалтан/ гэх зэрэг улс эрх орондоо хийж бүтээсэн зүйлтэй амжилт дүүрэн найзуудаа харахаар үнэхээр баяр бахдал хоёр зэрэг төрдөг. Энэ жил гэхэд л Ардын эмч Батчулууны гэргий Далай Даника холбооны Гавьяат ажилтан болсонд бид бүгд бахархаж, баярлаж байгаа.
-Энэ дашрамд аав ээжийнхээ тухай дурсч өгүүлэхгүй юү. Хэдийгээр хүн ээж аавынхаа ачийг хариулж бардаггүй гэдэг ч таны хувьд хэрхэн яаж баярлуулж байсан бол?
-Миний аав Монгол Улсын Гавьяат багш Л.Балжир. /математикийн багш/, миний төрүүлсэн болон өсгөсөн ээж үнэхээр сайхан хүмүүс байдаг. Хоёулаа багш. Р.Мончуу монгол хэлний багш, өсгөсөн ээж Д.Должин мөн Шугам зургийн багш. Ирэх аравдугаар сард Бадрангуй алдарт Багшийн сургуулийн маань 100 жилийн ой тохионо. Энэ түүхт ойгоо угтаж одооноос манай багш нар эрдэм судалгаа, заах арга, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө хичээнгүйлэн бэлтгэж байна.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм18 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо