Спорт
Formula 1: Ферстаппэн Леклерийг дахин ялж Майамигийн анхны гараанд түрүүллээ

Formula 1-ийн 72 дахь улирлын тав дахь гараа буюу Майамигийн Гран-При тэмцээн Флорида муж дахь “Miami International Autodrome” зам дээр боллоо.
2022 оны улиралд АНУ-д болж буй хоёр тэмцээний эхнийх, Майамид болж буй анхны гараанд “Red Bull” багийн нисгэгч Макс Ферстаппэн түрүүлж, аваргын өрсөлдөөнийг улам сонирхолтой болгов.
Уралдааныг “Ferrari” багийн нисгэгчид тэргүүлж эхэлсэн ч хэд хэдэн ослын улмаас тойргийн тэргүүллээ алдаж Макс Ферстаппэн хоёр дараалсан түрүү авахад хүргэсэн. /Тойм бичлэг үзэх/
Майамигийн гарааны үр дүн:
- Макс Ферстаппэн (Red Bull) – 26 оноо
- Чарьлз Леклер (Ferrari) – 18 оноо
- Карлос Сайнз (Ferrari) – 15 оноо
- Сержио Перез (Red Bull) – 12 оноо
- Жорж Рассел (Mercedes) – 10 оноо
- Льюис Хэмилтон (Mercedes) – 8 оноо
- Валтьери Боттас (Alfa Romeo) – 6 оноо
- Эстебан Окон (Alpine) – 4 оноо
- Фернандо Алонзо – (Alpine) 2 оноо
- Алекс Албон – (Williams) 1 оноо
5.41 км урттай замыг 57 удаа тойрох даалгавартай уралдсан 20 нисгэгчээс “Haas” багийн Кевин Магнуссен, “Aston Martin” багийн Себастиан Веттел, “AlphaTauri” багийн Пьер Газли, “McLaren” багийн Ландо Норрис, “Alfa Romeo” багийн Жоу Гуаньюй нар бариандаа орж чадалгүй тэмцээнээ дуусгасан.
Улирлын тэргүүлэгчид:
- Чарльз Леклер (Ferrari) – 104 оноо
- Макс Ферстаппэн (Red Bull) – 85 оноо
- Сержио Перез (Red Bull) – 66 оноо
- Жорж Рассел (Mercedes) – 59 оноо
- Карлос Сайнз Жр (Ferrari) – 53 оноо
- Льюис Хэмилтон (Mercedes) – 36 оноо
- Ландо Норрис (McLaren) – 35 оноо
- Валтьери Боттас – (Alfa Romeo) 30 оноо
- Эстебан Окон (Alpine) – 24 оноо
- Кевин Магнуссен (Haas) – 15 оноо

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.