Бусад
П.Сайнзориг: Торгуулиа хугацаанд нь төлбөл 50 хувиар хөнгөлөнө

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар:
-Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжих хугацаанд эрх бүхий байгууллага албан тушаалтнаас 7.6 сая гаруй зөрчилд шийтгэл ногдуулсан. Үүний 97 хувийг иргэнд, гурван хувийг хуулийн этгээдэд ногдуулсан байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдэх нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэсэн байна. Тус хугацаанд цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 7.3 сая орчим зөрчил бүртгэгдсэн. Дунджаар нэг жилд 1.9 сая зөрчил бүртгэгддэг. Түүнчлэн нийт зөрчлийн 93 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бөгөөд, танхайрах, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Худалдаа үйлчилгээний журам зөрчих зөрчлүүд жин дарж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Хуулийн төсөлд “Оноосон торгуулийн тогтоосон хугацаанд төлсөн бол шийтгэлийн хоёр дахин хөнгөрүүлж, гүйцэтгэлийг хангуулна” гэдэг заалт байна. Жишээ нь, 100 мянган төгрөгийн торгуулийг 14 хоног дотор төлнө гэдэг хугацаа өгсөн тохиолдолд энэ хугацаанд 50 мянган төгрөг төлж болно гэж ойлголоо. Тэгвэл 100 мянган төгрөг төлснийхөө дараа 50 мянгыг нь буцааж авна гэсэн үг үү. Эсвэл ногдуулсан торгуулийн 50 хувийг хугацаандаа төлчихвөл гүйцэд төлсөнд тооцох уу.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Торгууль шийтгэлийг хугацаанд нь төлөөд, 50 хувь хөнгөлүүлэх асуудлыг иргэдэд чирэгдэл учруулахгүй, техникийн шийдлээр зохицуулна гэж үзэж байгаа.
Жишээ нь, 100 мянган төгрөгөөр торголоо гэж бодоход, хугацаандаа 50 мянган төгрөг төлөх юм бол тухайн торгуулийг төлөгдсөн байдлаар тооцох техникийн шийдлийг бий болгохоор ХЗДХЯ ажиллаж байгаа. Зөрчлийн бүртгэлийн мэдээллийн системээр энэ асуудлыг нэг мөр шийднэ. Торгуулийн төлбөрийн системийг E-Mongolia болон НӨАТ-ын баримт уншуулдаг системтэй холбоно. Ингэсэн тохиолдолд иргэд заавал банканд очих шаардлагагүйгээр торгуулиа төлөх боломж бүрдэнэ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд төрөөс авах дараах үйлчилгээг хязгаарлана. Үүнд, Жолооны үнэмлэх нөхөж авах, сунгуулах, Гадаад паспорт авах, Төрийн албаны шалгалт өгөх зэрэг эрхийг хязгаарлана.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сануулах гэдэг шийтгэл шинээр орж ирж байна. Зарчмын хувьд зөв байж болно. Гэхдээ зарим төрлийн зөрчилд сануулах нь үр дүнгүй. Тухайн буруутай үйлдлийг өөгшүүлэх арга хэмжээ болох вий. Хүний эрх, хүчирхийлэл, садар самуун гэдэг юм уу энэ төрлийн зөрчилд сануулж болохгүй. Хүчирхийлэл, садар самуун аллагыг сурталчилж буй буйд сануулах нь үр дүнгүй. Дээрх зөрчилд торгох, баривчлах, эрх хасах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Шинэчилсэн найруулга байдлаар орж ирж буй хуулийн төсөлд үзэл баримтлалыг гурван хэлэлцүүлгийн шатанд өөрчилж нэмж, хасах эрх нь гишүүдэд бий. Хатууд хатуу, зөвд зөөлөн хандаж байж гэмт үйлдэлтэй тэмцэх төрийн бодлого хэрэгжих учиртай. Таван жилийн хугацаанд энэ хуулийг надтай холбогдуулж байгаа. Гэхдээ би үзэл бодол, төрийн гэмт хэргийн бодлого, ялын бодлого зөрчлийн эрх зүйн эсрэг тэмцэл бодлогоос нэг ч алхам ухраагүй. Сануулах арга хэмжээг оруулж ирж буй үндсэн агуулга нь Монгол Улсад хариуцлагын нэгдсэн тогтолцооны бүтцийг өөрчилье. Төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Цахим орчинд хэн нэгний нэр дүрээр, нэгнийхээ нэр хүндэд халдаад сүүлдээ улс төрийн шинжтэй үйлдэл болж, түүнд нь төр засгийн шийдвэр хөтлөгддөг байдал руу орох нь. Европын орнууд сошиал орчны хэрэглээг бодит хүнээр нь хэрэглэх шийдэл рүү явцгааж байна. Энэ талаар Зөрчлийн хуульд ямар зохицуулалт орж ирж байна вэ. Няцаах эрхийн талаар орж ирж байгаа юу. Ардчилал, хүний эрх, хэвлэн нийтлэх эрх оролцогч талуудын зөв оролцоонд суурилж байж хийнэ.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Цахим орчинд гүтгэх, доромжлох асуудал уг хуулиар зохицуулахаар орж ирээгүй. Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудал оруулсан. Нэр бүхий гишүүдээс гүтгэх, худал мэдээлэл тараахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд яваа гэж ойлгож байгаа. Гүтгэх худал мэдээлэл тараах асуудлын цаана нэр хаягаа нуусан этгээд цахим хэрэгслийг ашиглаж үйлддэг зүйл бий. Үүнийг иргэний журмаар шийдвэрлэхэд нэрээ нуусан хүнийг олоход хэцүү байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиа цаашдаа сайжруулахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө өнөөдөр 22 байраар ухарсан үзүүлэлт гарсан. Сэтгүүлчид юу гэж хариулж байна вэ гэхээр хууль эрх зүйн орчин хангалттай бус байгаа улмаас хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж нийт судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 64 хувь нь хариулсан байна лээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Цахим гэмт хэрэг, мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байна. Үүний цаана амиа хорлолт, гэр бүлийн хүчирхийлэл гарч байна. Цаашид ямар зохион байгуулалт хийх вэ. Хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж нь ямар байна вэ?
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Цахим мөрийтэй тоглоомын асуудал манай яамны толгойн өвчин болсон. Жилд ойролцоогоор мөрийтэй тоглоомтой холбоотой гадагшаа гарч буй 100 орчим тэрбум төгрөг эргэлдэж байна. Кибер цагдаагийн алба гадаадад нэвтрэлт хийдэг сайтыг Монголын талаас хаалгасан. Монголын арилжааны банкуудыг тухайн дансаар гүйлгээ хийлгэхгүй байх зохицуулалтыг хийж өгсөн.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.