Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Д.Батсайхан: АН-ын 117 000 гишүүний шийдвэрийг УДШ бүртгэх ёстой

Нийтэлсэн

-

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн  Д.Батсайхан цаг үеийн асуудлаар ийн ярьлаа.

-АН-ын Их хурлаар сунгаагаар сонгогдсон намын даргаа батламжилж, Улсын дээд шүүхэд материалыг нь хүргүүлээд байна. Ер нь энэ сунгаа явагдах болсон улс төрийн болоод эрх зүйн шаардлага нь юу байсан юм бэ?

-УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээж, цөөнх болсон. АН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу намын удирдлагууд огцордог тогтолцоотой. Тиймээс ч 2020 оны долдугаар сард АН-ын удирдлагууд огцорсноо мэдэгдэж, тамга тэмдгээ гардуулж өгсөн. Үүний дараагаар АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу намын даргын сунгааг орон даяар зохион байгуулах ёстой байдаг. АН-ын даргыг намын бүх гишүүдийн дунд сонгууль хийж тодруулдаг дүрэмтэй. Хоёр жилийн өмнө буюу  2020 оны намар сунгаа зарласан боловч тухайн үед “Ковид” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, хурал цуглаан хийх, олон хүн цуглуулах хориотой болсон. Үүнтэй холбоотойгоор хойшлуулж, 2021 оны гуравдугаар сард сунгаа зохион байгуулсан боловч хоёр талд сунгаа болчихсон. Мөн АН хоёр Үндэсний бодлогын хороо, хоёр Үндсэн дүрмийн хороо, хоёр Дотоод сонгуулийн хороотой болсон нөхцөл байдлаас хамаараад Улсын Дээд шүүх бүртгэж аваагүй. Улсын Дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр  сарын 27-ны өдөр гаргасан шийдвэртээ танай нам дотооддоо хоёр Үндэсний бодлогын хороо, хоёр Үндсэн дүрмийн хороо, хоёр Дотоод сонгуулийн хороотой болсон байна. Намын даргын хоёр сунгаа зохион байгуулсан учраас бүртгэж авах боломжгүй гэсэн байдаг. Энэ шийдвэрээ гурван ч удаа гаргасан.

Өнгөрсөн 2021 оны аравдугаар  сард АН-ын ҮБХ хуралдаж, арваннэгдүгээр  сарын 05-ны өдөр Онц Их хурал зохион байгуулсан. Уг хурлаар ҮБХ-ны гишүүдээ, ҮДХороогоо дахин баталгаажуулсан. Ингээд цаасан болон цахим сонгуулийн аль нь хүчинтэй вэ? гэдэг асуудлаар Их хурлын гишүүдээр санал хураалгахад төлөөлөгчдийн олонхи нь цаасан сонгууль хүчинтэй, АН-ын дүрэмд цахим сонгууль гэж ойлголт байхгүй учраас цаасан сонгуулиар гарсан үр дүнгээ Дээд шүүхэд өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. 2021 оны арванхоёрдугаар  сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх 25 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, 38-р тогтоол гаргасан. Уг тогтоолоор ҮБХ нь 389 гишүүнтэй буюу нэг болсон байна. Үндсэн дүрмийн хороо болон Дотоод сонгуулийн хороо нэг болжээ. Харин намын даргыг батламжилсан нь дүрмийн зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл 2021 оны гуравдугаар сард сунгаагаар гарч ирсэн хүнийг Дээд шүүх бүртгэхгүй гэсэн шийдвэр хэвээрээ байгаа учраас дахин бүртгэх боломжгүй. Тийм учраас Үндсэн дүрэмд заасны дагуу дотоод сонгуулиа дахин зохион байгуулаад бидэнд хандвал хүлээж авья гэдэг утгатай шийдэл өгсөн юм. Үүний дагуу 2022 оны гуравдугаар сарын 3-ны өдөр АН-ын ҮБХ хуралдаж, намын даргын сунгааг зарласан. Сунгаанд бүртгүүлэх гишүүд гуравдугаар  сарын 9, 10-нд бүртгүүлэх хугацааг зааж өгсөн. Ингээд сунгаанд хоёр хүн бүртгүүлж, гуравдугаар сарын 16-наас эхлэн 21 аймаг, есөн дүүргээр нэр дэвшигчид маань явж, гишүүдтэйгээ уулзалт хийн, дөрөвдүгээр сарын 3-ны өдөр орон даяар сонгууль болсон.

-Ардчилсан нам 200,000 гишүүнтэй. Үүнээс саналын эрхтэй гишүүдийн тоо нь 157,000 байдаг гэж байсан. Үүнийг тодруулж өгөхгүй юу?

-Хоёр шалтгааны улмаас зарим гишүүд саналын эрхгүй болдог. Эхнийх нь 2017 оны дүрмийн өөрчлөлтөөр гишүүнчлэлийн татвар төлсөн хүн саналын эрхтэй байна гээд заачихсан учраас татвараа төлөөгүй гишүүд хасагдсан байсан. Хоёр дахь шалтгаан нь 2018 оноос намын цахим бүртгэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор цээж зургаа оруулаагүй ч юм уу бас бус шалтгаануудаас болоод бүртгэлд орж чадаагүй гишүүд санал өгөх эрхгүй болсон байсан. Ингээд 2021 онд 157,000 гишүүн санал өгөх эрхтэй гэж тогтоосон. Эдгээр гишүүдийн хүрээнд санал хураалт болсноос 117,000 гишүүн буюу 74,5 хувь нь санал хураалтанд оролцож, 113,000 гишүүн буюу санал хураалтанд оролцсон гишүүдийн 96,4 хувь нь АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжсэн. Ингээд АН-ын ээлжит бус Их хурлыг 2022 оны дөрөвдүгээр  сарын 7-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, уг өдөр ээлжит бус их хурал болсон.

 Уг Их хуралд Монгол орны өнцөг, булан бүрээс намын гишүүдийн төлөөлөл ирж оролцсон. Нэг сумын гишүүд гэхэд хуралдаад нэг гишүүнээ төлөөлөгчөөр сонгодог. 330 суманд, 184 хороон дээр буюу нийтдээ 514 нэгж дээр намын гишүүд хуралдаж, их хурлын төлөөлөгчдөө сонгосон. Ингээд 1348 төлөөлөгч сонгогдсоноос 89,4 хувь нь буюу 1204 төлөөлөгч дөрөвдүгээр сарын 7-ний өдөр хурлын зааланд хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, хурал хүчин төгөлдөр эхэлсэн. Уг хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, АН-ын даргыг ёсчлон батламжлах. Энэ ажлыг үндсэн дүрэмд заасны дагуу их хурлын төлөөлөгчдийн дунд дахин нууц санал хураалт явуулж, олонхийн саналаар тогтоолоо батламжилдаг зарчимтай. Ингээд нууц санал хураалтын дүн 99,9 хувиар Х.Баттулгыг АН-ын даргаар батламжлах нь зүйтэй гэж үзсэн учраас ёсоор болгож, Улсын Дээд шүүхэд өргөн барьсан байгаа. Ийм л нөхцөл байдалтай байна.

-АН-ын даргын сунгааны сурталчилгаа дууссан өдөр Улсын дээд Шүүх С.Эрдэнэ тэргүүтний өгсөн намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан. Энэ нь С.Эрдэнэ намын дарга хэвээрээ байгаа гэдгийг нотолсон хэрэг гэж өөрсдөө ярьж байгаа. Энэ үнэхээр тийм юм уу? Мөн С.Эрдэнэ тэргүүтний бүртгүүлсэн намын дүрмийн өөрчлөлтийг та үзсэн үү? Яг ямар өөрчлөлтүүд хийгдсэн юм бэ?

-Үгүй л дээ. Янз бүрийн байдлаар С.Эрдэнэ асуудлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлах зүйл гарч байна. Цаг хугацаа үүнийг шүүж тунгааж харуулна. 3 сарын 30-ний өдөр болсон Дээд шүүхийн хуралдаанаар баталсан дүрмийн өөрчлөлт нь ҮБХ-ны гишүүдтэй холбоотой өөрчлөлт байгаа. ҮБХ нь даргатай байна, тэр дарга нь, тэргүүлэгчид нь хэрхэн сонгогдох юм, гишүүд нь ямар эрх, үүрэгтэй оролцох юм гэдэг харилцааг зохицуулсан жижиг өөрчлөлт орсон байгаа. Уг өөрчлөлтөөр намын даргыг сонгохтой холбоотой шинэчилсэн өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл сунгаа зохион байгуулахтай холбоотой өөрчлөлт ороогүй учраас хуучин дүрмийн дагуу сунгаа явах нь зүйтэй гэсэн. Тийм учраас сунгаа зохион байгуулагдсан. Мөн намын их хуралтай холбоотой ямар нэгэн өөрчлөлт ороогүй. АН-ын ҮБХ хуралдахтай холбоотой ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тийм учраас бидний өмнө нь эхлүүлсэн ажлууд бүгд явагдаж дууссан. Аливаа өөрчлөлт орсон өдрөөсөө хэрэгжиж эхэлдэг учраас намын даргын сунгаа зарлачихсан байсан мөчид бий болсон өөрчлөлт дараагийн сунгаанаас үйлчилж эхлэх эрхзүйн гаргалгаатай. Гэсэн хэдий ч уг өөрчлөлтөнд намын даргын сунгаатай холбоотой зүйл ороогүй учраас дүрмийн дагуу бүх үйл ажиллагаа явагдаж дууссан.

-С.Эрдэнэ даргын энэ улайрсан үйлдлийн шалтгааныг та ямар учиртай гэж таамагладаг вэ? Зарим улс төр судлаачид бол түүнийг ямар нэгэн шахаа, барьцаанд орсон байж магадгүй гэж хүртэл дүгнэдэг шүү дээ?

-Би бусдын адил өөрийн үзэж байгаа өнцгөөс тайлбар хиймээргүй байна. Улсын Дээд Шүүх бол улс төрийн намын тухайд бүртгэлийн байгууллага. Дээд Шүүхийн цахим мэдээллийн сан руу одоо ороод үзэхэд АН-ын дарга гэсэн бүртгэлийн цонх хоосон байгаа. Тэгэхээр өнөөдөр албан ёсоор бүртгэгдсэн намын дарга байхгүй байгаа нь үнэн. Үүнийг бий болгох процедур нь Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дүрэмд заасны дагуу бүх гишүүдийн дунд хэн ч нэр дэвших эрх нь нээлттэй сунгааг хоёрдугаар сарын 25-нд зарлаж, гуравдугаар сарын 9, 10-нд бүртгүүлнэ үү гэж олон нийтэд хүргэсэн. Нэгэнт бүртгэл хийгдсэн бол дараагийн шат нь нэр дэвшигчид Монгол орон даяар, 21 аймаг, есөн дүүрэгт намын гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой. Энэ ажил гуравдугаар  сарын 16-наас дөрөвдүгээр  сарын 1-ний хооронд явагдчихсан. Гурав дахь шат нь бүх саналын эрхтэй гишүүдийн хүрээнд намын даргын санал хураалтыг орон даяар нэг өдөр зохион байгуулах ёстой. Энэ үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болсон. Хэдийгээр мал төллөж байгаа буюу ихээхэн ачаалалтай, хөдөө орон нутгийн иргэдэд бэрхшээлтэй байсан хэдий ч нийт санал өгөх эрхтэй гишүүдийн 74,5 хувь нь хүрэлцэн ирсэн гэдэг нь намын гишүүд шийдвэр гаргахад идэвхтэй оролцож байгаагийн илрэл юм.

Ардчилал гэдэг бол олонхийн засаглал. Хэн шийдвэр гаргах вэ? гэхээр олонхи шийдвэр гаргадаг. Ардчилсан намыг өмчлөх, эсвэл эзэмших эрх зөвхөн гишүүдэд нь л байгаа. 220,000 гишүүдийн олонхи нь юу гэж үзэж байна, тэр л Ардчилсан намын шийдвэр байх ёстой. Тийм ч учраас 200,000 гаруй гишүүдийн маань 157,000 нь оролцоод, 117,000 нь дэмжээд намын даргаа шийдсэн энэ бол хамгийн дээд шийдэл. Энэ шийдлийг бүртгэж авах үүрэг нь улстөрийн намын тухай хуулиар улсын бүртгэлийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага нь Улсын Дээд шүүх. Энэ утгаараа Дээд шүүх бүртгэж авна гэж найдаж байна.

-Улсын дээд шүүх АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулгыг батламжлах эсэх асуудал яаж шийдэгдэхээс шалтгаалж, улс төрийн нөхцөл байдал өрнөх байх. Таны бодлоор Улсын дээд шүүх Х.Баттулгыг АН-ын даргаар  бүртгэвэл Монголын улс төрд юу болох вэ?

-Өнөөдөр явж байгаа процедур бол АН-ын 200,000 гишүүдийн дийлэнхийн шийдсэн асуудал. Өөрөөр хэлбэл 117,000 гишүүний санал. Энэ саналыг хүргэж өгөх нь АН-ын Их хурлыг даргалсан даргалагчийн хувьд миний үүрэг. Энэ намын ХЭГ-ын үүрэг болж байгаа юм. 117,000 гишүүдийн шийдсэн шийдвэрийг Улсын Дээд шүүх бүртгэж авах ёстой юм. Олонхи ямар шийдвэр гаргасан бэ? гэдэг нь чухал болохоос процедур ямар байсан гэдэг нь чухал биш гэж бодож байна. Улсын Дээд шүүх энэ шийдвэрийг бүртгэснээрээ ямар үр дүн гарах вэ? гэвэл өнөөдөр сөрөг хүчин байхгүй байна. Сөрөг хүчин байхгүй учраас эрх баригчид дур дураараа шийдвэр гаргаж байна. Ард түмний амьдралд маш олон хүндрэлүүд бий болж байна. Үнийн өсөлт ямар түвшинд байгаа билээ.

Импортын хязгаарлалтаас хамаарч дотоодод үнийн өсөлт, амьжиргааны түвшингийн доройтол үүсч, нөгөө талд орлого буюу цалингийн өсөлт байхгүй байгаа учраас зарлага буюу өрхийн зардлын өсөлт маш өндөр түвшинд оччихсон байна шүү дээ. Энэ бол бүхэлдээ Монгол улсын эдийн засаг хямралт байдалд орчихсон, улстөрийн байдал нь ч хямрал руу орчихсон байна гэсэн үг. Үүн дээр хэн ард түмний дуу хоолой болж зогсох ёстой юм бэ? гэдэг асуудал байгаа. Энэ бол мэдээж ард түмний сонголтыг авч, цөөнхийн бүлэг бүрдүүлсэн АН байх учиртай. АН-ыг ажлаа хийх боломжийг хааж байна гэдэг нь ард түмний дуу хоолойг хааж байна гэсэн үг юм. Тийм учраас АН-ын даргыг Улсын Дээд шүүх бүртгэж авснаар ард түмний дуу хоолой нээгдэнэ гэж харж байгаа.

-Хэрвээ Улсын Дээд шүүх батламжлахгүй бол нөхцөл байдал яаж өрнөх бол?

-Одоо Улсын Дээд шүүх бүртгэж авна байх аа. Яагаад гэвэл өмнө бидний өгч байсан материалууд асуудалтай байсан. Улсын Дээд шүүх буцаах нь зүйн хэрэг байсан гэдгийг бид ч хүлээн зөвшөөрч байгаа. Сүүлийн гаргасан бичиг баримтууд бол Улсын Дээд шүүхээс өгсөн чиглэлийн дагуу процедурийн ямар нэгэн алдаагүй хийгдсэн учир бүртгэчих байх гэж бодож байна.

Д.Пүрэвбаатар: УДШ АН-ын Их хуралаас гаргасан шийдвэр, хүлээлгэн өгсөн материалыг бүртгэж авах ёстой

/ Хуульч, Өмгөөлөгч /

-УДШ бүрдүүлж өгсөн 55 боть 9978 хуудас материал, уг бичиг баримтад юу юу багтаж байгаа вэ?

-Монгол Улсад байгаа бүх үүр, хоруудад нэр дэвшүүлсэн, тэндээс хуралдсан хурлын протокол, УИХ-д нэр дэвшүүлсэн, ҮБХ-г зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн протокол, тэрний дагуу аймаг, орон нутгаадаараа тойрч албан ёсоор сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа явуулсан мөн түүнтэй холбогдох бичиг баримтууд, УДШ-ээс шаардсан холбогдох бичиг баримтууд, улс төрийн намын тухай хууль, үндсэн хуулинд юу гэж заасан энэ бүх хуулиудад заасан баримт бичгүүдийг нэгтгэж цэгцэлсэн баримтууд багтаж байгаа. Ер нь манай хүргүүлсэн баримт бичиг цаашдаа улс төрийн намуудын дунд жишиг болохуйц баримт бичгийн бүрдэл гэж харж байна.

-УДШ-д улс төрийн хамаарал байна гэсэн хардлага байгаад байгаа. Үүнтэй та санал нийлж байна уу?

-Харамсалтай нь энэ үнэн. Хүн бүрт хардах эрх бий. Гэхдээ гаргаж буй үйлдлүүдийг нь харахаар хардахаас өөр үндэслэл алга. Шүүгч нар хэрэв захиргааны журмаар бүртгэх үйл ажиллагаагаа явуулаад хуульд нийцэж байгаа хэсэг дээр нь яг албан ёсоор юмнуудыг нь тавиад явсан бол асуудал гарахгүй, хөндлөнгийн зүгээс ч хардалт байхгүй байна. МУ-д төрийн эрх бариж байгаа нам сөрөг хүчний дуу хоолойгүй болж үүнээс болоод 65 суудал бүхий улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байдалд хүрээд байна. Эрх баригч хүчнийг тэнцвэртэйгээр ажлыг нь хийлгэхэд сөрөг хүчний үүрэг роль чухал учир салхи оруулж, цонхоо нээх шаардлагатай байна. Үүний тулд АН-ыг бүртгэж авах шаардлагатай.

-Ер нь УДШ АН-ын даргыг бүртгэснээр АН-д ямар эерэг давуу тал үүсэх вэ?

-Нэгдүгээрт, УДШ итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий АН-ын даргатай болохыг заасан УДШ-ийн 38-р тогтоолыг биелүүлж байгаа. Хоёрдугаарт, улс төрийн нам гэдэг байгууллага нийгэмд дуу хоолойгоо хүргэхийн тулд нэгдсэн зохион байгуулалт, эв нэгдэл, нягтралтай байх ёстой. Үүнийг ч нийгэм шаардаж байна. Гуравдугаарт, 200000 гишүүнтэй нам гэдэг өөрөө асар том бүтэц. Энэ хүмүүсийн итгэл, үнэмшил, найдвар, хүсэл, тэмүүлэл, зориг энэ бүхэн байх хэрэгтэй. Ингэж байж нам өөрөө оршин тогтноно. Тэгэхээр нийгмийн амьдралд улс төрийн нам маш чухал үүрэг рольтой.

-АН-ын маш олон мянган гишүүдийн итгэл найдвар хүлээж байгаа, нөгөө талд нам гэж үйл ажиллагаа явуулж байгаа бүтцийн хувьд дотоод зохион байгуулалт дээрээ хэрхэн анхаарах ёстой гэж харж байна?

-Ер нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш сайн төлөвшсөн нам. Ийм хэмжээний намыг шинээр бий  болгоод ч ч юм уу явахад бараг дахиад 10-20 жил шаардлагатай тэр хэмжээний бэрхшээлүүд ч тулгарна. Монголын Ардчилсан намын хувьд бүх бүтэц, үйл ажиллагаа нь тогтчихсон, сонгомол намын хэмжээнд хүрчихсэн байгууллага.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм38 мин өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм19 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр19 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр19 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим