Connect with us

Бусад

Буйдхан энэ заставаас эх орон минь эхэлдэг

Нийтэлсэн

-

Говь-Алтай  аймгийн   Эрдэнэ сум дахь хилийн дугаар заставын хамт олонтой танилцах боломж олдов. Хаашаа л харна элс,  аараг толгодын дунд торойх застав руу хүрэх замд   “Ээ гэгээн минь, ийм газарт яаж аж төрдөг байна аа, уйдаж үхэх байх” гэх  уйварган бодол тархинд зурсхийснээ нуугаад яах билээ. Гэвч амьдрал дунд нь ороход бодол минь 180 хэм өөрчлөгдөж, өөрийгөө шүүмжлэхэд хүрсэн.  Эх  орны баруун хязгаарт орших  буйдхан  хилийн дугаар  застав,  торгон хилээ манаж байгаа  дайчин эрс, тэднийг  командалж буй залуухан цэргийн  дарга нар, заставын ажилтнууд,  гэр бүлийнхэн, үр хүүхдүүд  нэг л дотно. Ингээд заставын  захирагч Э.Лхагвасүрэн, гэргий Л.Насанжаргал нартай цөөн хором ярилцлаа.

-Ажиллаж амьдарч буй заставынхаа тухай танилцуулахаас яриагаа эхлэх үү?

– Э.Лхагвасүрэн: Манай дугаар салбар Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт сумын нутаг дэвсгэрийг  хариуцан хамгаалдаг. Түүнчлэн 2018 онд Монгол Улсын ­­Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнуулсан алдарт застав. Манайх 2018,2019 оны отрядын тэргүүний застав болж байлаа.  Отрядын төвөөс хамгийн хол буюу 400 км зайд алслагдсан ч ажиллаж, амьдрах нөхцөл бололцоо бүрэн шийдэгдсэн.

–  Та хоёр минь  хэзээ энэ сайхан нутагт ирэв, ажил амьдралын тухайд?

– Э.Лхагвасүрэн: Бид 2008 онд  оюутан байхдаа  анх танилцсан. ХЦДС-ийг  Цэргийн сэтгэлзүйч мэргэжлээр 2010 онд төгсөөд Баян-Өлгий аймагт томилогдоход  эхнэр маань эцэг, эх элгэн саднаасаа холдон намайг  дагасан. Бид хоёрын амьдрал   алс баруун хязгаараас эхэлсэн нь хэн хүнд тохиох тавилан биш. Бид өөрсдийгөө азтай улс хэмээн ярилцдаг.  Өмнөговийн Овоотын отряд руу 2015 онд томилогдон ажиллаж байгаад  2018 онд энэ  заставтаа захирагчаар нь  томилогдож ирсэн. Цэргийн хүн  тушаалаар л ажилладаг, хаашаа явах тушаал гарна, түүнийг биелүүлж, үүргээ гүйцэтгэх  ёстой.

 -Танайх  хэдэн хүүхэдтэй вэ, хүүхдүүд чинь хаана төрөв, сургуульд орсон уу?

– Л.Насанжаргал: Манайх хоёр хүүхэдтэй, том охин Амин-Эрдэнэ  Баян-Өлгийд,  бага хүү Ням-Эрдэнэ энд төрсөн. Том охин маань Өмнөговь аймгийн Гурвантэс суманд сургуульд сурч байна. Хэдийгээр алс хязгаарт байгаа ч харилцаа холбоо сайн хөгжсөн болохоор охинтойгоо байнга дүрстэй дуудлага хийдэг. Тийм  болохоор харьцангуй аав ээж, гэр орноо санах нь бага шүү.  Мөн сургуулийн амралт эхэлсэн үед гэрээсээ хичээл номоо давтах, сурах бүрэн боломжтой.

-Бид хилийн амьдралыг нэлээд хүндээр төсөөлж байж. Гэтэл нөхцөл байдлыг харахад төсөөлснөөс өөр байна. Гэрэл цахилгаан, харилцаа холбоо, ахуй хангамж гээд ярих зүйл зөндөө байгаа байх?

– Э.Лхагвасүрэн: Хил хамгаалах байгууллага  нийт бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудлыг үе шаттайгаар маш сайн шийдсээр ирсэн.  Одоо аль ч хилийн застав, отряд интернэт орчин сайтай, 24 цагийн гэрэл цахилгаантай, хөргөгч хөлдөөгч ахуйн хэрэглээний бүх л цахилгаан хэрэгсэл асуудалгүй ажиллаж байна. Хамгийн гол хэрэглээ болсон интернэт орчны хувьд салбарын бие бүрэлдэхүүн утсаараа шууд  дүрстэй дуудлага, чат, мессенжер бүхий л боломжит хэлбэрээр харилцаа үүсгэн холбогддог.  Энэ мэтчилэн асуудлуудыг үе шаттайгаар шийдсээр ирсэн нь хилчин бидний хувьд цаг үеийн мэдээ, мэдээллээс хоцрохгүй зэрэгцэн алхаж чадаж байгаа. Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалаад, хилийн багана, хилээ тойрон   ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалахын төлөө  явж байхад үнэхээр омогшмоор, бахархмаар санагддаг юм. Хэн бүхэнд ийм бодол төрөх нь мэдээж.  Хилчин дайчдыг үүргээ гүйцэтгэж байх хугацаанд  ар талын бүх асуудлыг эмэгтэйчүүд маань хариуцан ажилладаг. Тэд   суурин газрын  шарах шүүгээнд хийдэг бүх төрлийн  амттаныг гал дээр хийнэ шүү дээ. Буйдхан энэ газраа нэг эд эс, нэг гэр бүл болж, нэг нэгийгээ ойлгон гар нийлэн ажилладаг.

– Л.Насанжаргал: Миний хувьд  ажил амьдралынхаа гарааг   тогоочоор эхэлж улмаар  холбоочин болсон. Одоо ахлах холбоочин.  Анх Баян-Өлгийд  гал голомтоо асааж байхдаа  “Энд яаж амьдарна аа” гэж бодож байлаа. Харин одоо эсрэгээрээ хөл хөдөлгөөн, дуу шуугиантай газар очихоор хурдхан л застав руугаа буцъя гэнэ. Ажилдаа ч их хайртай болж.

-Хилчний амьдрал ямар байна.  Эцэг эхээ санах үе гарна биз?

– Л.Насанжаргал: Хилчний  амьдрал нэг үеэ бодвол сайхан болсон. Анх 2010 онд ирж  байхад  юун цахилгаан, юун интернэт.  Хэцүү байсан. Хөдөөгийн амьдрал мэдэхгүй жаахан охин энэ хүнийг/нөхрөө заав/ дагаад л хилчин болсон доо.  Гэхдээ сайхан хамт олон, элгэмсэг,халуун  дулаан уур амьсгалтай заставынхандаа  их амархан дасч нөхөрлөсөн.   Офицер, ахлагч нарын  хүнсний хангамжийг төр хариуцдаг. Алс хязгаарт алба хааж байна гэдэг утгаараа хүнсний хангамжийн хувьд сонголт ихтэй. Дэлгүүрт байгаа мэт. Жишээ нь цагаан будаа гэхэд 5-6 төрөл, гоймон ч мөн ялгаагүй.  Ер нь хилийн салбаруудын хүнсний агуулах багахан хэмжээний “Супермаркет”-тай адил. Өөрсдийн дуртай бүтээгдэхүүнээр хүнсний хангалтаа хийдэг. Мөн манай хил хамгаалах газраас гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэр бүлийн хүмүүсийг ажлын байраар  хангах асуудлыг ихэд анхаарч бодлогоор шийдвэрлэдэг.

-Захирагчийн хувьд  энэ салбарт тулгамдаж буй асуудал байна уу?

– Э.Лхагвасүрэн: Байхгүй, амьдрах орчин, боломж бололцоо, хангалт, эдэлж хэрэглэх хувцас, холбоо харилцаа  гээд дутуу зүйл алга, бүх зүйл энд  байна.

-Сүүлийн үед хугацаат  цэргийн албан хаагч болон анги нэгтгэлийн талаар янз бүрийн  яриа дуулддаг болсон.  Үүн дээр та юу хэлэх вэ?

– Э.Лхагвасүрэн: Заавал хэрэг гарах ёстой газар  биш шүү дээ. Ганц, нэг хүний ухамсаргүй үйлдлээс болж бүхэл бүтэн байгууллагын нэр хүнд унаж байна. Түүнээс торгон хил дээр алба хаах хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөн олон арван аавын хүү эх  орныхоо дуудлагаар энд албаа хаадаг.  Тэдний эх орноо гэсэн  үзлийг улам бататгах нь бидний үүрэг.  Хугацаат цэргийн албан хаагчдад зориулсан сургалт шат шатандаа явагддаг. Үүний үр дүнд тэд төлөвшдөг.  Монгол Улсын хил тайван байна, эр цэргүүд минь эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна.

-Өөрийнхөө  мэргэжлийн онцлогийг яривал?

– Л.Насанжаргал: Монгол Улсын хил, хилийн манааг холбоо харилцаагүйгээр төсөөлж үл болно. Магадгүй хамгийн  онцгой  чухал ач холбогдолтой нэгж нь байж мэднэ.  Бүх л мэдээ, мэдээлэл холбоогоор дамждаг

-Цэргийн гэргий байх,  цэргийн албан хаагч болох хоёрт ялгаа бий биз?

– Л.Насанжаргал:   Сонсогч хүүтэй танилцаж, үерхэж эхэлсэн тэр л үеэс цэргийн хүн болохыг мөрөөдсөн дөө.  Харин мөрөөдлөө биелүүлж, цэргийн дүрэмт хувцсаар гангардаг болоод жил болж байна. Байн байн хувцас руугаа хармаар санагдаад байдаг юм билээ, эхэндээ. Огшиж омогшино, түүнтэй зэрэгцээд үүрэг хариуцлага их нэмэгддэг гэдгийг сайн ойлгосон доо.

-Залуу  гэр бүлийн маргаашийн  зорилго  тань сонин байна?

– Э.Лхагвасүрэн: Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үйлсэд нэлээдгүй хугацааг зориулсан.  Цаашид мэргэжлийн ур чадвараа улам ахиулж, сурч боловсрох хэрэгтэй байна. Энэ л бидний  зорилго.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим