Улс төр
Ш.Батбаяр: Ардчилсан нам асуудлаа шийдсэн даргаа бүртгүүлэх ёстой
Ардчилсан Ахмадын Холбооны дарга Ш.Батбаяр Ардчилсан намын даргын асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга хэмээн өөргий нэрлэж яваа С.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээс үүдэн, намын дүрмийнхээ дагуу огцорч, УИХ-ын гишүүн Ц.Туваанд тамгаа хүлээлгэн өгсөн. Гэтэл гэнэт С.Эрдэнэ өөрийгөө АН-ын даргаар ажиллаж эхэллээ хэмээн зарласан билээ. Түүнээс хойш тус намынхан хоёр тусдаа АН-ын даргын сунгаа явуулж, О.Цогтгэрэл, М.Тулгат гэх хоёр даргатай болсон ч Дээд Шүүх хэнийг нь ч бүртгээгүй. Гэвч эрх зүйн шинэ нөхцөл байдал дахин үүсч Улсын Дээд Шүүх АН-ын бүртгэлийн тухай мэдээллээ шинэчилсэн байна. Уг бүртгэлээс үзэхэд С.Эрдэнэ намын даргаас огцорсон, одоогоор АН албан ёсны даргагүй байгаа нь тодорхой болжээ.
–Ардчилсан намын асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Энэ оны дөрвдүгээр сарын 07-ны өдөр Их хурлаа хийсэн. Эндээс гарсан шийдвэрийн талаар та мэдээлэл өгнө үү?
-Харин тийм. Намын Их хурлаар бид даргаа батламжилсан. Тэгээд УДШ-д албан ёсоор асуудлаа тавьсан боловч өнөөг хүртэл шийдлээ олоогүй л явна. УДШ-ийн 38-р тогтоол гарсан. Тэр тогтоолоор АН-ын Их хурлыг дүрмийн дагуу явсан байна гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд намын даргыг бүртгэж аваагүй нь зүгээр шалтаг байсан. Намын эрх барих дээд байгууллага бол Их хурал. Бид Их хурлаараа хэнийг даргаар тавихав, ямар дүрэмтэй байхав, хэнийг үг хэлүүлэхэв, хэнийг намаасаа арга хэмжээ авхуулахав гээд бүх асуудал дээд Их хурлаараа шийдэгддэг. Харамсалтай нь өмнөх их хурлаар 38-р тогтоолын дагуу буцаагдсан. Бүх юм дүрмийнхээ дагуу явжээ, ганцхан Их хурлаар батламжлах асуудалд чинь намын даргаар батламжлах гэдэг үг алга байна гэдэг асуудлаар буцаасан. Түүнээс биш Их хурал хуралдаж байснаа намын дарга батламжлах асуудлыг гэнэтхэн гаргаад ирэхгүй нь тодорхой. Хэн нэг Их хурлын гишүүн бүрэн эрхийнхээ дагуу санал гаргаад хууль ёсны намын даргын сонгууль явагдсан тул түүний дагуу батламжлая гэдэг зүйл л явсан байх ёстой. Тиймээс арга буюу 2022.03.10-ны өдөр намын даргын сонгуулиа дахин зарлаж 21 аймаг, 9 дүүргээрээ тойрсон. Тэгээд ҮБХ-ны гишүүдийн гуравны хоёроос дээш нь их хурлаа хийхээр шийдвэрлэсний үндсэн дээр 2022.04.07-ны өдөр зарласан. АН-ын бүх эрх мэдлийг барьдаг Их хурал дүрмийнхээ дагуу албан ёсоор хуралдсан гэсэн үг. Уг их хурлаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд намын даргын сонгуулиар ялсан даргаа батламжлая, дүрмэндээ өөрчлөлт оруулая гэдэг асуудал л дэвшүүлсэн. Тэгэхээр энэ бол дүрмийнхээ хүрээнд хийгдсэн Ардчилсан намын дээд шийдвэр. Энэхүү дээд шийдвэрийг УДШ өөрийн дүрмийн дагуу бүртгэж авах ёстой болохоос биш намын даргаар хэн байхыг шийдэх эрх УДШ-д байхгүй.
– Өнгөрсөн 7 хоногт Ардчилсан намын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Үүнийг УДШ-ээс хүлээж авч, хариу өгсөн үү?
-УДШ хуулийн дагуу бүртгүүлэх материалыг хүлээж авсан бөгөөд хуулийн хугацаандаа буюу 30 хоногийн дотор хариу шийдвэр өгөх ёстой. Хэрэв 30 хоногийн дотор хариу өгч чадахгүй бол дахиад 30 хоног сунгах эрх нь УДШ-д бий. Тэгэхээр УДШ-д Ардчилсан намыг даргагүйгээр хоёр сар барих боломж бий. Бодвол цаад эрх баригч намаас Ардчилсан намыг даргагүй байлгаарай гэсэн чиглэл өгсөн юм шиг байгаа юм.
–УДШ-ийн 38-р тогтоолын дагуу намын даргын сонгууль явагдсан гэж байгаа. Гэтэл үүнийг хүмүүс хоёр талтайгаар харж байна. Яг үүнийг хуулийн зүйн үүднээс авч үзвэл энэ нь яг хууль ёсны мөн үү?
-Угаасаа бид Их хурлаараа баталсан өөрийн гэсэн дүрэмтэй. Тэр дүрмэндээ намын даргыг ямар дэс дараалалтай сонгохыг бүр нарийн заасан байгаа. Энэ удаагийн сонгуульд бол намын дүрмэнд заасны дагуу зарлагдаж Х.Баттулга, Ж.Батсуурь гэсэн хоёр хүн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн үйл ажиллагаа хууль дүрмийн хүрээнд явагдаж дууссан. Сонгуулийн үр дүн гарсны дараа намын даргыг батламжлах асуудлыг их хурал олонхоороо шийдэх ёстой. Тэгэхээр бүгд ном, дүрмийн дагуу явагдсан гэсэн үг. Нөгөө талаас энэ намын дарга болохыг хүссэн С.Эрдэнэ, М.Тулгат хэн бүхэнд сонгууль нээлттэй байсан. Тэгээд өөрсдөө бүртгүүлээгүй атлаа бид нарыг оролцуулаагүй гэсэн юм ярьдаг. Тэгэхээр үүн дээр ямар ч хууль зөрчигдсөн юм байхгүй. Бид Их хурлаараа 38-р тогтоолыг өгүүлбэр бүрээр нь уншиж байгаад нэг ч өө сэв гаргалгүй асуудлаа шийдвэрлэсэн тул АН-ын хувьд эцсийн бөгөөд дээд шийдвэр.
–Ардчилсан намын 220000 гишүүний байр суурь, Ардчилсан намын даргын энэ удаагийн сонгуулиар намын хоёр талд байгаа талцал эцэслэгдэх ёстой гэж үзэж байна уу?
-Гишүүд бүгд нэг талд байгаа гэдгээ намын даргын сонгуулиар хариууллаа. Нийт хоёр зуун хорин мянган гишүүнээс зуун таван мянга нь бүртгэлд орж түүний 90 гаруй хувь нь Х.Баттулгыг дэмжиж саналаа өгсөн байна. Тэгэхээр 21 аймаг, есөн дүүргээр уулзалт хийхэд гишүүд бүгд нэг талдаа байгаагаа илэрхийлмэн. Тэгээд нэг талдаа гарахгүй гэж байгаа хүмүүсийг намаасаа хөөх тал дээр арга хэмжээ аваач ээ ч гэсэн санал хүсэлтүүдийг ирүүлж байна. Ардчиллын үндсэн зарчим бол асуудлаа олонхоороо шийдвэрлэж, цөөнхийнхөө эрхийг хүндэтгэнэ гэсэн байдаг. Намын нийт гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжээд байхад намын гишүүдийн дунд хуваагдалтай гэх нь өөрөө өрөөсгөл ойлголт болно. Харин намыг хуваагдсан юм шиг харагдуулах сонирхол хэсэг бүлэг хүмүүст бий. Тэгэхээр УДШ бол эрх баригч намын дохио зангаагаар хөдөлдөг утсан хүүхэлдэй шиг болж байна. Тэгвэл С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өөрсдийгөө намын удирдлага гэж зарлаад байгаа ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмийнхээ хүрээнд С.Эрдэнэ намын гишүүнчлэлгүй, намаас хөөгдсөн хүн. Намаас хөөгдсөн хүн л намын дарга мэтээр жүжиглээд яваад байгаа юм. Түүнд нь ч дээд шүүх туслаад хууль бус үйл ажиллагаануудыг дэмжээд байгаа юм шиг асуудал гаргаад байгаа нь харамсалтай.
-Тэгвэл УДШ та бүхний эсрэг талд байгаад байгаа юм уу?
-Энэ намыг удирдаж байгаа хамгийн дээд байгууллага болох Их хурал нь шийдвэрээ хүргүүлчхээд байхад бүртгэх л ёстой асуудал. Хар ухаанаар бодох юм бол нэг айлд хүүхэд төрлөө гэхэд гэр бүлийн гишүүд буюу эцэг, эх нь бусад хүүхдүүдтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нэрийг нь цаасан дээр бичээд аягатай будаанд хийж сэгсэрч байгаад түүнийг нь сугалаад за энэ нэрийг өгье гэдэгтэй л адил. Баттулга гэдэг нэр гарч ирлээ шинэ хүүхдэдээ энэ нэрийг өгье гээд бүгдээрээ алга ташаад зөвшөөрч байгаа. Улсын бүртгэлийн байгууллага нь танайх Баттулга гэж нэр өгөхгүй ээ. Эрдэнэ гэдэг нэр өг гэж байгаатай адил юм болоод байна.
–Тэгэхээр УДШ эрх баригч намын талд үйлчилж байна гэж харж байна уу?
-Аль эрт шийдэгдчих байсан намын даргын асуудлыг хойшлуулж байгаа нь УДШ. Бидний хүргүүлсэн намын дүрмийн дагуу албан ёсны хүсэлтийг үгүйсгэж буй хэрнээ хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг дэмжээд байгаа нь үүнийг нотолж байна. АН-ын хувьд УДШ-ийг хүндэтгэж үзээд удаа дараа материалаа хүлээлгэж өглөө. Өмнө нь 2021.11.05-нд хийсэн Онц их хурлаараа Монгол Улын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын дарга нар Монгол Улсын газрын зураг дээр албан ёсны тамгаа дараад, гарын үсгээ зураад УДШ-д хүргүүлж байхад түүнийг бүртгэж авахгүй байна гэдэг нь асуудал юм. Тэгэхээр УДШ эрх баригч намын талд үйлчилж байгаа нь ойлгомжтой. Аймаг, сум бүрийн намын дарга нар тамгаа дарж, гарын үсгээ зураад дахин баталгаажуулсан. Хэрвээ УДШ Ардчилсан намаас өгсөн хүсэлтийг хүлээн авахгүй бол Ардчилсан намын гишүүдийн зүгээс томоохон эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой юм. Ардчилсан нам асуудлаа шийдсэн даргаа бүртгүүлэх ёстой.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм53 мин өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр19 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм1 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ