Connect with us

Спорт

 Б.Нямсүрэн: Бүх ард түмний наадам гадаадад суугаа монголчуудын дунд ч мөн адил зохион байгуулагдана

Нийтэлсэн

-

 Олон улсын стандартад нийцсэн, улсын хэмжээнд өргөн дэлгэр хөгжсөн спортын төрлүүдээр зохион байгуулах, дотоодын өрсөлдөөнийг тив дэлхийн тэмцээн наадамд өрсөлдөх тамирчдын   ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын бүх ард түмний зуны спортын 15 дугаар  наадам буюу шигшээ тэмцээн ирэх зургадугаар  сарын  13-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, Үндэсний спортын наадмын шигшээ тэмцээн  наймдугаар  сарын 5-10-нд Хүй долоон худагт  зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцохоор шалгарсан тамирчид болон бэлтгэл ажлын  талаар Биеийн тамир спортын улсын хорооны спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа Б.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр буудлагын  спортоор хичээллэж Азийн наадам буюу азийн АШТ-нд багаараа зургадугаар  байрт шалгарч  байв. Улмаар олимпийн гурван циклийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан байна.

– Хоёулаа ярилцлагаа Бүх ард түмний зуны спортын наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар эхэлье?

-Монгол Улсын Засгийн газрын  2018 оны 183 дугаар тогтоолоор Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журмыг баталсан. Энэхүү дөрвөн жилд нэг удаа зохиогддог наадам  Монголын ард түмний болон үндэсний спортын наадам хүүхдийн спортын наадам, оюутны спортын наадам гэсэн дөрвөн үе шаттайгаар  явагддаг. Энэ жилийн хувьд Монголын бүх ард түмний спортын наадам, Монголын үндэсний наадам, оюутны наадам гэсэн гурван наадамд тамирчид өрсөлдөнө. Одоогийн байдлаар зохион байгуулалт, бэлтгэл ажил амжилттай хийгдээд явж байгаа. Монголын оюутны тавдугаар  наадам 2020 онд зохион байгуулагдаад цар тахлын улмаас хоёр удаа хойшлогдсон. Харин энэ жил  Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг журмаараа явж байна.Энэ  наадмын шигшээ тэмцээн тавдугаар сарын 10-нд явагдаад дууссан. Оюутны спортын анхан шатны тэмцээнд 29 их дээд сургуулийн 4500  тамирчид  оролцсон. Үүнээс  шигшээ тэмцээнд 1607 тамирчин арван спортын төрлөөр өрсөлдөж дууслаа. Насны хувьд 19 наснаас дээш тамирчид оролцох юм. Өөрөөр хэлбэл аймаг орон нутагтаа анхан шатны тэмцээнд оролцоод тэндээсээ шалгарсан шилдэг тамирчид шигшээ тэмцээнд оролцоно гэсэн үг.

– Энэ удаагийн наадам урьд жилүүдээс юугаараа онцлогтой вэ?

-Тухайн тамирчин оршин суугаа хаягийн бүртгэл дээр биш өөрийн сонголтоор оролцох боломжтой.  21 аймаг, есөн дүүргийн 29100 тамирчин оролцоно. Спортын салбарын Цахим мэдээллийн сан дээр тоон буюу нэрэн мэдүүлэг дээр бүртгэгдэж  байгаагаараа онцлог. Дөрөвдүгээр сарын 28-нд  аймаг орон нутаг дээр анхан шатны тэмцээн зохион байгуулагдаж дууссан. Эндээс шалгарсан тамирчид Цахим системээр шигшээ тэмцээнд оролцох мандатаа авч байгаа. Шигшээ тэмцээнд одоогийн байдлаар 12800 тамирчдын нэрэн мэдүүлэг ирсэн. Харин одоо багийн буюу бүсийн төрлүүд дээр сагс хөл бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүд аймаг орон нутагтаа зохион байгуулагдаж байгаа. Волейболын баруун бүс Баян-өлгийд, хангайн бүс Өвөрхангайд, говийн бүс Өмнөговьд, зүүн бүс Говьсүмбэр аймагт, нийслэлийн бүс Улаанбаатар хотод зохион байгуулагдаад явж байна. Бас  нэг онцлог нь гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн дунд дээрх наадам нэгдсэн заавар хөтөлбөрийн хүрээнд гурван улсын гурван хотод зохион байгуулахаар төлөвлөсөн. Азийн орнуудынх  Солонгос улсад, Америк тивийнх Вашингтон мужид, дээр нь Европын  нэг хотыг сонгоод тухайн улсынх нь ТББ, холбоодуудаар нь дамжуулаад наадам зохион байгуулах хороонд нь Монголын бүх ард түмний спортын наадам дээр сагс, хөл бөмбөг,волейбол, Монголын үндэсний  спортын наадам дээр шагай, сур харваа, бөх гэсэн гурван спортын төрлөөр явагдах талаар зохион байгуулалтын ажлаа  хийж байна.

-Одоогийн байдлаар гадаадад суугаа монголчуудын тэмцээнд оролцох оролцоо  идэвх ямар хэмжээнд байна вэ?

-Энэ тухайд оролцогчдын тоо хүлээлттэй байгаа. Ялангуяа Америк, Солонгос улсад монголчууд хамгийн их амьдардаг. Тийм учраас иргэдийн дунд спортын холбоодууд байгуулагдаад тодорхой хэмжээгээр зохион байгуулалтанд орсон байгаа. Тэнд ажиллаж, амьдарч, сурч байгаа хүмүүстэйгээ холбогдоод зохион байгуулах хороон дээр төлөөллийг нь оролцуулаад явж байна.Тэмцээний товын хувьд нэгдсэн заавар дээр тусгасан хугацаанд зохион байгуулагдана. Гэхдээ тэдний  ажил амьдралаа зохицуулах цаг завыг нь харж зохицуулах ажил хийгдэж   байна. Эсвэл баяр наадмын үйл ажиллагаатай давхцаж магадгүй. Энэ талаар Гадаад харилцааны яамтайгаа холбогдоод нэг цонхны үйлчилгээгээр ажил явагдаж байгаа. Тиймээс зургадуагаар сард уу, наймдугаар сард уу гэдэг нь тухайн орны онцлог, цаг хугацаанаас хамаарах асуудал. Бид  наадмын Зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам, тухайн улс дахь ЭСЯ, Консулын газар, Монголчуудын төрийн бус байгууллагууд хамтран монгол иргэдийн оролцоог хамгийн ихээр хангах бололцоотой улс, хотыг сонгож баталсан заавар, удирдамжийн дагуу зохион байгуулах юм.

-Хөл бөмбөгийн тэмцээн энэ сарын 9-нд эхэлсэн гээд анхан шатны тэмцээнүүд үргэлжлээд л явагдаад байна?

– Тийм ээ, Нийслэлийн бүс тавдугаар дугаар арын 21-нд болно.Энэ сарын 10-ны байдлаар  сагсан бөмбөгийн тэмцээн дуусгавар боллоо. Харин аймаг орон нутагт сагсан бөмбөгийн бүсийн тэмцээнүүд зохион байгуулагдаад эхэлчихсэн байгаа. Баруун бүс Завхан, хангайн бүс Баянхонгор, төвийн бүс Дундговь, зүүн бүс Дорноговь буюу нийслэл Улаанбаатарт тус тус зохион байгуулагдаж байгаа.Сагсан бөмбөг дээр 423  тамирчны  мандатын асуудал баталгаажаад уралдаан тэмцээндээ оролцоод явж байгаа.

Тэгвэл Монголын үндэсний спортын наадамд спортын ямар төрлүүд багтах вэ?

– Монголын үндэсний спортын наадамд оролцогчдын нэрэн мэдүүлэг одоогоор нээлттэй байна. Үндсэн болон үзүүлэх төрлүүдээр явагдаж байгаа. Үндсэн төрөл нь зуны ес, өвлийн хоёр аймаг орон нутагт түгээмэл хөгжсөн үндэсний спортыг төрлүүдээр бүх аймаг орон нутаг анхан шатныхаа тэмцээнээс шалгаруулаад шигшигдэж гарч  ирэх бүрэн боломжтой аймгууд орно. Үзүүлэх төрөлд орон нутагт тухайн спорт хөгжих  боломжтой тухайн спортыг хөгжүүлээд явж байгаа спортын холбоодуудаас наадмын хөтөлбөрт үзүүлэх төрлөөр  орж ирээд дараагийн наадмуудад үндсэн төрөл болгож оруулж ирье гэсэн зарчим баримталж байгаа. Тодруулбал, монгол түмний уламжлалыг хадгалсан морин өртөөг спортын чиглэлээр хөгжүүлье аймаг орон нутагт болон улсын хэмжээнд үзүүлье гэж оруулж байна. Дээр нь казак түмний уламжлалт спортын төрөл болох морин барилдаан аймаг орон нутагт манай төрөл болж хөгжих боломжтой юм байна гэсэн хүсэлтийг өмнөх онд нь өгдөг. Наадамд оролцохоор хөтөлбөрт багтсан спортыг тухайн жилийнхээ есдүгээр сарын 30-ны дотор хүсэлтүүдээ өгдөг. Мөн манай газраас аймаг орон нутагт хөгжиж байгаа спортынхоо төрлүүдийн саналыг бас авдаг. Тиймээс нэг талаас спортуудын холбоодуудын санал, нөгөө талаас аймаг орон нутгаас наадмын нэгдсэн зааварт багтах спортынхоо төрлийг өгч эндээс шалгаруулалтаа хийдэг юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд пара жүдо, пара хөнгөн, суугаа волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн  паралимпийн таван төрөл, дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбаг, ширээний теннис гэсэн хоёр төрлөөр оролцоно. Эдгээр төрлүүд нь анх удаа бүх ард түмний спортын наадамд шинээр орж байгаа юм. Тиймээс  Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн холбоо, ширээний теннисний холбоо бидэнтэй хамтарч ажиллана. Мөн аймаг орон нутагт байгаа бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлүүдээр нь тамирчдаа нэрэн мэдүүлгээр Цахим системд бүртгүүлж байгаа.

Шагнал урамшууллын хувьд ямар байх бол?

-Шигшээ тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 2018 оны 173 дугаар тогтоол буюу Засгийн газрын мөнгөн шанал урамшууллыг олгоод явна. Мөн  амжилттай зохион байгуулсан спортын холбоодуудыг цом өргөмжлөлөөр шагнах юм.

 -Өмнөх жилүүдэд болж байсан дээрх наадамд хаанахын тамирчид хамгийн өндөр амжилт үзүүлж байв?

-Өмнөх жилүүдэд хүчний байгууллагын спортын төрлүүд тусдаа баг болж ирдэг байсан. Харин энэ жилийн нэгдсэн заавар дээр “Алдар” “Хүч”, “Аврагч” “Хилчин” зэрэг байгууллагууд тухайн дүүргийнхээ анхан шатны тэмцээнээс баг тамирчдаа оролцуулах  зохицуулалтай байгаа. Тиймээс урьд урьдын наадмуудын тэргүүн байрыг “Алдар” спорот хороо багаараа, дараа нь “Хүч” нийгэмлэг ордог байсан:. Аймаг орон нутгуудыг тусад нь байр эзлүүлдэг байсан бол энэ жил нэгдсэн удирдлаган дор тухайлбал, “Алдар” спорт хороо  БЗД-ийн анхан шатны тамирчдаас шалгарч баг бүрдэж оролцох юм. Өөрөөр хэлбэл тухайн орон нутаг дүүргээсээ шалгарна гэсэн үг. Анхан шатны тэмцээнүүд ямар ч маргаан будлиангүйгээр зөв зохион байгуулалтанд ороод явж байгаа.

 

Дэлгэрэнгүй ...

Спорт

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” Констракшн, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
Улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн арслан Ц.Төмөржоожид гардуулсан юм.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 6 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагналыг хурдын удмын адуутай гардсан юм.
Дараагийн долоо хоногийн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагаас Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.
Дэлгэрэнгүй ...

Спорт

“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас  дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.

Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.

Дэлгэрэнгүй ...

Спорт

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.

Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм11 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм11 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр11 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм12 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм12 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм12 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм12 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм12 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм13 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент13 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад13 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр13 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим