Энтертайнмент
Монголын их утга зохиолын өрлөг эжий Ш.Дулмаа зохиолч нөхдийнхөө хайр хүндэтгэл, талархалд умбалаа

Ардын зохиолч, СГЗ яруу найрагч Ш Дулмаагийн 90 насны ойд зориулсан “Хаан найргийн хатан Дулмаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Улсын төв номын санд найрагч нөхдийнхөө хайр талархал, халуун уур амьсгал дунд бялхаж өнгөрлөө. Энэхүү хүндтэй арга хэмжээнд үе үеийн зохиолч, яруу найрагчид, түүний шавь нар сэтгүүлчид нэгэн дээвэр дор цугларсан байлаа. Хуралд Ш. Дулмаа ХХ зууны сүүл хагасын Монголын яруу найргийн том төлөөлөгч болох нь, Монголын яруу найраг дахь “эмэгтэй хүн”-ий сэтгэл зүйн орон зай, Яруу найрагч Ш.Дулмаагийн найраглалууд дахь утга уянгын зохицол,”Хүүгийн эцэгт бичсэн захидал” шүлэгт Р.Чойномын бичсэн хариу захидлын тухайд зэрэг түүний Монголын утга зохиолд оруулсан үнэтэй хувь нэмэр, шүлэг уран бүтээлүүд нь хэрхэн төрж байсан юм гэх мэт бахархам илтгэлүүдийг тавьсан юм. Ямартаа ч их найргийн эгшиглэнт атлаа адармаат зам мөрөөр эрчүүдтэй мөр зэрэгцэн хатируулж, энэ өндөрлөгт хүрсэн эмэгтэй найрагч цөөхөн. Тэрбээр нэгэнтээ
Хар далайн цэнхэр мандал дээр шүлэг бичив,
Карпатын уулын өндөр оргил дээр шүлэг бичив
Ариухан Дунайн гарцан дээр шүлэг бичив
Агаарын хөлгийн бүхээг дотор шүлэг бичив
хэмээн шүлэглэсэн шигээ түүний дуу хоолой, уран бүтээл хүрээгүй газар гэж үгүй. 90 жилийн ойн арга хэмжээ үүгээр дуусахгүй энэ сарын 16-нд 90 насных нь хүндэтгэлийн тоглолт УДЭТ -д болж энэ цагийн шилдэг дуучид оролцох аж. Ингээд хүрэлцсэн ирсэн зочдын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.
Н.Гантулга: 1960-аад оны адуу шиг найрагчдын дунд ганц бүсгүй байсан нь Ш.Дулмаа
/Болор цомын эзэн яруу найрагч/
-Монголын их утга зохиолын өрлөг эжий, монголчуудын онож нэрлэснээр “Хаан найргийн хатан Дулмаа” гэдгээрээ алдаршсан Ш.Дулмаа найрагчийн маань 90 насны өндөр ой энэ өдрүүдэд тохиож байна. Багш маань өнөөдөр 92 наслаад байна. 90 насан дээр нь арга хэмжээ зохион байгуулах байсан хэдий ч цар тахлын улмаас хойшлоод байсан юм. Тус арга хэмжээнд Монголын их утга зохиолын мэргэд бүгд ирсэнд бахархаж байна. Онцолбол Монголын зохиолчдын эвлэлийг олон жил удирдсан, өнөөдөр найрагт дуртай хүн бүрийн дунд домог мэт яригддаг шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв гай хүндэтгэж ирсэн байна. Тэрбээр МУГЖ Зангад гуайн дуулдаг “Алтан намар”, “Анхны хайр,””Сэвтээ нь үгүй сэтгэл” зэрэг олон сайхан дуутай. Энэ хүн ирэхээс ч аргагүй. Учир нь Ш.Дулмаа яг энэ цаг дор Монголын их утга зохиолын амьд бурхан болж байна. Монгол Улсын төрийн дууллыг зохиосон Монгол Улсын төрийн шагналыг гурван удаа хүртсэн анхны Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн шавь, дорнын агуу их яруу найрагч Б,Явуухулангийн гарын шавь. Эндээс Шагдарын Дулмаа хэн болох нь тодорхой. Улмаар Монголын утга зохиолын алтан үе гэгддэг 1960-аад оны яруу найргийн оргил болсон Ш.Сүрэнжав П.Бадарч, П.Пүрэвжав, П.Бадарч Д.Шагдарсүрэн, Р.Чойням нарын газрын цээжинд гарсан адуу шиг найрагчдын дунд ганц бүсгүй хүн байсан нь Ш.Дулмаа юм. Үүгээрээ үнэхээр агуу. Тийм учраас энэхүү эрдэм шинжилгээний хурал зөвхөн яруу найрагч Ш.Дулмаагийнх биш Монголын их утга зохиол, яруу найргийн бүтэн 90 жилийг бичилцсэн, түүхийг дэнсэлсэн хурал боллоо гэж ойлгож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч АУЗ -ынх нь зарлигт: СГЗ Ш.Дулмаа танд Монголын шинэ үеийн яруу найргийг хөгжүүлэх, яруу найргийн сэтгүүл зүйн гол төлөөлөл болсон хүмүүсийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж хүртээж байна хэмээн бичсэн байдаг. Энэ хүрээнд О.Цэндаюуш захиралтай утга зохиол, нийгмийн ажилтны том сургууль байгуулагдсан. Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаагаас эхлээд Н.Гантулга миний бие Ц.Эрдэнбаатар, саяхан Болор цом авсан Б.Болорцэрэн, ТВ-5 телевизийн Отгонбаатар, UBS телевизэд байсан Буянжаргал гээд бүгд манай сургуулийн төгсөгчид. Иймд багш маань 2000-аад оны үе буюу шинэ мянганы утга зохиол сэтгүүл зүй эх хэл соёлын үндсэн баг бүрэлдэхүүнийг төлөвшүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Тийм учраас багшдаа маш их баярлаж явдаг. Энэ дашрамд үргэлж баярлаж явдаг нэг зүйлээ хуваалцахад намайг адуучин Норовын гүүн зэлээс ирсэн нэгдүгээр курсийн “жижигхээн” оюутан намайг тосч аваад энэ авьяастай хүү гэж намайг авч таксидаад, үсийг маань засуулаад, гэрэл зурагчнаар зургийг минь авахуулаад энэ бүгдэд мөнгө төлөөд “Цог” сэтгүүлийн эрхлэгч СГЗ Х. Зандраабайдий гуай дээр нэг шил юмтай очиж байсан нь санаанаас гардаггүй юм. Зандраабайдий гуайг “Хөх ногооны униар”, Хонины найр, Гул Аранжин зэрэг Монголын ард түмний сэтгэлд хоногшиж үлдсэн кинонуудаар нь Монголын бид бүхэн сайн мэднэ Улмаар сэтгүүлийн өмнөтгөл үгэндээ Монголын их уга зохиолд нэгэн цагт миний гавь Н.Гантулга дуу хоолойгоо хүргэх цаг ирнэ гэж бичсэнийг бодохоор уйлмаар болдог юм. “Цог” сэтгүүлийн “Оч буланд шүлгийг минь гаргана гэдэг тухайн үедээ хамгийн том өндөрлөг байлаа шүү дээ.
Б.Уранчимэг: Бидний сайн сайхан явцгааж байгаа нь ээжтэй минь салшгүй холбоотой
/Ш.Дулмаа гуайн охин/
-Өнөөдөр бидэнд маш их баяртай өдөр болж өнгөрлөө. Зохиолч яруу найрагчид, сэтгүүлчид ээжийн минь уран бүтээлийн шүтэн бишрэгч гээд бидний үйл ажиллагааг хүндэтгэн ирсэн бүх хүмүүст үнэхээр талархаж байна. Дандаа Монголын сор болсон эрдэмтэн, мэргэд доктор профессорууд илтгэл тавилаа. Үнэхээр гайхамшигтай. Сүүлийн 20 жил ийм том хэмжээний эрдэм шинжилгээний хурал болж байсныг санахгүй юм. Бусад зохиолчдоосоо ялгарах ганц онцлог нь миний ээж маш өндөр боловсролтой,яагаад гэвэл миний ээж шиг гурван их сургууль төгссөн, зохиолч, яруу найрагч, хэл шинжлэлийн эрдэмтэд ховор. Тухайн цаг үеийнхээ од сор болсон уран бүтээлч. Тийм учраас ээжээрээ үнэхээр бахархдаг, баярладаг. Бид эхээсээ дөрвүүлээ, хоёр хүү, хоёр охинтой. Том ах Хүндэт төмөр замчин бага ах гавьяат жүжигчин, хоёр охин нь хоёулаа орчуулагч, дүү Саранчимэг маань англи япон, герман, орос хэлний гайхалтай чадварлаг орчуулагч. Миний бие киноны орчуулагчаар төгссөн. Бидний сайн сайхан явцгааж байгаа, амьдрал ажил үйлс бүхэн маань бүтэмжтэй байдаг нь ээжтэй минь салшгүй холбоотой, ээжийн маань ач буян. Ингэж би нийгмийн сайн сайхан хүмүүстэй өсөхөөс өтлөх насандаа хамт байгаа нь хязгааргүй том хувь тохиол аз жаргал юм. Ийм гайхамшигтай гэр бүлийн гишүүн. Хаана ч явсан хүмүүс яруу найрагч Ш.Дулмаагийн охин гэхээр маш хүндтэй элгэмсэг сайхан ханддаг. Энэ байдал олон зүйл дээр ажиглагддаг юм аа.
Ж.Хишигжаргал: Монголын яруу найраг, утга уран зохиолын өв соёлыг хамтарч хөгжүүлэх хүсэлтэй байгаа
/Нэг бүс, нэг нам олон улсын хөгжлийн судалгааны академийн тэргүүн/
-Монголын ард түмний хайр хүндлэлийн эзэн гайхамшигтай яруу найрагч бид бүхний өв соёлын их ундарга, АУЗ, СГЗ яруу найрагч Ш.Дулмаа гуайн охин Уранчимэг эгч бид найзууд. Тийм учраас нийгэмд хүртээмжтэй гэгээлэг ийм сайхан үйл хэргийг дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Улмаар Хятад улсаас манай улсад боловсролын чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн “Нэг бүс, нэг нам олон улсын хөгжлийн судалгааны академийн захирал Лю Яцүн манай Монголын яруу найраг болоод утга уран зохиолын өв соёлыг хамтарч хөгжүүлэх, дэлгэрүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд гар бие оролцон ажиллах хүсэлтэй байгаа. Хэдийгээр бид энэ ажлыг оройтож эхэлсэн ч гэлээ одоогоор маш хурдтай явж байгаа. Зөвхөн утга уран зохиол гэлтгүй судалгааны бүх чиглэлд хамтарч ажиллахыг гол зорилгоо болгосон.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
