Японы сүмогийн дээд зиндаанд барилдаж буй цорын ганц ёкозүна буюу их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы эзэн хааны цомыг долоо дахь удаа өргөлөө.
Түүнтэй ижил 11 даваа, 3 унаатай явсан Таканошо сүүлийн өдөр өвдөг шороодсоноор Г.Ган-Эрдэнэ аваргын болзлоо хангасан. Тэрээр сүүлийн өдрийн барилдаанд нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлээд байсан Митакэүмиг ялсан юм.
Өнгөрсөн гуравдугаар сард бэртлийн улмаас тэмцээнээ дуусгасан их аваргын хувьд энэ удаагийн тэмцээн өмнөхөөсөө удаан санагдсан аж. Түүний бэртэл гүйцэд эдгээгүй байсан ч Нацү башёд түрүүлэхээр зорьсон гэдгээ цом авахдаа ярьсан юм.
Тэрээр “Тэмцээн эхлэхийн өмнө би бага зэрэг сандарч байсан нь эхний ялагдалд нөлөөлсөн байх. Өнгөрсөн сарын тэмцээнд оролцож чадаагүйдээ сэтгэл гонсгор байсан тул илүү их амжилт үзүүлэхийг хичээсэн” хэмээв.
Тэрүнофүжи – Митакэүми
Бусад Монгол бөхчүүдийн хувьд
- Хошорюү С.Бямбасүрэн 8-7
- Чиошима Г.Мөнхсайхан 6-9
- Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6
- Кирибаяама Б.Лхагвасүрэн 10-5 гэсэн амжилттай дуусгасан нь сүүлийн тэмцээнүүдэд байгаагүй сайн үзүүлэлт болов.
Нацү башёд барилдсан озеки цолтнууд тун тааруу байсан бөгөөд Такакейшо 8 даваа 7 унаатайгаар бусдыгаа тэргүүлсэн.
Ирэх долоодугаар сарын тэмцээн буюу нагоя башёд озеки Шодай, Митакэүми нар заавал найм давах даалгавартай барилдана. Эс бөгөөс цол буурч секивакэ болох юм.
Өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээний аварга секивакэ Ватакакагэ 9 давж цолоо баталгаажуулав. Харин нөгөө секивакэ Аби 8 удаа өвдөг шороодсоноор 50 хувийн амжилтад хүрч чадсангүй.
Таканошо – Кирибаяама
Тэмцээний үр дүн:
- Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12-3
- Таканошо 11-4
- Саданүми 11-4
- Комүсүби Дайешо 11-4
- Кирибаяама Б.Лхагвасүрэн 10-5
- Айояма 10-5
- Секивакэ Ватакакагэ 9-6
- Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6
- Вакатамотахарү 9-6
- Котоновака 9-6
- Мидорифүжи 9-6
- Окиноүми 9-6
- Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 8-7
- Озеки Такакейшо 8-7
- Ичияамамото – 8-7
- Точиношин 8-7
- Нишикиги 8-7
- Чиотарюү 8-7
- Мейсей 8-7
Нацү башёд 50-аас дээш хувийн амжилт үзүүлсэн 18 бөх байгаагаас дөрөв нь Монгол бөх