Энтертайнмент
Дуучин PSY компани байгуулжээ
БНСУ-ын дуучин PSY өөрийн инстаграмм хуудсандаа “P Nation” нэртэй компани байгуулж байгаа тухайгаа зарлажээ. Тэрээр “Өнгөрсөн 19 жилийн хугацаанд продюсер, менежер, төлөөлөгч зэрэг ажлыг хийж ирэхдээ, сурч мэдсэнээ улам өргөжүүлэн илүү олныг хамарсан далайцтай тоглолтууд хийхийг хүссэн юм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө эрч хүчтэйгээр хөлс хүчээ шингээсэн бүхнийг дэмжиж ажиллах тоглолтын тайзтай болохыг мөрөөдөж байна” гэж бичжээ.
Тэрээр анх 2001 онд дуучин шалгаруулах тэмцээнд оролцож танигдаж эхэлснээсээ хойш 8 альбом амжилттай гаргаж, 2012 онд гаргасан “Кангнам стайл” дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулсан юм.
PSY 2010 оноос хойш ажилласан “YG интертаймант”-оос 2018 оны 5-р сард гарч, энэ үеэс эхлэн шинэ компани байгуулах ажилдаа оржээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.