Нийгэм
УЛСЫН 3-Р ЭМНЭЛГИЙН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ДУНД “СУДЛААЧ-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг УГТЭ-ийн резидент эмч нарын дундах “СУДЛААЧ-2022” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Тус эмнэлгээс Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд хамрагдаж буй резидент эмч болон төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийнхээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, залгамж халаа болсон залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эрдэм шинжилгээнийг хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын түлхүүр илтгэлийг МУ-ын Хүний гавъяат эмч, Ардын багш, АУ-ы доктор, профессор, МАУА-ын гишүүн, АШУҮИС-ийн Хүндэт профессор Х.Гэлэгжамц “Бөөрний архаг өвчин” сэдвээр уншиж сонордууллаа.
Тус хуралд УГТЭ-ийн төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцаж байгаа резидент эмч нар эрдэм шинжилгээ судалгааны 43 өгүүлэл, онолын лекц 4, 29 ховор тохиолдлын материал ирүүлж оролцсон юм.
Резидент эмч нарын ирүүлсэн бүтээлээс шалгарсан 14 илтгэл аман хэлбэрээр танилцуулагдаж
- Тэргүүн байранд тус эмнэлгийн Ерөнхий мэргэшил судлалын резидент эмч Б.Саранзаяа нарын “Монгол улсад КОВИД-19 цар тахлын үед дайчлагдан ажилласан резидент эмч нарын дунд ажлаас халшрах хам шинжийг судалсан нь”,
- Дэд байранд Дүрс оношлогоо судлалын резидент эмч Э.Эрдэнэчимэг “Титмийн артерийн тогтворгүй товрууг өндөр нарийвчлалтай компьютерт томо—коронарографиар илрүүлсэн судалгааны дүнгээс”,
- Гутгаар байранд Дотрын анагаах судлалын резидент эмч Г.Намуунцэцэг нарын “УГТЭ-т бөөр шээс дамжуулах замын эмгэг оношоор хэвтэн эмчлүүлэгсдийн сүүлийн 5 жилийн клиникийн оношийн бүлэг, эмчилгээний төрөл, нас, хүйсээр харьцуулан судалсан нь”,
- Шилдэг ханын илтгэл”-ээр тус эмнэлгийн Мэдрэл судлалын багийн “Ханд шюллер кристиан өвчний тохиолдол”, Дотрын анагаах судлалын багийн “Пангипопитуитаризм”, Нүд судлалын багийн “Коатсын өвчин” сэдэвт ханын илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшууллаа.
Энэ үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир тэмцээндээ идэвхитэй оролцсон нийт резидент эмч нарынхаа мэдлэг ур чадварт нь өндөр амжилт хүслээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.