Энтертайнмент
Умард Ирландын гүнж монгол урлаачын даашинзаар гангарчээ
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Ёслолын үеэр Их Британийн ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон монгол дизайнер М.Энхцэцэгийн урласан даашинзаар гангарч, ёслолын ажиллагаанд оролцжээ.
Дизайнер М.Энхцэцэг нь дэлхийн загварын томоохон компанийн нэг “Stella McCartney”-ийн оёдлын мастераар ажилладаг бөгөөд бидний сайн мэдэх Парисын загварын шоу, Холливууд болон дэлхийн олон алдартны хувцсыг урласан үйлчин бүсгүй юм. Тодруулбал, Oprah Winfrey, Julia Robert, Megan Markle, Ellie Goulding, Emma Watson, Demi Moore, Kety Perry зэрэг олон алдартнууд түүний урласан хувцсыг өмссөн байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.