Спорт
Энэ зуны хурдан морьдын бүсийн уралдааны хуваарь

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг 2022 оны долоодугаар сарын 29-31-нд тус тус зохион байгуулна.
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долоодугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт,
Баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт,
Төвийн бүсийн хурдан морины уралдаан долоодугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болно хэмээн товлосон бол
Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл аймагт, говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, зуны бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн тэгш ойн баяр наадамтай тус тус хамтатган зохион байгуулна.
Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлт ирүүлжээ. Мөн Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буй юм байна.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.