Спорт
Монгол болон Энэтхэгийн түүх, соёлын хосгүй үнэт өв, Бурхан багшийн шүтээнүүдийг дэлгэн үзүүллээ.

Бурханы шүтээнүүд нь Монгол болоод БНЭУ-д ижил хэмжээнд хадгалагдан, хамгаалагддаг түүх, соёлын хосгүй үнэт өвүүд тул Соёлын яам Богд хааны ордон музейд хадгалагдаж байдаг Бурханы ариун шүтээнийг гаргаж, Энэтхэг улсаас ирсэн Бурханы ариун шүтээнтэй хамтатган, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өчигдөр залж, түүх соёлын хосгүй үнэт өвөө иргэдэд 10 хоног дэлгэн үзүүлэхээо болсон.
Бурхан багшийн Их дүйчин өдөр, Бурхан багшийн ариун шүтээнийг залах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-ын Хууль зүйн сайд Шир Кирен Рижижу, тус улсаас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсад суугаа Элчин сайд, олон улсын төлөөлөгчид оролцов.
Бурханы ариун шүтээнүүд нь 1898 онд Энэтхэг, Балбын хилийн ойролцоох Пипрахва орчмоос олдож, Монгол Улсад нэг шүтээн нь ирсэн байдаг.
Эрдэмтэд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бурхан багшийн шүтээн шүд /Монголчууд “цахиур эрдэнэ” гэдэг/-ийг 16 дугаар зууны үед Абтай сайн хан Төвөдөөс Монголд авчран, Эрдэнэ зуу хийдэд залсан гэж үздэг. Бурхан багшийн шүтээнийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 58 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулж, Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж байдаг юм.
Шүдийг 17 дугаар зууны үеийн Халх-Ойрадын дайн дажны үеэр лам нар далдлан хадгалж, Эрдэнэ хамбын хийд, Цахиуртын хуралд залж, нууц хэлбэрээр шүтэж байжээ. Бурхан багшийн шүдийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 58 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан. Шүд нь 3 см урт, 2.1 см зузаан, 2.2. см өргөн, 15 гр жинтэй гэнэ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.