Нийгэм
Өнөөдөр өрнөх онцлох үйл явдал /2022.06.21/
Зургаадугаар сарын 21-нд болох үйл явлын тойм:
9.00 цагт “Blue sky” зочид буудалд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын өнөөгийн байдал, Бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний систем болон лабораторийн үнэлгээний тоймыг танилцуулна. Утас: 88101990
10.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд, иргэд “Лиценз дагасан авлига” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
10.00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сургалт болно.
10.30 цагт ҮХЦ-ийн гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар иргэд хэвлэлийн хурал хийнэ.
11.00 цагт Монгени цогцолбор сургуульд Япон улсад суралцах шинэ гарцыг танилцуулах J-Academy хөтөлбөрийн өдөрлөг болно. Утас: 99682226, 80768008
11.00 цагт Чингүнжавын хөшөөний баруун талын уулзварт Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж (Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл)-ны 1.5 км замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх ажлын талаар тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 95953685
11.00 цагт Хангарди ордонд “Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээний талаар зохион байгуулагч нар нь хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88881108, 99763656
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэний нийгмийн байгуулага болон орон нутгийн төлөөлөгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн шаардлагын хариуг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэн Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлын хариуцлагыг ҮАБЗ хүлээх ёстой” сэдвээр өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.
14.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Боловсрол эвсэл, Тува ээж ТББ, Чинагийн Галсан сан хамтран Тува үндэстний цөөнхий хүүхдийн хос хэл, соёлын асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99427052, 95011119
16.00 цагт “Norphei art gallery”-д “Ардчилалд аг
Нийгэм
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна
Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 19300 суралцагчийг хамруулан 7 хоногийн 2-3 өдөрт тогтмол сүү өгч эхэллээ.
Ингэснээр хүүхдийн бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжин, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.
Төслийг хэрэгжүүлснээр суралцагчийн дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн тандалт судалгааг хийж, цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох аж.
Түүнчлэн хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах ач холбогдолтой.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Нийгэм
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй.
Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.
Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
Нийгэм
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.