Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийтэлсэн

-

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 05 дугаар сарын 01-нд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ.”, 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн дөрөвдүгээр бүлгийн 4.3-т “Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасан.

Өнөөгийн байдлаар манай улсад нэг саяас дээш хүн амтай хот 1 (Улаанбаатар), 70.0-110.0 мянган хүн амтай хот 2 (Дархан, Эрдэнэт), 20.0-70.0 мянган хүн амтай хот 16, 10.0-20.0 мянган хүн амтай хот 8, нийтдээ 10,0 мянгаас дээш хүн амтай төвлөрсөн хот, суурин газар 27 болж, хотжилтын түвшин 70.7 хувьд хүрээд байна. Хот, суурин газрын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд томоохон өөрчлөлт орж, хотжилтын түвшин эрчимтэй өсөж, хотын асуудлыг тухайлан зохицуулах, иргэдэд хотын үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага гарч байна.

1990 оноос хойш Улаанбаатар хотын хүн ам  3 дахин өсөж, суурьшлын бүс 6 дахин тэлжээ. Үүнээс шалтгаалан худалдаа үйлчилгээ, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал 61 хувьд хүрчээ. Цаашид ч хүн амын шилжилт хөдөлгөөний урсгал нийслэл хот руу чиглэх хандлагатай байна. Иймд засаг захиргааны шинэчлэл хийх замаар нэг төвт хотоос олон төвт хотод шилжүүлэх үүднээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг, 54 зүйлтэйгээр боловсруулжээ.

Хуулийн төсөлд,

-хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодруулбал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны эрх зүйн үндэс, чиг үүрэг, зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан;

-хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газрын өргөн барьснаар Улсын Их Хурлаас шийдвэрлэх ба 100000 доошгүй оршин суугчтай, оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь улсын зэрэглэлтэй, 30000 доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь орон нутгийн зэрэглэлтэй байх ба тосгон нь 2000 доошгүй оршин суугчтай байхаар тусгасан;

-хот, тосгон нь эдэлбэр газартай байх ба хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх ба эдэлбэр газартай үйлчлэх дүрэмтэй байхаар зохицуулсан;

-хот нь зохион байгуулалтын хувьд хотын хороонд хуваагдах ба тосгон нь хэсгийн зохион байгуулалттай байхаар зохицуулж, хот, тосгоны чиг үүргийг тогтооно;

-хотын удирдлагын тогтолцоо нь хотын Зөвлөл, хотын Захирагчаас бүрдэх ба хотын Зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагааны зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, хотын өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас сонгосон Хотын Зөвлөл хэрэгжүүлэх бөгөөд улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл нь оршин суугчийн тоо нь 200000 хүртэл бол 21, 200001-ээс дээш бол 25 гишүүнтэй байхаар тусгасан. Харин орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн хувьд оршин суугчийн тооноос хамаарч 11, 15 гишүүнтэй байхаар заалаа;

-Хот, тосгоныг өдөр тутамд удирдах, гүйцэтгэх удирдлагыг хот, тосгоны Захирагч, хотын хороонд хорооны Захирагч хэрэгжүүлэх ба тэдгээрийн бүрэн эрх, хотын Захирагчийн бүрэх эрх хугацаанаас өмнө дуусгавар болох, огцруулах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой заасан;

-Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэх ба хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг байна;

-Хот, тосгон нь төсөв, өмчтэй байх ба хот нь хотын татвартай, хотын дэд бүтцийн болон хотын хөгжлийн сантай байх ба хотод чөлөөт бүс байгуулж болохоор зохицууллаа;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нэгжийн чиг үүргийг хот, тосгонд, нутгийн өөрийн удирдлагын чиг үүргийг хотын Зөвлөлд, төрийн удирдлагын чиг үүргийг хот, тосгоны Захирагчид шилжүүлэх үндсэн дээр хот, тосгоны оршин суугчдад төрийн үйлчилгээг хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн;

-хот, тосгоны удирдлага бусад этгээдтэй харилцах харилцаа, хотын оршин суугчийн эрх, үүрэг, оролцоо зэрэг харилцааг тус тус тусгажээ.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онуудад тодотгол, шинэчлэл хийгджээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг нийт 15 дагуул хот, тосгонтой байхаар баталсан байдаг. Гэвч дагуул хотыг хэрхэн байгуулах, бүтэц зохион байгуулалтын талаар тодорхой зохицуулалтгүй байгаагаас үүдэн үр дүнд хүрээгүй өнөөг хүрсэн. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь манай улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 47.4 хувь буюу 1.596.335 иргэн оршин сууж байна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 175.200 буюу манай улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 74.7 хувьтай, нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 33.8 их наяд төгрөг буюу үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 69.2 хувьтай тус тус тэнцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 6 бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулсан байна.

Хуулийн төсөлд,

-Шинэ Зуунмод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд хотын эдэлбэр газрын хэмжээг Улсын Их Хурал тогтооно;

-Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нийслэл болон Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, амралт, аялал жуулчлалын, худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны зэрэг 9 бүсчлэлтэй байхаар тусгасан;

-Шинэ Зуунмод хотыг иргэдэд зориулсан ирээдүйн хотын олон улсын концепцийн дагуу төлөвлөх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, иргэд оршин суугаа газраасаа 300-500 метр зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт хүрэх төлөвлөлтийг хэрэгжүүлнэ;

-газар ашиглуулах асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газар батална;

-Шинэ Зуунмод хот төсөвтэй байна. Тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг Шинэ Зуунмод хотод, 20 хувийг Төв аймгийн төсөвт хуваарилах зарчим баримтална;

-орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж орон сууцны хангамж нэмэгдэж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ;

-Шинэ Зуунмод хот дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчид, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ;

-бусад улсын хотуудын жишгээр Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа сонгодог болно гэх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат эдийн засагч цолоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун,
  • Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржготовын Ууганбаяр,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн Хатанболд,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Түмэнбаярын Даваадорж нарыг шагналаа.
Сүхбаатарын одонгоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Түвшингийн Бадрал,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Жавзангийн Цогтоо,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Сэнгээгийн Цогтбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Жадамбын Амарсанаа,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дондовцэрэнгийн Ууганбаатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Шаазангийн Алтанчимэг,
Цэргийн гавьяаны одонгоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ядамсүрэнгийн Отгончимэг,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 185 дугаар ангийн нөөцийн барааны нярав, ахлах ахлагч Дуламжавын Лувсан,
  • Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Сумъяагаравын Цог-Эрдэнэ,
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Батсайханы Өлзий-Орших,
Цэргийн хүндэт медалиар:
  • Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Пүрэвсүрэнгийн Чинзориг,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Мягмарсүрэнгийн Батсайхан,
  • Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Энхбаярын Энхбат,
  • Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Гончигийн Отгонбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Дэмиддагвын Батсүмбэр,
  • Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Амарсанаагийн Отгонжаргал,
  • Үндэсний аврах бригадын аврагч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Саранчимэг,
  • Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Баасангийн Батбаяр,
  • Архангай аймгийн Онцгой газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Отгонцэрэнгийн Саранцэцэг,
  • Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Насанбуянгийн Буян-Эрдэнэ,
  • Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Энхбатын Мөнхбаатар,
  • Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Лхагвын Нямбадрах,
  • Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Нарангийн Эрдэнэбаяр,
  • Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Ууган-Эрдэнэ,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн сантехникийн ажилтан Дугарын Сумъяа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 2024 оны 05 дугаар сарын 16-ны үдээс хойш 14 цаг 29 минутад Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтаар үргэлжиллээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Харин дараа нь үдээс өмнөх хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй 32 санал тус бүрээр санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Хууль санаачлагч гишүүн төслийн үзэл баримтлалыг өөрөө танилцуулсан бол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг илтгэсэн юм.

Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зэрэг зохицуулалтыг оруулсан. Уг зохицуулалтын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгон хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргаж, банкны салбарын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч, банк санхүүгийн салбар 70 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй боллоо. Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банкны системд нөлөө бүхий банкууд 5.0-11.6 хувийн хувьцааг, Богд банк 20.0 хувийн хувьцааг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтаан олон нийтэд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Хэдийгээр банк хуульд заасан хугацаанд компанийн хэлбэрээ өөрчилсөн боловч банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн шаардлагын хэрэгжилтэд гадаад, дотоод нөхцөл байдлын улмаас хүндрэл үүссэн. Тухайлбал, банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх банкуудын тайланд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн төвлөрлийг бууруулах арга хэмжээ  нь олон улсын хөрөнгийн зах зээл, боломжит хөрөнгө оруулагчдаас хамааралтай байгаа ба хувь нийлүүлсэн хөрөнгийн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг нэгэн зэрэг богино хугацаанд бууруулах нь боломжит цөөн тооны хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсгэх, шийдвэр гаргалтад нөлөөлөх, улмаар эх үүсвэрээ хумих зэргээр банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

 Мөн дээрх Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шаардлага мөрдөгдөж эхэлсэн даруйд Ковид-19 цар тахлаас шалтгаалан тогтоосон тодорхой хязгаарлалт, ердийн үйл ажиллагааны идэвхжил суларснаас банкнуудаас шинэ хөрөнгө оруулалт эрэлхийлэх боломж харьцангуй хязгаарлагдмал байсан, Монголын хөрөнгийн захын өнөөгийн нөөц багтаамж  болон гадаад хөрөнгө оруулалтын татварын хэмжээ өндөр, Төв банкны бодлогын хүү өндөр зэрэг хөрөнгө оруулалтын орчин таатай бус байгааг харгалзан үзэхэд банкуудын хувьцаа эзэмшлийн төвлөрлийг дийлэнх банкнуудаас богино хугацаанд багтаан бууруулах боломж хязгаарлагдмал байна. Энэхүү хуулийн төсөлд банкны салбарт үзүүлсэн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал болон Монголын хөрөнгийн захын өнөөгийн нөөц багтаамж  болон гадаад хөрөнгө оруулалтын татварын хэмжээ өндөр, Төв банкны бодлогын хүү өндөр зэрэг хөрөнгө оруулалтын орчин таатай бус байгаа зэрэг нөлөөллийг судалж банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулахтай холбогдсон хуулийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаагаар сунгахаар тусгана. Хууль батлагдсанаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг аажмаар бууруулах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, засаглал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл бодитоор, үе шаттайгаар буурч, олон нийтийн хяналт, оролцоо бүхий банкны орчин бүрдэнэ гэж үзсэн хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төсөл өргөн баригдах үеэр ипотекийн зээлийн санхүүжилт шийдэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд зээл олгох явц хурдасаж эхэлсэн талаарх нааштай мэдээллийг холбогдох албаныхан өгсөнийг дурдаад, арилжааны банкууд харилцагчидтайгаа, ялангуяа малчдын зээлийн асуудлаар тулж харилцах нь чухал байна гэв. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 04 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

Хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд асуулт, хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 52,5 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ…” гэж заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулсан. Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэл 2025 онд хэрэгжүүлэхээр нийт 68 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн.

 “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл-20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын найман тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгасан.

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Засгийн газар төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурласан эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, импортын хамаарлыг багасгах замаар эдийн засгийн зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг ил тод, үр ашигтай болгож, засаглал, институцын чадавх, суурь дэд бүтцийг сайжруулан эдийн засгийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Д.Батлут, Г.Занданшатар нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд эрчим хүчний салбарт дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай тулгарсан, улирлын шинжтэй ачааллыг аргацаасан байдлаар авч явж ирснийг нэг мөр шийдэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Түүнчлэн Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуралдаан даргалагч Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй таван саналыг нэг бүрчлэн уншиж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Мөн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар илтгэсэн юм. Зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасны дагуу нэгдсэн хуралдааны цагийг сунгаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин уншиж танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцлээ. Ажлын хэсгээс Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 36 санал, найруулгын шинжтэй нэг санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 9 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй хэмээн илтгэв. Уг хуулийн төсөлтэй уялдуулан Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Гаалийн тухай, Зөвшөөрлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Байгалийн ургамлын тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй 51 санал тус бүрээр санал хураалт явуулж эхэлсэн юм.

Эм, хүнсний бүтээгдэхүүнийг нэгдсэн хяналт, бодлогоор зохицуулдаг дэлхийн стандартыг эх орондоо хэрхэн хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуухад, өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих зохицуулалт хоёр хуулинд байгаа гэсэн хариултыг Ажлын хэсгээс өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Энх-Амгалан нар дэмжихгүй гэсэн байр сууринаас санал хэлж, ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд Ажлын хэсэгт орсон, харилцан хамааралтай тул зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж, олгохоор болж байгааг эсэргүүцэв. Хуралдаан даргалагч Г.Занданшатар тэдний саналыг дэмжиж, Ажлын хэсэгт уг зарчмын зөрүүтэй саналаа татан авахыг санал болголоо. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үндэсний аюулгүй байдалтай холбоотой, стратегийн бүтээгдэхүүний талаарх шийдвэрийг хамаагүй эсэргүүцэж болохгүй гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Дамдинням, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар байр сууриа илэрхийлж, үг хэлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан 20 цаг 02 минут хүртэл үргэлжилж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан ч зарчмын зөрүүтэй зарим санал маргаантай, хууль зүйн техникийн хувьд Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн, бусад хуультай уялдаагүй гэсэн шалтгаанаар хуралдаан даргалагчийн зүгээс гүйцээн боловсруулах чиглэл өгч, санал хураалтыг баасан гарагийн (2024‌.05.17) нэгдсэн хуралдаан хүртэл хойшлууллаа.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссоноор энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа элчин сайд нарыг Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Европын холбооны сайд нарын уулзалтыг 2009 оноос жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалт нь Монгол Улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тус уулзалтад Европын Холбооны гишүүн 21 орны Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд, Хэргийг түр хамаарагч зэрэг нийт 30 орчим төлөөлөгч оролцсон юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Европын холбооноос Монгол Улсад КОВАКС хөтөлбөрийн шугамаар Файзер, АстраЗенека зэрэг нийт 1.7 сая тун вакциныг олгосон нь “Ковид 19”-ын цаг үеийг хүндрэл багатай даван туулахад томоохон дэмжлэг болсныг онцлон тэмдэглэв.

Мөн өнгөрөгч өвөл болон энэ хавар тулгарсан зудын бэрхшээлийг даван туулахад зориулан 1850 малчин өрхөд 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд монголын ард түмэн, Засгийн газар, УОК-ын даргын хувьд болон хувиасаа талархал илэрхийллээ.

Цаашид “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 17 аймгийн төв болон харьяа 35 сум, нийт 52 суурьшлын бүсэд хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцлээ.
Хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумын төвүүдийн дэд бүтцийг байгуулах, бэлчээрийн менежментийг сайжруулах, хүртээмжтэй санхүүжилтийг бий болгох, институцийн чадавх, бодлогыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Спорт1 цаг өмнө

Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ үзүүлж эхэллээ

Улс төр2 цаг өмнө

Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Нийгэм2 цаг өмнө

Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Энтертайнмент2 цаг өмнө

“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ

Нийгэм3 цаг өмнө

Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг

Нийгэм3 цаг өмнө

Бага тойруугийн авто замын хоёрдугаар хэсгийн хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Улс төр3 цаг өмнө

Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улс төр3 цаг өмнө

Монгол Улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна

Улс төр4 цаг өмнө

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна

Нийгэм4 цаг өмнө

Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна

Нийгэм4 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ

Улс төр4 цаг өмнө

Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана

Улс төр4 цаг өмнө

Саналын хуудас хоёр хэсэгтэй байна

Улс төр22 цаг өмнө

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

Нийгэм22 цаг өмнө

Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэллээ

Нийгэм24 цаг өмнө

1085 автобус утасгүй интернэттэй болно

Улс төр24 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа

Нийгэм1 өдөр өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа хийнэ

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ

Нийгэм1 өдөр өмнө

М.Анхцэцэг “Парис 2024” олимпын эрхийн болзол хангаад байна

Нийгэм1 өдөр өмнө

НҮБ-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдтэй уулзлаа

Нийгэм1 өдөр өмнө

Г.Батмөнх: Тавдугаар сарын 1-нээс хойш 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын татварыг чөлөөлсөн байна

Улс төр1 өдөр өмнө

НББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр1 өдөр өмнө

ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

Улс төр2 өдөр өмнө

У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим

Улс төр2 өдөр өмнө

ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм2 өдөр өмнө

Агаарын тээврийн салбарт транзит тээвэр хөгжүүлж, энэ онд 24 мянган зорчигч тээвэрлэнэ

Улс төр2 өдөр өмнө

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм2 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг4 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад5 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад7 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Сав шим