Дэлхий дахинд
Филип Хэммонд: Европын холбоотой хэлэлцээрт хүрэхгүй бол Их Британи эдийн засгийн хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай
“Хэрэв Европын Холбоотой хэлэлцээр хийхгүй бол Их Британи эдийн засгийн хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай” гэж Их Британийн Сангийн сайд Филип Хэммонд мэдэгдлээ.
Филипп Хэммонд энэ даваа гарагт төсвийн төслөө өргөн барина. Тэрбээр “Европын Холбооноос гарах нь Их Британийн эдийн засгийн өсөлтөөс хойш татаж болзошгүй” гэж үзэж байгаа юм. Хэдий тийм боловч энэ бүхнээс үл хамааран Филип Хэммонд батлан хамгаалах салбарт 500 сая фунт стерлинг, улсын авто замыг шинэчлэхэд 28.8 тэрбум фунт стерлингийг тус тус нэмж төсөвлөх саналтай байгааг эх сурвалж онцолж байна.
Мөн тус улсын Засгийн газар 2023 оноос эхлэн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад жилд 20 тэрбум фунт стерлингийг нэмж төсөвлөж магадгүй байгаа юм байна. Үүнээс өмнө Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй эдийн засгийн хатуу бодлогоо зөөлрүүлнэ гэж мэдэгдэж байсан юм.