Спорт
Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдана
Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор 512 бөх барилдах ч өнгөрсөн жилийн 100 жилийн ойг нөхөн хамтад нь тэмдэглэж байгаа учир энэ жилийн наадмаар 1024 бөх барилдах тов гараад байна. Дээр нь монгол туургатны тодруулбал, Тува бөхчүүд ирж барилдах сурагтай. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа,монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Бид үндэсний бөхөө илүү сайнаар сурталчлах хэрэгтэй. Иймд МҮБХ-ноос энэ жилийн улсын наадамд монгол туургатан болох буриад, Өвөрмонгол, халимаг, тува бөхчүүдээ урьж оролцуулан барилдуулах боломжийг нээх, намар аравдугаар сараас тэгш саруудад зохиогдох багийн цуврал барилдаанд оролцох 32 багийн хоёроос гурван багийг Өвөрмонгол, тува, буриад бөхчүүдээр бүрдүүлэх зэрэг хэд хэдэн ажлуудыг үр дүнтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.
Спорт
Улсын заан Л.Сүрэнжав нарын нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ
Спорт
КАНВОН 2024: ОУОХ-ны гишүүн Б. Баттүшиг, монголын багийн ахлагч Б.Батцэцэг нар албан уулзалтууд хийв
Спорт
Волейболын дээд лигийн аваргууд тун удахгүй тодорно
Монголын Волейболын холбоо, спортын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AVE” ХХК хамтран энэ жилийн волейболын Үндэсний Дээд Лигийг шинэ өнгө төрх, шинэлэг байдлаар зохион байгуулж, Монголын волейболын спортын хөгжилд шинэ алхам хийж байна.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн Үндэсний дээд лигийн хагас шигшээд эрэгтэй, эмэгтэй 8 баг тунаж үлдсэнээс аваргын төлөө эмэгтэйчүүдийн лигт “Хөвсгөл Эрчим”, “Хилчин” баг тойргийн тоглолтуудыг тэргүүлж байгаа бол эрэгтэйчүүдийн лигийг “Натур Мед Толун”, “Өмнөговь Шанх Транс багууд өрсөлдөхөөр боллоо.
Хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг огшоож, суудлаас нь өндөлзүүлсэн ширүүн өрсөлдөөнт хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, шийдвэрлэх “ШИГШЭЭ” тоглолтууд 2024 оны 1 сарын 14-25-ны өдрүүдэд “AIC STEPPE ARENA” -д үргэлжлэн тоглогдох гэж байна.
Монголын волейболын Үндэсний Дээд Лигийн энэ жилийн АВАРГА тодрох торгон мөч улам ойртсоор…
Монголд олон улсын стандарт хангасан спорт аренанууд нэмэгдэхийн хэрээр спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр ахиц гарсаар байгаа нь нэн сайшаалтай. Үзэгчдийн оролцоо нэмэгдэн тэр хирээрээ спортын хөгжил болон тамирчдын амжилтад ихээхэн нөлөөлж байна.
Үнэнч фэнүүдийн хувьд хайртай спортоо дэргэдээс нь үзэх нь дэлгэцээр дамжууламгүй торгон агшин, сэтгэл хөдлөлийг баг тамирчидтай хамтдаа мэдрэхээс гадна тэдэнтэй уулзах, зураг, гарын үсэг авах, үзэгчдийн дундах тэмцээний ялагч болж, хайртай багийнхаа өмсгөлийг хожчих ч боломж гардаг. Мөн хайртай багаа бусад фенүүдийн хамтаар уухайлан дэмжих бас нэг өөр мартагдашгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ.