Нийгэм
Х.Нямбаатар: Тэгж их гадна талдаа хөхөрсөн шарх сорвигүй байсан гэсэн мэдээлэл авсан гэ
Зургадугаар сарын 14-ний өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Н-ийн гэдэс задарч, нас барсан хэрэг гарсан. Уг асуудалтай холбогдуулан сүүлийн үеийн мэдээлэл авагдсан эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрээр, “Сургалтын төв дээр очсон алба хаагч тангараг өргөсний дараа нас барсан асуудал гарсан. Хэрэг гарсны дараа хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулж, шүүх эмнэлгийн шинжээч эмч нар үзлэг задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэдэг дүгнэлт гаргасан. Сэтгүүлчид шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчдийн багаас асуу. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй. Одоогоор шалгалтын явцад дүрмийн бус дэг хийсэн зүйл тогтоогдоогүй. Хэвлэлийнхэн мэргэжлийн байгууллагын өмнөөс таамаг дэвшүүлж болохгүй. Хүний эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудал байж болно. Заавал нэг хүн дэглэж, ходоодыг нь цоо өшиглөнө гэж ярих гээд байх юм. Тэгж их гадна талдаа хөхөрсөн шарх сорвигүй байсан гэсэн мэдээлэл авсан” гэлээ.
Өнөөдөр 16.00 цагт цэргийн албан хаагчийн нас барсан шалтгаан нөхцөл болон шинжээчийн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагууд танилцуулж мэдээлэл хийх юм байна.
Нийгэм
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал боллоо
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хурлыг нээхдээ манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулахад онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгов.
Монгол Улс 2023 онд ФАТФ-ын 8 дугаар зөвлөмжийн үнэлгээгээ ахиулснаар ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн анхны орон (зөвлөмж 15 шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн 5 дахь орон болсон. Өнөөдрийн ээлжит хурлаар нийт 7 асуудал хэлэлцэв.
Тодруулбал, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн уулзалтад оролцсон болон Монгол Улсын 2024 оны явцын тайланг хүргүүлсэн талаар уулзалтын эхэнд танилцуулга мэдээлэл хийлээ. Түүнчлэн олон улсын түвшинд авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхэд шинээр үүсэж буй эрсдэлийн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өглөө.
Хурлын төгсгөлд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хэмжээнд хэрэгжих арга хэмжээний төлөвлөгөөний 2023 оны биелэлт” болон бусад асуудлыг хэлэлцэн, Үндэсний зөвлөлийн гишүүд санал солилцов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Энэ 7 хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Энэ 7 хоногт есөн дүүргийн 34 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо
Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан.
Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүчингүй болголоо.
“Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгосон шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Уг журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.
Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд журмаар дамжуулж, хүний эрхэд халддаг байдлыг таслан зогсоох бодлого баримталж байгаа бөгөөд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг нь буюу 80 орчмыг нь ийнхүү хүчингүй болгож байгаа юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Архангай аймагт 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт бүхий 7 төсөлд нарийвчилсан шатны үнэлгээ хийв
-
Нийгэм12 цаг өмнө
Өмнөговь аймгийн Ханхонгор суманд газар хөдөллөө
-
Улс төр14 цаг өмнө
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
-
Нийгэм11 цаг өмнө
“Монгол гэр” үзэсгэлэн үргэлжилж байна
-
Улс төр12 цаг өмнө
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ
-
Улс төр12 цаг өмнө
Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна
-
Нийгэм12 цаг өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа
-
Нийгэм11 цаг өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ