Спорт
Э.Одзаяа Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв
“U17” насны Азийн АШТ-ий охидын 69 кг-ын жинд энэ жилийн өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Бишкекийн дэвжээнд хэсэгтээ Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1-ээр, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0-ээр, хагас шигшээд эзэн орны Кайркул Шаршебаеваг 14:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус ялсан юм. Э.Одзаяагийн хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгчийнх нь охин. Сонирхуулахад, О.Насанбурмаа 2005, 2006 онд өсвөр үеийн Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан бол 17 жилийн дараа нь дүү нь аварга болсон нь ховорхон тохиолдол юм.
Спорт
Улсын заан Л.Сүрэнжав нарын нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ
Спорт
КАНВОН 2024: ОУОХ-ны гишүүн Б. Баттүшиг, монголын багийн ахлагч Б.Батцэцэг нар албан уулзалтууд хийв
Спорт
Волейболын дээд лигийн аваргууд тун удахгүй тодорно
Монголын Волейболын холбоо, спортын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AVE” ХХК хамтран энэ жилийн волейболын Үндэсний Дээд Лигийг шинэ өнгө төрх, шинэлэг байдлаар зохион байгуулж, Монголын волейболын спортын хөгжилд шинэ алхам хийж байна.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн Үндэсний дээд лигийн хагас шигшээд эрэгтэй, эмэгтэй 8 баг тунаж үлдсэнээс аваргын төлөө эмэгтэйчүүдийн лигт “Хөвсгөл Эрчим”, “Хилчин” баг тойргийн тоглолтуудыг тэргүүлж байгаа бол эрэгтэйчүүдийн лигийг “Натур Мед Толун”, “Өмнөговь Шанх Транс багууд өрсөлдөхөөр боллоо.
Хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг огшоож, суудлаас нь өндөлзүүлсэн ширүүн өрсөлдөөнт хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, шийдвэрлэх “ШИГШЭЭ” тоглолтууд 2024 оны 1 сарын 14-25-ны өдрүүдэд “AIC STEPPE ARENA” -д үргэлжлэн тоглогдох гэж байна.
Монголын волейболын Үндэсний Дээд Лигийн энэ жилийн АВАРГА тодрох торгон мөч улам ойртсоор…
Монголд олон улсын стандарт хангасан спорт аренанууд нэмэгдэхийн хэрээр спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр ахиц гарсаар байгаа нь нэн сайшаалтай. Үзэгчдийн оролцоо нэмэгдэн тэр хирээрээ спортын хөгжил болон тамирчдын амжилтад ихээхэн нөлөөлж байна.
Үнэнч фэнүүдийн хувьд хайртай спортоо дэргэдээс нь үзэх нь дэлгэцээр дамжууламгүй торгон агшин, сэтгэл хөдлөлийг баг тамирчидтай хамтдаа мэдрэхээс гадна тэдэнтэй уулзах, зураг, гарын үсэг авах, үзэгчдийн дундах тэмцээний ялагч болж, хайртай багийнхаа өмсгөлийг хожчих ч боломж гардаг. Мөн хайртай багаа бусад фенүүдийн хамтаар уухайлан дэмжих бас нэг өөр мартагдашгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ.