Спорт
Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг шөвгийн 16-д багтаж тэмцээнээ өндөрлүүллээ

Бельгийн Антверпен хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд зургадугаар сарын 21-26-ны өдрүүдэд боллоо. Энэ өдөр манай баг тамирчид дараагийн шатанд шалгарах эсэхээ шийдэх чухал тоглолтуудаа хийв.
В хэсэгт нэг хожил, нэг хожигдолтой гуравдугаар байрт явж байсан манай эрэгтэй шигшээ баг Германыг 19-16 гэсэн харьцаатай, Чилийг 20-12 гэсэн харьцаатай тус тус хожиж хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Ингэснээр тэд Польшийн шигшээ багтай учраа таарав. Хоёр багийн ялсныг нь шөвгийн наймд талбайн эзэн Бельги улсны баг хүлээж байсан билээ. Харамсалтай нь Монголын эрэгтэй шигшээ баг хасагдах шатны тоглолтдоо Польшийн багтай эн тэнцүүхэн өрсөлдөж гурван онооны зөрүүгээр хожигдол хүлээлээ.
Харин манай эмэгтэй баг дэлхийн аваргын тэмцээнээс анхны хожлоо авч, түүхэн амжилт бүтээлээ. Мөн хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан юм. Тэд хэсгийн гурав дахь тоглолтоо Египетийн эсрэг хийж, 21-13 гэсэн харьцаатай хожсон. Ингэснээр хоёр хожил, хоёр хожигдолтой С хэсэгт гуравдугаар байр эзлэв. Манай эмэгтэй шигшээ баг Доминиканы багтай тоглох байсан ч тус баг энэ удаагийн дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон. Манай эмэгтэй баг хасагдах шатанд Францтай учраа таарав. Хэрэв ялбал Испанитай тоглох байв. Улмаар шөвгийн 16-д Францын хүчирхэг багтай оноолтын дагуу өрсөлдөж, 21:9 харьцаатайгаар ялагдсан юм. Ийнхүү ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20 баг оролцсоноос манай улсын эрэгтэй баг есдүгээрт, эмэгтэй баг 12 дугаарт орсон амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Мөн энэ тэмцээний үеэр Монгол Улс “ФИБА 3×3 U23 Үндэсний лиг 2023″, “ФИБА 3×3 Эмэгтэйчүүдийн финалын цуврал 2023″, “ФИБА 3×3 U23 Дэлхийн аварга 2024″ тэмцээнүүдийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм9 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм9 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм9 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм9 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав